Та унтаж байхдаа гадаад хэл сурч чадна

0

Нойрон дунд дотоод ухамсарт нөлөөлөх байдлаар суралцахуйг ихэвчлэн сайндаа хуурмаг шинжлэх ухаан гэж, харин муугаар бол заль мэх гэж няцаадаг. Харин Швейцарийн сэтгэлзүйчдийн баг хүнийг унтаж байхдаа гадаад хэл сурч чадна гэж хэлж байна. Cerebral Cortex сэтгүүлд Швейцарийн үндэсний шинжлэх ухааны сангаас нийтлүүлсэн нийтлэлд унтаж байхдаа хүн шинэхэн сурсан гадаад үгнүүдээ сонсох нь тэдгээр үгсийг мартахгүйгээр цээжилж тогтооход тусалдаг гэж бичжээ.

Та унтаж байхдаа гадаад хэл сурч чадна 1
Биосэтгэлзүйч Björn Rasch-аар удирдуулсан 60 Герман хэлтэй оюутан энэхүү судалгаанд оролцсон бөгөөд оюутнуудын хувьд урьд нь мэддэггүй байсан Голланд үгсийг цээжлэх туршилт явуулсан байна. Ингэхдээ тэдний хагасыг нь үдшийн 22:00 цагт унтуулах зуураа үгсийг сонсгосон бол нөгөө хагасыг сэрүүн байхад нь үгсийг сонсгожээ.

Унтуулсан оюутнуудыг шөнийн 2:00 цагт сэрээгээд бүх 60 оюутнаас шинэ үгсээр нь шалгалт авсан байна. Энэхүү шалгалтаар нойрон дундаа шинэ үгсийг сурсан оюутнууд шинэ үгсийг илүү сайн сэргээн санаж, зөв дуудаж байгааг тогтоожээ.

Нойрон дундах өдөөлт нь ой санамжийг бэхжүүлдэг болохыг батлах туршилт судалгаанууд цаашид хийгдэх бөгөөд урьд нь 2012 онд Вейзманны шинжлэх ухааны институтын эрдэмтэд хүн унтаж байхдаа зарим дуу чимээнүүд болон үнэрийг мэдэрч, сонсдог болохыг тогтоосон байна.

Энэ бүхний эцэст эрдэмтэд “Хүн нойрон дундаа шинэ мэдээллийг суралцдаг.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 12412412 412 41 12 412 412412 12412 4124 12 12 21 1 423 1retfg fdf f s

    2014/09/26 at 15:21

    2121

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *