Шатахуун зарцуулалт ихэссэн үед оношлох дараалал

0

Таны авто машин шатахуун их зарцуулж байна уу? Хөдөлгүүр хэвийн хэмжээнээс их шатахуун зарцуулах нь жолоочийн ур чадвар, замын нөхцлөөс шалтгаалах боловч өөрийн техникийн байдлаас шалтгаалан хэвийн хэмжээнээс илүү шатахуун зарцуулах тохиолдол байдаг. Хэрэв тийм бол хэдий уран жолоодоод түгжрэлгүй замаaр явсан ч гэмтлийг арилгахгүй бол шатахуун их зарцуулсан хэвээрээ байх болно. Шатахуун хэмнэх талын зөвөлгөөнүүд голдуу техник үйлчилгээ хийлгэх байдаг ба үйлчилгээ хийлгээд ч зарцуулалт багасахгүй бол чухам юунаас болж шатахуун зарцуулалт ихэсч байгааг дараах дарааллын дагуу шалгах хэрэгтэй.

Шатахуун зарцуулалт ихсэх

• Шатахуун алдагдаж байгаа эсэх. Шатахууны сав болон дамжуулах хоолой, резин хоолойнуудын залгаасаар алдагдах, тагны жийрэг байхгүй сэтэрсэн зэргээс болж алдагдана.

• Шатахууны чанараас шалтгаалж зарцуулалт ихэснэ. Тухайн авто машинд үйлдвэрлэгчээс заасан шатахууныг хийгээгүйгээс шатахуун зарцуулалт ихэснэ.

• Хаазны тросс, чөмөгийн тохиргоо алдагдсан, вакуум актуатор дутуу ажиллах зэргээс шатахуун зарцуулалт ихэснэ.

• Тоормозны системийн ажиллагаа муудсан эсэх. Тоормоз байнгын зуураастай байх, тоормозлосны дараа түргэн хугацаанд суллаж өгөхгүй байх.

• Ажилласан хийн найрлагын мэдрэгч буюу EGR мэдрэгч ажиллахгүй болох, дутуу ажиллах.

• Инжекторт байрлах түлш таслагчийн ажиллагааг шалгах.

• Очлуурын ажилагааг шалгах.

• Трамблёрын ажиллагаа эсвэл катушкийн ажиллагаа, дамжуулах утасуудыг шалгах.

• Цилиндрийн даралтыг үзэх.

• Поршенгийн бүслүүр буюу кольц.

• Гал зөв тавигдсан эсэх.

• Инжекторийг шалгах.

• Шатахууны даралт тохируулагч вакуум клапан, түүний гуурс холбоосуудаар алдагдаж байгааг шалгах.

• Хөргөх шингэний темпратурийн мэдрэгч, түүний хэлхээг шалгах (блок дээр байрладаг).

• Холимгийн хаалтын байрлал хянагч.

• Агаарын урсгалын мэдрэгчийг шалгах (голдуу агаар шүүгч дээр байрласан байдаг).

• Хэрэв автомат кроптой бол P болон N байрлалд асаах хэлхээг шалгах (араа шилжүүлэх рычагны доорх контакт болон релейг шалгах).

• Эйркондишны залгах релей, хэлхээг шалгах.

• Хүчилтөрөгчийн мэдрэгчийн хэлхээг шалгах.

• Орох агаарын температур тодорхойлогчийг шалгах.

• Хөдөлгүүрийн компьютер буюу ECU-шалгах, солих.

 

Шатахуун зарцуулалт ихэссэн үед оншлох дараалал 1

Эх сурвалж: www.cardoctor.mn

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочинbagi

    2014/07/04 at 15:35

    ashigtai zuwulguu ugsun bayrlalaa

  2. Sarantsatsral Ichinkhorloo

    Sarantsatsral Ichinkhorloo

    2014/07/04 at 16:19

    Tolgoi ergemeer olon zvilees shaltgaaldiin bn.

  3. Зочин

    2014/07/06 at 00:41

    uu estoi medehgui baahan yum bichtsen bna. tehnikch bish engiin hun oilgohoor tailbarlachihval ih zugeer yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *