Гар утсаараа дамжуулан нялх үрээ харж, саатуулах боломжийг олгох төхөөрөмж

0

Өдөр өдрөөр өсөн торних бяцхан үрд чинь таны хайр халамж гарцаагүй хэрэгтэй. Гэхдээ нялх үрээ харж суугаа нь энэ гээд гэр зуурын хамаг ажлаа алдах нь бас зохисгүй хэрэг. Түүнчлэн энхрий үр чинь ямар нэгэн зүйлд сатааран ганганаж гунганан хэвтэж байх хооронд йогийн дасгалаа хийх, шүршүүрт орох, гар урлалаа урлах, ажлаас ирэх эр нөхөртөө хоолыг нь бэлтгэж өгөх гээд олон ажил ээжүүдийг хүлээж байдаг. Тэгвэл өрөөндөө өөрийгөө сатааруулан хэвтэх хөөрхөн хүү, охиноо гар утсаараа дамжуулан хэвийн байгаа эсэхийг нь хянаж, түүгээр ч зогсохгүй таазан дээр буух проектор ашиглан саатуулах боломжийг олгосон шинэ төхөөрөмж гарчээ.

Гар утсаараа дамжуулан нялх үрээ харж, саатуулах боломжийг олгох төхөөрөмж 1

Гар утсаараа дамжуулан нялх үрээ харж, саатуулах боломжийг олгох төхөөрөмж 2
Moonbeam нэртэй энэхүү уян хатан, зөөлөн төхөөрөмж нь гар утас эсвэл таблетэн дээрээсээ медиа контентуудыг проекц хэлбэрээр таазан дээр гаргах, хүүхэд чинь ямар байдалтай байгааг танд харуулах үүрэгтэй. Хүүхдийн орны хашлаганд тогтоох боломжтой, зөөлөн, хүссэн зүгтээ хөдөлгөж болдог уян хатан уг төхөөрөмж завгүй ээжүүдэд маш их тусыг хүргэх аж.

Гар утсаараа дамжуулан нялх үрээ харж, саатуулах боломжийг олгох төхөөрөмж 3

Гар утсаараа дамжуулан нялх үрээ харж, саатуулах боломжийг олгох төхөөрөмж 4

Гар утсаараа дамжуулан нялх үрээ харж, саатуулах боломжийг олгох төхөөрөмж 5

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *