Худалчийг таних 10 хялбар арга

0

Хүн бүрт худал хэлэх үе байдаг. Гэхдээ энэ нь тэр худал хэлэх урлагт хэр чадваржсан гэдгээс хамаараад түүнийг танд худал хэлж байгаа эсэхийг мэдэх нь төвөгтэй болж ирдэг. Тэгвэл хэн нэгэн танд худал хэлж байгаа үгүйг та мэдэж чадах уу? Хүн худал хэлэх үедээ өөрийн мэдэлгүй зарим үйлдлүүдийг хийдэг бөгөөд хэрвээ та анзаарч ажиглаж чадвал үүнийг мэдэх боломжтой юм. Энд бид худалчийг барьж өгдөг зарим шинж тэмдгүүдийг бичсэн байгаа тул анхааран уншаарай.

Худалчийг таних 10 хялбар арга 1
1. Худал хэлж байгаа хүн нэг бол харцаараа холбоо тогтоохоос зайлсхийх эс бөгөөс хэт ширтдэг. Хэрвээ худал хэлж байгаа хүнд та түүнийг ажиглаж байгаа юм шиг санагдвал шал ширтэх, харцнаас чинь бултах нь их. Харин зарим хүмүүс худал хэлэх үедээ өөрийн ярьж байгааг үнэмшилтэй болгохын тулд нүд рүү чинь тас ширтдэг.

2. Худлаа ярьж байгаа хүн товч ярихаас зайлсхийдэг. Тэд урт тайлбар хэлэхдээ дараагийн үгээ бодож байдаг. Мөн чи ийм юм хаанаас сонсоо вэ гэх мэтээр хариу асуулт тавьдаг.

3. Хачирхалтай биеийн хэл. Худал хэлж байгаа хүн ихэвчлэн ярилцаж байгаа хүнээсээ холдохыг эрмэлзэж, нүдээ хурдан анивчиж, бага инээмсэглэж, дууных нь өнгө өөрчлөгддөг. Мөн гараа өмнөө зөрүүлэх, нүүр, чих, хамар зэрэг биеийн хэсгүүддээ хүрэх, гартаа байгаа түлхүүр гэх мэт ямар нэгэн зүйлээр оролдох үйлдэл хийдэг.

4. Худлаа ярьж байгаа хүн асуугаагүй асуултанд ч нэмэлт тайлбар тавьдаг. Энэ нь нөгөө хүндээ илүү үнэмшилтэй болгох оролдлого юм.

5. Худлаа ярьж байгаа хүн өөрийгөө хамгаалсан үйлдэл хийдэг. Таны анхаарлыг сарниулж, өөрөөсөө холдуулахын тулд уурлах нь ч бий. Мөн ярианы сэдэв болон чиглэлийг өөрчлөхийг оролддог.

6. Худал хэлж байгаа хүн гол зүйлийн оронд жижиг, шалихгүй зүйлийг хэт гоёчлон ярьдаг. Дэврүүлж ярьсан жижиг хэсгүүд худал ярьж байгаа хүнд байдлыг дээрдүүлж байгаа мэт санагддаг бол сонсож байгаа хүний хувьд ямар нэгэн зүйл нь гарцаагүй буруу байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж эхэлдэг. Хэрвээ худал хэлж байгаа хүнийг барьж авахыг хүсвэл эдгээр жижиг хэсгүүдийг анхааралтай сонс. Дараа нь түүнээс дахин тэр тухай лавлаж асуу.

7. Нүднийх нь хөдөлгөөнийг ажигла. Хэрвээ хүн ямар нэгэн зүйл санаж байгаа бол баруун гараар бичдэг хүн бол нүд нь зүүн тийшээ дээшээ хөдөлдөг. Харин ямар нэгэн зүйл хийсэн бол нүд нь баруун чиглэлд дээш хөдөлдөг. Солгой хүний хувьд ч адилхан боловч чиглэл нь эсрэг байдаг. Мөн нүдээ хурдан анивчих, нүдээ нухах, гар нь нүд рүүгээ чиглэсэн хөдөлгөөн хийж байгаа бол үнэнийг нууж байгаагийн тэмдэг.

8. Зарим хүн худлаа хэлэх үедээ хөлөрдөг. Организмын хариу үйлдлийг бүртгэх машины тестийн тэмдгүүдийн нэг нь хөлс хэмжих байдаг. Гэвч түүгээр хүн худал хэлж байгааг таних аргагүй. Зарим хүн нервтэж, ичих үедээ хөлрөх нь ч бий.

9. Нүүрний жижиг илэрхийллүүдийг ажигла. Харилцан ярианы эхэн үед хүний нүүр царайд агшин зуурт гарч ирдэг үйл хөдлөл нь жинхэнэ хэмжүүр байдаг. Хагас инээмсэглэсэн эсвэл санаа зовсон байдал хүний нүүрэнд 5 секунд үргэлжилдэг. Зарим хүн энэ жижиг илэрхийллүүдийг дотоод ухамсраараа мэдэрч, өөрөө ч мэдэлгүйгээр тухайн хүнийг үнэхээр худал хэлж байгааг нь мэдэхээр оролддог. Олонх хүмүүс харилцан ярианы үеэр илрэх жижиг илэрхийллүүдийг харснаар гэдэс базлах мэт мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ нь маш богинохон хугацааных байх тул бид анзаардаггүй.

10. Худлаа хэлж байгаа хүнээс ярьсан зүйлийг нь дахин асуух. Хэрвээ зохиож ярьсан бол ярьснаа дахин нэгбүрчлэн давтахад хэцүү байх болно. Тэр сандарч, тавгүйрхэж, зарим зүйлийг мартаж орхигдуулах магадлалтай.

6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/29 at 15:33

    hun unen yarikhdaa ch gesen.ene uildluudiig hiideg sh dee

  2. Зочин

    2014/07/29 at 15:38

    dd

  3. gahh

    2014/07/30 at 10:08

    bi urgelj hudal yridag gants ts naad uildliig chin hj bgaagui ym bn

  4. Зочин

    2014/08/13 at 23:43

    Ямарч утга алгаа хүнд итгэх итгэлийг үгвүй хийж бн ш дээ

  5. Зочин

    2014/10/02 at 21:28

    hudlaa heldeg humuus yag tegdeg shd ee sandraa ulaij icheed huluruud iish tiishee haraad huur amaaraa oroldood l tsarai huviraad tegj gululzuh hereg hend bgaa yum uuriiguu zovooj zarim ni bur aij ichihee baigaad tsagaandaa garchihsan yadag ch ugui sh dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *