Өнөөдөр бараг хүн бүр ухаалаг гар утас хэрэглэдэг болсон. Мөн тэд өдөр бүрийнхээ үйл хөдлөл, байдлыг гэрэл зураг болон видео бичлэг хэлбэрээр дүрсжүүлэн авч, Instagram, Facebook гэх мэт сошиал сайтуудад нийтэлдэг. Хаа явсан газраа бичлэг хийж, олон нийтийн сүлжээ сайтуудад байршуулах дуртай хэрэглэгчдэд зориулсан Instagram-ын Hyperlapse хэмээх апликейшн нь тэдний тааллыг үнэхээр хүлээхүйц апп болжээ. Камерын ямар ч чичиргээ, хөдөлгөөнгүйгээр бичлэг хийх боломжийг олгосон уг апликейшныг ашиглан камерын гулгах мэт зөөлөн хөдөлгөөнөөр янз бүрийн хурдаар бичлэг хийж болох аж.
Энэхүү апликейшныг ашиглан iPhone гар утсаар хийсэн Дубай хотын үзэсгэлэнг харуулсан гайхалтай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
bilgee
2014/08/29 at 20:19
android deer boldgu ym u
Зочин
2014/09/02 at 16:37
ene iphone-oor hiisen bichleg bish baihaa