Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр

0

Туулах боломжгүй орон зайг дамнан нэг газраас нөгөөд хүргэх гүүрэн гарц нь хүн төрөлхтний амьдралд чухал ач холбогдолтой байгууламжуудын нэг. Дэлхий дээр горхины нэг эргээс нөгөөд хүргэх өчүүхэн жижгээс эхлээд хоёр том уул нурууг холбосон нүсэр том гэхчилэн маш олон гүүр бий. Энэхүү нийтлэл маань дэлхий дээр орших хамгийн гайхалтай, сүрлэг бахдам гүүрнүүдийн тухай өгүүлж байгаа юм.

15. Цинг Ма гүүр: Гонконг /Tsing Ma Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 1Дэлхийн уртаараа 9-д ордог энэхүү дүүжин гүүр хоёр хэсэгтэй ба нэгээр нь автомашин байрлаж, нөгөөгөөр нь төмөр зам байрладаг. Дээгүүр нь явган хүний зам байдаггүй ч автомашины 6 эгнээ нь гурав гурваараа хоёр урсгалтай аж.

14. Тауэр бридж: Лондон, Англи /Tower Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 2Хөдөлгөөнт хэсэг бүхий энэ дүүжин гүүр Лондонгийн Тамес голын дээгүүр байрладаг. 1894 оны 6-р сарын 30-нд Уэльсийн хунтайжийн нээсэн энэ гүүр Лондон хотын билэг тэмдгүүдийн нэг юм.

13. Нанпу гүүр: Гонконг /Nanpu Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 31991 онд олон нийтийн ашиглалтанд шилжсэн энэ гүүр дэлхийн хэмжээнд уртаараа 57-д ордог кабель тулгууртай гүүр юм.

12. Пуэнте дел Аламиллио гүүр: Испани /Puente del Alamillio Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 4Canal de Alfonso XIII ба La Cartuja болон сувгийн нөгөө талд орших арлыг холбодог энэ гүүр 1992 онд нээгдсэн.

11. Ponte Vecchio: Флоренц, Итали /Ponte Vecchio/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 5Арно голын дээгүүр орших дундад зууны үеийн энэ гүүр нь үнэт эдлэлийн дэлгүүрүүд, гоёл чимэглэл, урлагийн бүтээлийн худалдаачдаараа алдартай. Европын хамгийн эртний хэсэгчилсэн нуман тулгуурт энэ чулуун гүүр нь дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын гарт өртөж сүйтгэгдэлгүй үлдсэн юм. Тухайн үед Европын олон байгууламжууд, гүүрнүүд сүйтгэгдсэн билээ.

10. Gateshead Millennium Bridge: Гэйтсхид /Gateshead Millennium Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 6Хэлбэрээрээ шалтгаалан Ирмэж буй нүдэн гүүр гэгддэг энэ гүүр нь дэлхийн анхны бөгөөд одоогоор оршиж байгаа цорын ганц хазгай хэлбэрийн гүүр юм.

9. Васко да Гама гүүр: Лисбон, Португал /Vasco da Gama Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 7Лисбон хотын ойролцоох Тагус голын дээр байрлах энэ гүүр замын бөглөрлийг бууруулах зорилгоор баригджээ.

8. Жиаозоу Бей гүүр: Чиндао-Хуангдао, Хятад /Jiaozhou Bay Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 8Энэхүү гүүр нь усан дээр орших хамгийн урт гүүр буюу 42 м урттай гүүр юм.

7. Бруклин Бридж: Нью Йорк, АНУ /Brooklyn Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 91883 онд нээгдсэн энэ гүүр нь Америкийн хамгийн эртний бөгөөд хамгийн гайхалтай дүүжин гүүр юм. 1964 онд энэ гүүрийг үндэсний түүхэн газар болгожээ.

6. Хендерсоны долгиот гүүр: Сингапур /Henderson Wave Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 10Хендерсоны замын дээгүүрх энэхүү явган хүний гүүр нь долгио хэлбэрийн өвөрмөц бүтэцтэй.

5. Банпо гүүр: Сеүл, Өмнөд Солонгос /Banpo Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 11 Хан голын дээгүүрх энэ гүүр нь дэлхийн хамгийн урт гүүрэн усан оргилуур юм. Энэхүү гүүр нь минутанд 190 тн ус цацдаг 10,000 ЛЕД цоргоороо Гиннесийн дэлхийн дээд амжилтанд бүртгэгджээ.

4. Ченгянг салхи борооны гүүр: Санжианг муж, Хятад /Chengyang Wind and Rain Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 12 1916 онд солонгыг дүрсэлсэн байдлаар баригдсан энэхүү модон гүүрийг ганц ч хадаасгүйгээр барьсан юм.

3. Juscelino Kubitschek Bridge: Бразил

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 13 Ган төмөр нум бүхий энэ гүүр нь явган хүний зам болон дугуйтай хүний замтай.

2. Хеликс гүүр: Марине бей, Сингапур /Helix Bridge/

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 14 Энэхүү явган хүний гүүр 2010 онд нээгдсэн бөгөөд олон улсын дизайны багийнхны хамтын хөдөлмөрийн үр дүн юм байна.

1. Millenium Bridge: Лондон

Дэлхийн хамгийн гайхалтай 15 гүүр 15 Энэхүү ган төмөр дүүжин гүүр нь анх 100 гаруй жилийн тэртээ явган хүний гүүр хэлбэрээр баригдсанаасаа хойш 2000 онд нээгджээ.

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/20 at 22:16

    Gaihaltai

  2. Svk

    2014/08/20 at 23:16

    Hvnii oyun uhaan gj hyzgaargui ymaa

  3. Зочин

    2014/08/24 at 12:20

    manai terljiin guuriig guitseh gui em bn doo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *