Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал

1

Baby powder буюу нялх хүүхдийн цацлагыг манайхан ихэвчлэн тальк гэж хэлдэг. Бидний хайртай үрсийн арьсыг хуурай, зөөлөн, цэвэр байлгах зориулалт бүхий энэ бүтээгдэхүүнийг дээхэн үед хатгамал хатгадаг ээжүүд хээгээ буулгахад ашигладаг байсныг санаж байна. Үүнээс өөрөөр ашиглах боломжгүй гэж бодож байгаа бол энэ бүтээгдэхүүнийг үнэхээр дутуу үнэлж байгаа хэрэг аж. Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох асуудлууд цөөнгүй байдаг ба хэрхэн, юунд ашигладаг болохыг энд жагсаалаа.

1. Зангирсан хүзүүний зүүлт

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 1

Хүзүүний зүүлтний зангирсан хэсэгтээ тальк цацаад сүлбээр зүү ашиглан тайлж болно.

 

2. Хөгц үнэртсэн тавилга

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 2

Гал тогооны тавилганыхаа шургуулганы бүрээсэн доогуур хүүхдийн цацлага цацчихвал цэвэрхэн, таагүй үнэргүй байдаг.

 

3. Тослог үс

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 3

Олонх хуурай шампунь цардуулан суурьтай байдаг. Тиймээс хүүхдийн цацлага ч адилхан нөлөө үзүүлнэ. Гартаа багахан тальк цацаад хуйхандаа иллэг хийхэд илүүдэл тосыг маш сайн шингээдэг.

 

4. Зуны бөгчим шөнө

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 4

Зуны бөгчим шөнө халуун, зууралдсан хөнжил шөнийн нойрыг тавгүйтүүлдэг. Цагаан хэрэглэлийнхээ завсраар нунтаг цацлага цацчихвал хөлсийг шингээж, сэрүүн мэдрэмж төрүүлнэ.

 

5. Наалдсан хөзөр

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 5

Шөнөжин покердох гэтэл хөзөрнүүд чинь барьцалдаж наалдаад байвал цаасан уутанд хөзөрнүүдээ хийж, дээрээс нь хэдэн амны халбага хүүхдийн цацлага хийгээд сайн сэгсэрчих. Дараа нь хөзөрнүүдээ цаасан алчуураар арчаарай.

 

6. Шоргоолжны гэр бүл

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 6

Энэ бяцхан амьтан гал тогоо руу чинь халдаад байвал замыг нь талькаар хаачих.

 

7. Тосны толбо

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 7

Ямар ч тосон толбыг хүүхдийн цацлага маш сайн шингээж авдаг. Харин дараа ердийн угаадаг байдлаараа угаагаарай.

 

8. Резинэн бээлий

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 8

Аяга таваг угаах, шал арчих, хувцас угаах зэргийнхээ дараа резинэн бээлийнийхээ дотор талд багахан тальк цацчих. Энэ нь бээлийг цэвэрхэн, хуурай байхад туслах ба дараагийн удаад өмсөхөд хялбар байлгадаг.

 

9. Чахардаг модон шал

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 9

Модон шалан дээрээ хүүхдийн цацлага цацчих. Чахрах дуу арилсан бол илүүдэл хэсгийг нь арчаад цэвэрлээрэй.

 

10. Элс наалдсан хөл

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 10

Нуур, далайн эрэг рүү явахдаа цүнхэндээ жижиг савтай хүүхдийн цацлага авахаа битгий мартаарай. Эргээс явахаасаа өмнө элс наалдсан хөлөө хүүхдийн цацлагаар цэвэрлэж болно.

 

11. Гайхалтай сормуус

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 11

Гоо сайхны блог хөтлөгчид үүнийг дуу нэгтэйгээр зөвшөөрдөг. Сормуусны будгаа давхарлан түрхэхээсээ өмнө хөвөн багс ашиглан сормуусан дээрээ хүүхдийн цацлага түрх. Гайхмаар үр дүн харагдана.

 

12. Хөлөрдөг хөл

Нялх хүүхдийн цацлагыг ашиглан шийдэж болох 12 асуудал 12

Гутлан дотроо нялх хүүхдийн цацлага цацчих. Ингээд хавтгай ултай нимгэн шаахайгаа оймсгүйгээр өмсөхөд санаа зовох зүйлгүй боллоо.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Chimgee Cheers

    Chimgee Cheers

    2014/08/21 at 14:00

    Zarim neg ni l taalagdlaa

  2. Зочин ganaa

    2014/08/23 at 21:37

    er n dajgui sanaanuud bn thank you

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *