Ухаантай байхыг хүсдэг хүн бүр татгалзвал зохих 7 төрлийн хүнс

0

Бид бүгд анхаарал, ой санамж тэр ч бүү хэл тархины эд эсийн бүтээмжийг нэмэгдүүлснээр бидний тархины хүч чадлыг сайжруулдаг ‘ухаалаг’ хүнсний бүтээгдэхүүнүүдийн үр ашгийн тухай цөөнгүй удаа сонсож байсан. Гэтэл бид аль болох өөрсдийн бие болоод оюун санааны эрүүл мэндэд тустай хүнсийг идэхийг эрмэлзэхийн хамт тархины эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хоол хүнсийг ч дуртайяа үмхэлж байдаг аж.[tweetable] Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд амт оруулдаг натрийн глютаматаас эхлээд дүфү хүртэл ‘тэнэг’ хүнснүүд[/tweetable] нь маш бага хэмжээтэй байсан ч бидний анхаарал, ой санамж, зан авир, мэдрэлийн системд нөлөөлж, тархины эд эсүүдэд хортойгоор нөлөөлж чаддаг байна.

1. Кофейн

Ухаантай байхыг хүсдэг хүн бүр татгалзвал зохих 7 төрлийн хүнс 1
Бидний олонх нь энэ төрлийн хүнсийг өдрийн турш сэргэлэн цовоо байхад тустай хэмээн өдөрт 1-3 аяга кофе уудаг. Бид кофейн агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх үед бидний бие маш хурдан шингээн авч, тархинд дамжуулдаг ба хэдэн цагийн дараа шээс болон гадагшилдаг байна. Хэдийгээр энэ нь тархийг гэмтээдэггүй ч Пенсильваны Bryn Mawr эмнэлгийн эмч Dr. Lauren Napolitano нарын сэтгэлзүйчид [tweetable]оюун санааны эрүүл мэндээ хамгаалахыг хүсвэл кофеноос татгалз[/tweetable]ахыг санал болгож байгаа аж. “Оюун санааны эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн хамгийн нэгдүгээр хийх зүйл бол кофейноос зайлсхийх хэрэгтэй.” гэж Napolitano хэлжээ. Тэрээр мөн “Олон хүн депрессийн шинж тэмдэгтэй тэмцэхээр кофейн агуулсан ундаа уудаг. Гэвч энэ нь тэднийг санамсаргүйгээр солиорлын эсвэл сандралын байдалтай болгодог.” гэсэн байна. Кофейны хэрэглээг хязгаарлах нь нэг, хоёр хоногийн хугацаанд толгой өвтгөж болох боловч хүмүүс энэ хүнсний зүйлгүйгээр илүү тайван байгаагаа мэдрэх юм байна.

2. Натрийн глютамат /monosodium glutamate (MSG)/

Ухаантай байхыг хүсдэг хүн бүр татгалзвал зохих 7 төрлийн хүнс 2
[tweetable]Хятад хоол идсэний дараа толгой өвдөх, цээж бачуурах тэр ч бүү хэл хурц тод, хачирхалтай зүүд зүүдлэх нь их[/tweetable]. Ази гал тогоонд тогооч нарын амт нэмэгдүүлэхээр хэрэглэдэг түгээмэл амтлагч болох натрийн глютамат нь тархины эд эсийг нэрвэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Натрийн глютаматыг хэтрүүлэн хэрэглэснээр мэдрэлийн хүртэхүйг хэт өдөөж, импульсын харвалт үүсгэж, хэдэн цагийн дараа үхэлд хүргэдэг байна. Делавейрын сэргээн заслын эмч Dr. Chad Laurence ямар ч төрлийн натрийн глютамат орлуулагч нь тархинд сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхааруулсан ба байгалийн амтлагч, халуун ногоо, гидролиздсэн уураг, автолиздсэн исгэгчний ханд, натрийн ээдэмцэр, бульон шөл, шар буурцагны уургийн задрал болон бусад олон зүйлсэд агуулагддаг гэдгийг хэлжээ.

3. Боловсруулсан бүтээгдэхүүн

Ухаантай байхыг хүсдэг хүн бүр татгалзвал зохих 7 төрлийн хүнс 3
Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь дахин хэрэглэх хүслийг төрүүлдэг допамин гормоны ялгаруулалтыг хэт өдөөдөг. Нөөшлөгч бодис, амтлагч, будагч бодис, хиймэл амт оруулагч агуулсан боловсруулсан бүтээгдэхүүн нь мөн бидний танин мэдэхүйн үйл ажиллагаа болон зан байдалд нөлөөлдөг байна. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн дэх химийн болон синтетик бодисын агууламж их байх тусмаа шингэц болон хоргүйжүүлэх явц удааширдаг аж. 2012 онд Journal of Clinical Investigation сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар [tweetable]өөх тос ихтэй нөөшилсөн, боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ нь өнчин тархийг гэмтээдэг[/tweetable] болохыг өгүүлсэн байжээ.

4. Давс

Ухаантай байхыг хүсдэг хүн бүр татгалзвал зохих 7 төрлийн хүнс 4
Давсны хэтрүүлсэн хэрэглээ бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг хүн бүр мэднэ. Давс нь хүний биед зайлшгүй шаардлагатай төдийгүй шингэний тэнцвэртэй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл салиа, шээс, цус, нулимс, хөлс зэрэг хүний бие махбодийн бараг бүхий л шингэнд давс шаардагддаг бөгөөд давсгүйгээр эсүүд ажиллаж чаддаггүй. 2011 онд хийсэн нэгэн судалгааны үр дүн давс ихтэй хоол хүнстэй холбоотойгоор цусны судасны эрүүл мэнд алдагдаж, цаашлаад танин мэдэхүйн үйл ажиллагаа давс багатай хоол хэрэглэдэг хүнтэй харьцуулахад 3 жилийн өмнөөс муудаж байгааг харуулжээ. Ерөнхийдөө [tweetable]давс ихтэй байдаг боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ нь сэтгэцийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг[/tweetable] байна.

5. Элсэн чихэр

Ухаантай байхыг хүсдэг хүн бүр татгалзвал зохих 7 төрлийн хүнс 5
Хэрвээ та элсэн чихэр ихээр агуулсан бүтээгдэхүүнд дурладаг бол та оюун санааны эрүүл мэндээ аюулд оруулж байна гэсэн үг. Үргэлж [tweetable]элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь ой санамжаас эхлээд суралцах чадварт асуудал үүсгэдэг[/tweetable] байна. Цусан дахь сахарын илүүдэл нь тархины эд эсийн инсулины хэрэглээг бууруулдаг аж. 2012 онд хархан дээр хийсэн судалгаагаар фруктоз нь тархи болон ой санамжийн үйл ажиллагааг бууруулдаг болох нь тогтоогдсон байна.

6. Дүфү

Ухаантай байхыг хүсдэг хүн бүр татгалзвал зохих 7 төрлийн хүнс 6
Бидний эрүүл хоол гэж боддог энэ хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх нь аюул учруулдаг аж. 2008 оны судалгаанд [tweetable]дүфүг их хэмжээгээр хэрэглэх нь ой санамжийг муутгадаг[/tweetable] болохыг харуулжээ. Хэдийгээр шар буурцагны бүтээгдэхүүн нь хэрхэн тархинд муугаар нөлөөлж байгаа нь тодорхойгүй байгаа ч сэтгэл мэдрэлийн эмгэг болон ой санамж алдах эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь батлагдсан.

7. Ханаагүй өөх тос

Ухаантай байхыг хүсдэг хүн бүр татгалзвал зохих 7 төрлийн хүнс 7
Ханаагүй өөх тос нь холестролын түвшинг нэмэгдүүлдэг, холестролын түвшин бага байх тусмаа сайн гэдгийг бид бүгд мэднэ. Ханаагүй өөх тосны хэтрүүлсэн хэрэглээ нь тархи хатахад хүргэдэг аж. Синтетик ханаагүй өөх тос нь бидний биен дэх исэлдэлтийг нэмэгдүүлж, артерын судасны хатуурал үүсгэдэг байна. 2012 онд хийсэн эрдэмтдийн судалгаа их хэмжээгээр [tweetable]ханаагүй өөх тос хэрэглэдэг хүмүүсийн тархи хатаж, Альцгеймерийн өвчтэй хүмүүсийнхтэй төстэй болдог[/tweetable] болохыг харуулжээ.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/09 at 13:13

    ханасан өөх тос муу гэж л уншиж байсан.. одоо бас ханаагүй өөх тос нь ч муу болчив уу. тэгээд огт өөх тос хэрэглэхгүй байвал яаж амьдрах вээ

  2. Зочин

    2014/07/09 at 13:51

    Huts2 tsaana chin ulsuj uhej bn

  3. Bumbayar Baljinnyam

    Bumbayar Baljinnyam

    2014/07/09 at 14:44

    Shal hudlaa yum bishu

  4. Bumbayar Baljinnyam

    Bumbayar Baljinnyam

    2014/07/09 at 14:44

    Shal hudlaa yum bishu

  5. Bumbayar Baljinnyam

    Bumbayar Baljinnyam

    2014/07/09 at 14:44

    Shal hudlaa yum bishu

  6. Зочин

    2014/07/09 at 16:42

    Hanasan uuh tos bailgui dee! Niitlelee bichiheesee umnu jaahan yum unshij bail daa!!!

  7. Ц. Болор

    Ц. Болор

    2014/07/09 at 21:32

    boli2

  8. Ц. Болор

    Ц. Болор

    2014/07/09 at 21:32

    boli2

  9. Ц. Болор

    Ц. Болор

    2014/07/09 at 21:32

    boli2

  10. Ц. Болор

    Ц. Болор

    2014/07/09 at 21:32

    boli2

  11. Зочин

    2014/07/22 at 17:30

    Солонгосчууд дүпү их хэрэглэдэг болоод ой санамжаа алддаг байх нь бай ш дээ ккккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *