Автомашины хэвийн пүршийг өндөр пүршээр солиход анхаарах зүйл

0

Сүүлийн үед манайд автомашинаа өндөр болгон туулах чадварыг нэмэгдүүлэх нь ихэссэн. Ялангуяа жийп автомашинуудад илүү өндөр олон ороодос бүхий пүрш тавих нь элбэг болжээ. Гэвч пүршээ сольсны дараа дагалдах гар болон, тэнхлэг тогтоох татуургуудын втулк резинээ солиулах нь ойр ойрхон болоод ирдэг энэ юунаас болоод байна гэвэл:

Өндөр пүрш хийсэн байдал
Автомашины хэвийн пүршийг өндөр пүршээр солиход анхаарах зүйл 1
Пүрш солих үед втулкуудыг тааруулаагүйгээс
Хэт өндөр пүршийг тусгай зориулалтын втулкны хамт солиогүйгээс

Нэгэнт өндөрлөөд ирэхээр тэнхлэгийн дээш доош явалт нэмэгдэн тодорхой зайнд хөдлөхөд зориулсан резин втулкны уян харимхай чанараас давсан мушгих хүч үйлчилж эхлэхээр урагдах язрах зэрэг үзэгдэл гардаг. Нөгөөтэйгүүр урьд нь байсан пүршинд тааруулан чангалсан татуургуудыг тэр чигт нь орхисоноос болдог. Иймд пүрш сольж, өндөрлөх үед дараах зөвлөгөөг дагаарай.

Тэнхлэг, татуурга, тягуудын бэхэлгээг суллах
Шинэ өндөр пүршийг хийсний дараа автомашинаа газар буулгах, эсвэл замтай лифттэй бол түүн дээрээ буулгана.
Кузовыг хөдөлгөж пүршүүдийг тэнцвэрт байдалд оруулна.
Ингэсний дараа ахиж өргөлгүйгээр газарт дугуйн дээрээ байгаа үед нь эхлээд сулласан тэнхлэг, татуурга, тягуудын бэхэлгээг сайтар чангалсанаар дуусах юм.

Замтай лифт
Автомашины хэвийн пүршийг өндөр пүршээр солиход анхаарах зүйл 2

Автомашины хэвийн пүршийг өндөр пүршээр солиход анхаарах зүйл 3

Эх сурвалж: www.cardoctor.mn

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *