ТОЙМ – Мерседес S ангилал W220

0

Mercedes-Benz S class W220. Бенц гэж биш Мерседес дуудвал илүү гоё юм шиг. Уул нь хойд хөршид Мерседес л гэдэг юм. Анх Монголд 92 оны хавьд билүүдээ Накамура гэх япон анх бух Бенц (W126) гэж авчраад бенц гэж нэрлээд хэвшүүлсэн юмуу бүү мэд. Tүүнээс өмнө манай анхны бизнесменүүдийн нэг Буянгийн Жаргалсайхан шар S class авчраад Мерседес гэж дууддаг байсан санагдах юм. Одооноос бүгдээрээ Мерседес гэж хэлж хэвшицгээе. Энэ загвар бол S class-ийн хувьд хувьсгал хийсэн загвар гэж хэлэхэд болно. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр тухайн үед ид хүчээ авч байсан Lexus LS F10/20 загвар нь хуучны том хэмжээтэй тоноглол багатай, уйтгартай салонтой  W140 загварыг аль ч талаараа бут цохиж эхэлсэн гэдэг. Үүнд хариу болгон барьсан загвар нь энэхүү W220 бөгөөд нилээдгүй өөрчлөлтийг хийсэн.

ТОЙМ - Мерседес S ангилал W220 1

ТОЙМ - Мерседес S ангилал W220 2

ТОЙМ - Мерседес S ангилал W220 3

ТОЙМ - Мерседес S ангилал W220 4

ТОЙМ - Мерседес S ангилал W220 5

ТОЙМ - Мерседес S ангилал W220 6

ТОЙМ - Мерседес S ангилал W220 7
Хэмжээний хувьд Lexus-тай ойролцоо болгон жижгэрүүлж, хуучны авдар шиг хийцийг урт бөмбөгөр дизайнаар сольсон. Хаалга нь хүртэл Lexus-тай адил хэвлэмэл хаалгатай болж, олон электрон тоноглолуудыг шинээр нэмж хийсэн. Дизайны хувьд муугүй болсон гэж хэлэхэд болно. Мэдээж өрсөлдөж байгаа болохоор сайн л хийх хэрэгтэй байх. Мерседесийн уламжлалт урд 3 шугамтай нүүрийн дизайныг сайжруулан их биеийн дизайнд нь тохируулж тавин, урд гэрлийг 2 нүдэн гэрлийг нийлүүлсэн мэт зуувин болгосон нь сүүлдээ мерседесийн имиж мэт болсон. Салоны зайн хувьд өмнөх 140 загвараас уужуу болсон ба суултын хувьд их доор мэт болжээ. Ер нь суудлын мерседесүүдийн суудал их доор байдаг даа. Муу замтай газар бол зам харагдах нь муу гэх юмуу даа. Урд хянах самбарын хийц бол дажгүй. Хянах дэлгэцийн харагдац сайтай. Амортизатор тохируулагч, ослын гэрлийн товчлуур, кузов өргөгчийн тохируулга гээд элдэв товчлуурууд хөгжмийн дээгүүр нэг эгнээнд хийгдсэн нь гарт ойр, том байгаа нь сонгоход хялбар.

ТОЙМ - Мерседес S ангилал W220 8

ТОЙМ - Мерседес S ангилал W220 9

ТОЙМ - Мерседес S ангилал W220 10

ТОЙМ - Мерседес S ангилал W220 11

ТОЙМ - Мерседес S ангилал W220 12
Харин агааржуулагчийн удирдлага баруун зүүн талдаа тусдаа тохируулдаг бөгөөд эхлээд жаахан танилцаж судалж байж хөдлөхгүй бол явдал дунд хайж оролдох нь аюултай. Бас нэг зүйл бол их гэрлийн унтраалга бөгөөд урд самбарт тусдаа байрлана. Дохионы гэрлийн шилжүүлэгч дээр унтраалгатай машин барьж дадсан хүнд бол жаахан хайлгаж сандаргах байх. Гэхдээ мэдээд авчихвал зүгээр. Суудал халаагч, суудал хөргөгч, мөн хатуу зөөлнийг тохируулах гээд ямба ихтэй суудалтай. Харин шар болон хар арьсан бүрээстэй байдаг ба шар нь илүү гэгээлэг харагдах ба хар нь бол нэг л харанхуй давчуу оргиод явчихна. Суудлын функцууд нь олон хэдий ч үзэмжийн хувьд арай л болоогүй харагдаж байв. Хойд талын суудлын дэрийг унагах нь ухрах үед хойд талыг харахад саад болохгүй нь зүгээр, харин унахдаа дуу ихтэй нь жаахан цочоож магад. Мөн суудлын санамж гээд хэрэгтэй зүйлүүд их байнаа. Гэвч энэ люкс машинд байх ёстой зүйл бөгөөд эвдрэхгүй л байгаасай хэмээн залбирах хэрэгтэй. Энэ олон автомат болон цахилгаан тохиргоонууд эвдрэх юм бол энгийнээсээ долоон доор юм болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Манай Монголд бол хэцүү л байх, гадаадад бол сольчихдог биз. Арын суудлын доод суух талбай арай бага юмуу гэж санагдсан. Яг л босс шиг эгц суухад тааруулан хийсэн. Харин хөгжимийн дуугаралт басс талдаа ядаргаагүй нь сайхан. Ухрах камер энэ тэр гээд л олон функц бий. Харин тэр утасны холболт бол мэдэхгүй, нилээн оролдож байж бүтэх эд байлээ. Мини компьютер тухайн үеийн шатахуун зарцуулалт, хурд, явах зай зэргийг харуулахаас гадна сервисийн хугацаа, бага хэмжээний гэрэл энэ тэр шатсаныг мэдээлдэг. Хөдөлгүүрийн хувьд S class 3.2 литрээс авахуулаад 6.0 литр хүртэлх өргөн сонголттой.

ТОЙМ - Мерседес S ангилал W220 13

ТОЙМ - Мерседес S ангилал W220 14

ТОЙМ - Мерседес S ангилал W220 15

ТОЙМ - Мерседес S ангилал W220 16

ТОЙМ - Мерседес S ангилал W220 17

ТОЙМ - Мерседес S ангилал W220 18
Манай Монголд бол 3.2-литрийн V6 байхад л болно. Илүү хэмнэлттэй. Түүнээс дээшхийг сонирхсон хүмүүс авч унах л байх. Түүнийг хэрэглээд байх хурдны зам байхгүй учраас хот дотор бол үрэлгэн гэхээс яахав. Тэгээд ч хурд авалт нь 2-3 секундын зөрүүтэй л байгаа. Эсвэл Дархан Эрдэнэтийн таксинуудад том мотортой S class явуулж үздэг юм билүү. Заза наргиа. S class нь хийн уутат амортизатортай ба эвдрэл гарах нь харьцангуй бага, гэхдээ суларчих юм бол мотор унтраасан үед доошоо хэвтээд жаахан тийм. Хөдөлгүүрийн дуу салонд бол сонсогдоод байхгүй, герман машин гэхэд зөөлөн. Их хурдтай үед хатууруулах горим бас байнаа. Гадаадын толь шиг зам дээр бол чимээгүй гулсах мэт давхих байх, Монголын барзгар замын дуу сонсогдоно. Тэгэхдээ их гарын гэсэндээ замын дуу арай гайгүй, харин үнэтэй нь харьцуулах юм бол тийм ч чимээгүй биш юм байна. Арын суудал мөн л нам суулттай буухад жаахан хүчлэх байх. Салоны зайн хувьд их биетэй нь харьцуулсан шиг хангалттай том биш, ихэнх зайг хаалганы зузаан, бүдүүн багана, урт хамар, хойд багааж эзэлнэ. Баганууд болон хаалга нь харахад бүдүүн бөх мэт харагдах боловч энэ бол зүгээр л хоосон агаар юм. Ихэнх машинд үсрээд л хаалган дотор нь ганц нарийн труба байдаг шүү дээ.

ТОЙМ - Мерседес S ангилал W220 19

ТОЙМ - Мерседес S ангилал W220 20

ТОЙМ - Мерседес S ангилал W220 21

ТОЙМ - Мерседес S ангилал W220 22
Жолоодлогын хувьд бол мэдээж Мерседесийн тогтвортой шинж мэдрэгдэнэ. За хурд хүчний хувьд үеийн BMW, Lexus-тай л харьцуулах байх. Урт учраас хашлагаас хол эргэхгүй бол хойд дугуй хашлага шүргэж мэднэ. Доогуураа бол намхан, манай замд болгоомжтой явахад илүүдэхгүй, дээш нь өргөсөн ч хангалттай өндөр болохгүй байв. Хөдөлгүүрийн эвдрэл хир гарахыг хэлэхэд хэцүү, яагаад гэвэл ийм машинуудын явдал нь бага, хүнд нөхцөлд хэрэглэх нь ч бага, айлын эрх муур шиг л гараашд хэвтэж байдаг юм хойно. Харин нэг эвдэрвэл нилээн хэдэн төгрөг цааш харуулах нь хэнд ч ойлгомжтой. Зарим газар засвар нь цагаар хийгддэг гэнэ үү. Гайхалтай, хамрыг нь сөхөөд зогсоогоод байвал хийсэн хийгээгүй мөнгө хийдэг юм гэсэн хэхэ. Сэлбэгийн хувьд бол үнэтэй. Хажуу талын крыло шинийг авахад л 1200 доллар гэлүү дээ. Энэ загвар нилээн сайн борлогдсон юм шиг байгаа юм, эхний оных нь гайгүй хямдарч 10,000 ногоонд авчихаар л болоод байгаа. Хэрэв та ийм машинтай болвол өдөр тутмын ажилд унаад хэрэггүй. Бензин их зарцуулна, засварын хөлс өндөр, сэлбэг нь үнэтэй гээд нилээд мөнгө шаардах байх. Харин хааяа нэг унах хүмүүст бол сайхан унаа.

Автомашин сонирхогч Р.Энхболд

www.cardoctor.mn

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/01 at 09:30

    haaya neg unah gj mashin awhuu

  2. Зочин

    2014/08/01 at 13:28

    Хийлгэх үйлчилгээгээ цаг тухайд нь хийлгээд хайр найргүй унаад байхгүй л бол эвдэрнэ гэж үгүй. Засварын хувьд монголд найдвартай засдаг 2 л газар байгаа. Бусад газрууд ч мэдэхгүй дээ. Ёстой чиний хэлдгээр цагаа бодоод засах ч үгүй. Зассан ч буцаад эвдэрчихнэ

  3. Билэгт Бээгий

    Билэгт Бээгий

    2014/08/01 at 13:33

    Замаа хардаггүй гэнэ үү? Нэлээд намхан нөхөр бололтой…

  4. Билэгт Бээгий

    Билэгт Бээгий

    2014/08/01 at 13:33

    Замаа хардаггүй гэнэ үү? Нэлээд намхан нөхөр бололтой…

  5. Билэгт Бээгий

    Билэгт Бээгий

    2014/08/01 at 13:33

    Замаа хардаггүй гэнэ үү? Нэлээд намхан нөхөр бололтой…

  6. Билэгт Бээгий

    Билэгт Бээгий

    2014/08/01 at 13:33

    Замаа хардаггүй гэнэ үү? Нэлээд намхан нөхөр бололтой…

  7. Билэгт Бээгий

    Билэгт Бээгий

    2014/08/01 at 13:33

    Замаа хардаггүй гэнэ үү? Нэлээд намхан нөхөр бололтой…

  8. Билэгт Бээгий

    Билэгт Бээгий

    2014/08/01 at 13:33

    Замаа хардаггүй гэнэ үү? Нэлээд намхан нөхөр бололтой…

  9. anh ardiin huvsgaliin daraa danzan benziig anhlan hulugluj bsn zurag n bdg harlygiin mototsikl ch bs bsn tuund

  10. anh ardiin huvsgaliin daraa danzan benziig anhlan hulugluj bsn zurag n bdg harlygiin mototsikl ch bs bsn tuund

  11. anh ardiin huvsgaliin daraa danzan benziig anhlan hulugluj bsn zurag n bdg harlygiin mototsikl ch bs bsn tuund

  12. anh ardiin huvsgaliin daraa danzan benziig anhlan hulugluj bsn zurag n bdg harlygiin mototsikl ch bs bsn tuund

  13. anh ardiin huvsgaliin daraa danzan benziig anhlan hulugluj bsn zurag n bdg harlygiin mototsikl ch bs bsn tuund

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *