Хүйтэнд бидний биед гардаг хачирхалтай өөрчлөлтүүд

0

Яагаад хүйтэнд бидний арьсны биржийж, хөхний толгой хатуурдаг юм бол гэсэн бодол хэзээ нэгэн цагт таны толгойд орж ирж байв уу? Хүйтэн цаг агаар бидний биед хэрхэн нөлөөлж, түүний улмаас бидний биед ямар өөрчлөлтүүд гардаг хийгээд юуны учир ийм өөрчлөлтүүд гардаг тухай мэдэхийг хүсвэл мэдээллийн дэлгэрэнгүйд зочлоорой. Биеийн онцлогоо таньж мэдэх сонирхолтой аялалд та бүхнийг нэгдэхээс татгалзахгүй байхаа гэж бодож байна.

1. Арьс биржийх: Арьс биржийх болон хүйтний үед үүсэх физиологийн бусад зарим хариу үйлдлүүдийг пиломотор рефлекс гэж нэрлэдэг.
Zurag00003396
2. Хатуурсан хөхний толгой: Хүйтэн цаг агаартай үед эрэгтэй, эмэгтэй хүний хөхний толгой хатуурч товойдог. Энэ бол хүний бие хүйтэнд хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг юм.
Zurag00003397
3. Эрчүүдийн хуухнаг агших: Эр хүний хуухнаг хүйтэн агшиж, халуунд бага зэрэг урт болдог.
Zurag00003398
4. Төмсөг цааш орох: Үүнийг онолын хувьд төмсөг агших гэдэг. Заримдаа янз бүрийн шалтгаанаар эр хүний нэг эсвэл хоёр төмсөг цааш орох тохиолдол байдаг ба тэрхүү шалтгаануудын нэг нь хүйтэн цаг агаар юм.
Zurag00003399
5. Өвлийн улиралд эрчүүдийн бэлгийн дур хүсэл нэмэгддэг: Хүйтний улиралд эмэгтэйчүүд эсвэл эрчүүд илүү цовоо болдог гэсэн маргаан үргэлж байдаг, бас зарим хүмүүс хүйтний улирал сексийн мэдрэмжийг бууруулдаг ч гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ өвлийн саруудад эрчүүдийн бэлгийн дур хүсэл нэмэгддэг байна.
Zurag00003400
6. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү даарамхай: Олон судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү даарамхай гэдэг нь батлагдсан. Энэ нь эмэгтэй хүний хүүхэд тээж төрүүлэх чадвартай холбоотой байдаг.
Zurag00003401
7. Биеийн дулаан хэт алдагдахад амьд үлдсэн гайхмаар тохиолдлууд: Хүн хөлдөх хэмжээний ер бусын хүйтэн нөхцлөөс амьд үлдэж чадсан тохиолдлуудын нэг нь 80 минутын турш мөстэй усанд шумбасны дараа амьд үлдсэн цаначны түүх юм. Түүний биеийн температур 13 хэм хүртэл унасан байсан ч тэрээр амьд үлдсэн байна.
Zurag00003402
8. Хачирхалтай хувцас тайлалт буюу төгсгөлийн өмнөх араншин: Даарснаас болж биеийн дулаан алдагдаж үхэхэд ойртсон үед хүн хамаг хувцсаа тайлж хаядаг.
Zurag00003403

9
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/24 at 19:37

    үахын судас агшиж төвдөө цус ихэссэнээр халууцаж байгаа мэт мэдрэмж төрдгөөс хөлдөж үхэхийн өмнө хувцсаа таачдаг.

  2. Зочин

    2014/07/29 at 16:11

    thanks^

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *