Хүүхдийг гараас нь чанга татаж хөтлөж явах нь хүүхдийн эрүүл мэндэд ямар аюултай болохыг та эндээс ойлгох болно

2

Судалгаанаас үзэхэд ээжүүд хүүхдээ тэвэрч дэргэд нь байх, өөрөөр хэлбэл арьс арьсаар шууд хүрэлцэх нь стресст өртөхөөс сэргийлдэг хэмээн үзсэн байна. Энэ нь эх хүн хүүхдээ тэвэрч барих нь хэр их чухал болохыг харуулж байна. Гэвч ихэнх тэврэлт, хөтлөж явах зэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг ажээ.

Бид та бүхэндээ хүүхдээ хэрхэн зөв тэвэрч, өргөх, хөтлөж явах талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Цаашлаад бонус хэсэгт хүүхдээ энгэртээ зөөврийн цүнхэнд суулгаж авч явах, хүүхдээ тэврэн гараараа савлуулах зэрэг нь хэр аюултай болохыг хүргэнэ.

1. Хүүхдийнхээ суганаас барьж өргөх

Та хүүхдээ өргөж байхдаа хүүхдийнхээ толгойг нь доороос нь барин тулж байх хэрэгтэй. Учир нь дөнгөж төрсөн нярай хүүхдийн хүзүүний булчин сайн хөгжөөгүй байдаг. Тэд гэнэт толгойгоо хөдөлгөхөд хүзүү нь гэмтэх, цаашлаад амьсгалахад бэрх болох аюултай. Хүүхдийн хүзүүний булчин дор хаяж 4-6 сартайд нь хөгжиж эхэлдэг ажээ.

 

2. Хүүхдээ энгэртээ зөөврийн цүнхэнд суулгаж авч явах

Хэрэв та зөөврийн цүнх хэрэглэх гэж байвал яаж зөв хэрэглэх вэ гэдгийг мэдсэн байх шаардлагатай. Ингэж суулгахад хүүхдийн хөл доош унжсан биш, дээш өргөгдсөн бүрэн гүйцэд суусан байх хэрэгтэй. Ингэснээр таны хүүхдийн түнх, холбоос, нурууны ясанд ямар нэгэн өөрчлөлт орохоос сэргийлнэ. Эсрэгээрээ хүүхэд хөлөө санжигануулж суувал хүүхдийн нуруу, хөлөнд өсөлт хөгжлийн гажиг бий болж буруу хөгжих эрсдэлтэй.

 

3. Хүүхдээ энгэртээ тэврэх үед хүүхдийнхээ толгойг мөрний түвшинд байлгах

Хэрэв та хүүхдээ энгэртээ тэврэхээр болох үед хүүхдийнхээ нүүрэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүүхдийн толгой мөрний түвшнээс дээш байрлах хэрэгтэй. Хэрэв хүүхдийн толгой мөрөн дээр наалдаж байрлавал хүүхдэд амьсгалахад хүндрэлтэй байх болно. Түүнчлэн таны хувцас хүүхдийн тань аманд хүрж, зарим хэсэг нь орж болзошгүй.

 

4. Байрлалаа өөрчлөхгүй байх

Та хүүхдээ тэвэрч байхдаа байнга байрлалаа өөрчилж байх хэрэгтэй. Бид өмнө нь хэлсэнчлэн хүүхдийн хүзүүний булчин сул хөгжсөн байдаг тул түүнийг тэгш хөгжүүлэхийн тулд нэг талдаа байнга өргөж харуулах биш хоёр талдаа өргөж байх хэрэгтэй. Хэрэв хүүхдийн хүзүүний булчин нэг талдаа л сайн хөгжвөл хүүхэд хүзүүгээ хөдөлгөхөд хүндрэлтэй болдог аж.

 

5. Хүүхдийнхээ нурууг өргөхгүй байх

Та хүүхдээ өргөж байхдаа зөвхөн толгой, өгзөгнөөс нь л барьж байж болохгүй. Нэгдүгээрт, ингэж өргөвөл таны хүүхэд унах аюултай. Хоёрдугаарт, таны хүүхдийн нуруу нугасанд хэт их ачаалал ирснээр гэмтэх, буруу хөгжих аюултай. Иймд хүүхдээ тэвэрч өргөхдөө нэг гараараа нуруунаас нь тулж, нөгөө гараараа толгойноос нь барьж өргөх хэрэгтэй.

 

6. Хүүхдийнхээ нүүрийг гадагшаа харуулан өргөх

Хүүхдээ өргөхдөө нүүрийг нь өөр лүүгээ биш гадагш харуулан өргөх нь тэвэрч буй хүнд хүүхдээ бүрэн хянаж чадахгүй байхад нөлөөлөхөөс гадна хүүхдийн нурууны хөгжил, хөлний түнх зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Иймээс та хүүхдээ өргөхдөө нүүрийг нь өөр лүүгээ харуулан хөл, нуруунаас нь дэмжин өргөх хэрэгтэй.

 

Бонус: Хүүхдээ гарнаас нь чанга татан хөтлөж явах

Хүүхдийнхээ гарнаас битгий чанга татаж хөтлөж яваарай. Энэ нь таны хүүхдийн тохойн үений холбоост даралт учруулан амархан булгарах, мултрах шалтгаан болдог. Энэ байдал 5 настай хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог ажээ.

Түүнчлэн хүүхдийнхээ гарнаас чанга атган татаж савлуулах нь булгарах, мултрах шалтгаан болдог. Хүүхэд 5 нас хүрэхэд ясны хөгжил нь эрчимтэй явагддаг бөгөөд энэ үед их татсан тохойн үе сайн хөгжиж чаддаггүй ажээ.

Та дээр дурьдсанчлан хүүхдээ өргөж тэвэрч байсан уу? Та өөр ямар өргөх аюултай байрлал мэдэх вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

7
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Sarantsetseg Badralsuren

  2. Temuulen Bebe

    Temuulen Bebe

    2019/11/25 at 23:48

    Batmunkh Uuganbaatar

  3. Bogui Dorj

    Bogui Dorj

    2019/11/26 at 05:14

    Монголд машин замаар ингэж л гардаг юм!

  4. Tseku Tseene

    Tseku Tseene

    2019/11/26 at 11:33

    Gerelee Gerelee

  5. Ганзориг Б.

    Ганзориг Б.

    2019/11/26 at 13:01

    Дариа Б.

  6. Pugi Jms

    Pugi Jms

    2019/11/26 at 13:19

    Анхбаяр Өлзийхуяг

  7. Б. Номинзул

  8. Odongerel Gerlee, Gegeenee Geg

  9. Nasaa Boba

  10. Tsedka Tsedka

    Tsedka Tsedka

    2019/11/27 at 21:58

    Ж. Энхчимэг Баярмагнай Төмөр

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *