Microsoft компани 18,000 ажилтнаа хална

0

Өнгөрөгч 4-р сард Microsoft компани Финляндын харилцаа холбоо, мэдээллийн технологийн Nokia компанийг худалдан авсан. Гэвч өчигдөр тус компани 39 жилийнхээ түүхэн дэх хамгийн том цомхотголыг хийх гэж байгаагаа мэдэгдсэн байна. Энэхүү цомхотголоор 18,000 ажлын байрыг чөлөөлөх бөгөөд AP мэдээний агентлагийн мэдээлснээр үүнд Nokia компанитай хамт Microsoft-ын эзэмшилд очсон 28,000 ажилтны бараг тэн хагас буюу 12,500 орчим ажлын байр багтаж байгаа гэнэ.

Энэхүү цомхотголын дараагаар тус компани Nokia-тай хамт олж авсан 10,000 гаруй ажилтан багтсан 109,000 ажилтантай үлдэх аж. Өнгөрөгч 2-р сард Microsoft-ын удирдлагаар томилогдсон Satya Nadella ажилтнууддаа илгээсэн нийтийн мэйлдээ “илүү идэвхтэй, илүү хурдан болох”-ын тулд компанид өөрчлөлтүүд хийх хэрэгтэй болсон тухай дурдсан байна.

Microsoft компани 18,000 ажилтнаа хална 1
Энэхүү өөрчлөлтүүдийн нэг нь Nokia дангаараа Windows Phone үйлдлийн систем дээр төвлөрч ажиллах болсон явдал аж.

Энэ Пүрэв гаригт болсон цомхотголоор Microsoft-ын Redmond, Washington орчмын 1350 орчим ажилтнууд, Унгар дахь 1800 ажилтан, Сан Диего дахь 370 орчим ажилтнууд халагджээ. Nokia компани Финлянд дахь 1100 ажлын байраа цомхотгосон байна.

Түүнчлэн Microsoft компани Калифорний Санта Моника дахь Xbox Entertainment Studios-оо ч хаажээ.

Ажлаас гэнэт халагдсан ажилтнуудад тэтгэмж болгож Microsoft компани ирэх 4 улиралд 1,1-1,6 тэрбум долларын төлбөр төлнө гэсэн тооцоо байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *