Монголын хип хопчид “Аз жаргал” нэртэй шинэ уран бүтээл дээр хамтарлаа

0

Монголд ардчилал ялснаар барууны хөгжмийн сувгууд орж ирсэн нь Монголын хүүхэд залуус барууны хип хоп уран бүтээлчдийг мэдэхэд нөлөөлсөн. Энэ үеэс буюу 1995-96 онуудад реп, хип хоп хөгжим сонирхох явдал ихэд хүчээ авч эхэлсэн бөгөөд анхны реп өнгө аясыг гаргаж ирсэн хамтлагууд нь “Хар сарнай”, “Хар тас” хамтлагууд байсан. 1997 оноос жинхэнэ хип хоп хамтлагууд байгуулагдаж эхэлсэн нь “Дайн ба Энх”, “Эрх чөлөө”, “Lumino”, “Guys 666”, “Цагаан гавал”, “2 хүү”, “Мон та реп” зэрэг хамтлагууд байлаа. Цаашлаад “Ice Top”, “Мөнхийн реп”, “Энхтайван”, “Эрх чөлөө”, “Click Click Boom” болон бусад олон хип хоп хамтлагуудыг нэр дурдаж болно. Сүүлийн үед Монголын хип хоп хөгжмийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн хамтлаг дуучдаас шинэ уран бүтээлүүд төдийлэн гарахгүй байсан. Харин саяхан дээр нэр дурдсан хамтлагуудын дуучид, реппэрүүд хамтран “Аз жаргал” нэртэй шинэ дуу бүтээснээ сонсогчдынхоо сонорт хүргээд зогсохгүй дүрсжүүлээд амжсан байна. Энэхүү шинэ уран бүтээлд Монголын хип хоп хамтлаг дуучдаас гадна Буриад улсын хип хоп урлагийн төлөөлөгч “Хатхур зу” хамтлагийнхан гар бие оролцжээ. Түүнчлэн хип хоп урлагийн түүхэнд алдар нэр, дуу хуураа мөнхлөн үлдээсэн ч дэндүү эрт хорвоог орхин одсон “Ice Top” хамтлагийн дуучин Хаагий буюу Э.Хатанбаатарын дуу хоолой ч үлдсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Someone

    2014/09/02 at 14:20

    Bas har zaluugaaraa munh busiig uzuulsen Mon Ta Rapiin Taivnaa ahiin duu hooloi ch munhurchee. Saihan l uran buteel bolson bna. Yostoi l anhdagchuud yum daa. Bas HIT nevtruulgiin saihan arhiv bna daa.

  2. Зочин

    2014/09/22 at 06:50

    bs MCIT iig martaj bolohgui shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *