40 гарсан эмэгтэйчүүдэд В12 амин дэм яг л ус агаар мэт чухал! Хэрвээ та эдгээр 14 шинж тэмдгийг өөртөө ажигласан бол нэн яаралтай…

4

Баримт: 40-60 хүртэлх насны эмэгтэйчүүдийн 4 хувь нь В12 амин дэмий дутагдалтай байдаг. Хамгийн аймшигтай нь эмэгтэйчүүд уг амин дэмийн дутагдлын шинж тэмдгийг огт тоохгүй явах ажээ. Сайхан үс гэзэг, эрүүл арьс, сэтгэл санаа тогтвортой баймаар байна уу? Тэгвэл бидний нийтлэлийг шууд үргэлжлүүлэн унш.

Өдөр тутмын завгүй амьдралдаа түүртэн бид бие махбодиос бидэнд илгээж байгаа дохиог тэр болгон анзааралгүй өнгөрөх ажээ. Жишээ нь толгой өвдөх, ядрах, стресстэх зэрэг. 40 гарсан эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэнддээ илүү их анхаарал тавих нь зүйтэй. Бид та бүхэндээ В12 амин дэмийн дутагдлын 14 түгээмэл шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ. Маш аюултай гэдгийг бүү мартаарай.

1. Толгой эргэх, орон зайн баримжаа алдагдах

Толгой эргээд байна гэсэн зовиуртайгаар эмчид хандсан эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь В12 амин дэмийн дутагдалтай байдаг тооцоо гарчээ. Цианокобаламин нь мэдрэлийн миелин гэх давхаргад нөлөөлөх үүрэгтэй, уг бодисын дутагдал нь мэдрэлийг гэмтээдэг бөгөөд үүний ур дагаварт толгой эргэх, орон зайн баримжаа алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

© DepositPhotos

 

2. Хумс болон үсний эрүүл байдал алдагдана

Үсний өнгө гундаж хугарамтгай болох, хэврэгших, ургалт нь удаашрах шинж тэмдэг илэрч байна уу? Хумс хугарах, давхарлах зэрэг? Энэ бүгд В12 амин дэм дутагдаж байгааг илтгэнэ.

© DepositPhotos

 

3. Булчин сулрах

Цианокобаламины дутагдал зөвхөн мэдрэлд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй мөн ядаргаанд хүргэдэг. Таны булчингийн чадал суларсан бол В12 амин дэм хэрэглэх ёстойг илтгэнэ.

© DepositPhotos

 

4. Амьсгал давхцах

Энэ бол тийм ч таатай шинж тэмдэг биш – В12 амин дэмийн дутагдлаас үүдэлтэй цус багадалттай холбоотой юм. Гемоглобины хэмжээ багассанаар эд эсэд хангалттай хүчилтөрөгч тээвэрлэгдэхгүй, ингээд зүрх бие махбодио хангалттай хүчилтөрөгчөөр хангахын тулд илүү ачаалал авч эхэлнэ. Тэгээд л амьсгал давхцана…

© DepositPhotos

 

5. Харааны асуудал

В12 амин дэмийн дутагдал хүндрээд ирэхээрээ харааны мэдрэл, нүдний судаснуудад муугаар нөлөөлнө. Хараа давхардах, уусах, жирэлзэх, тэр ч бүү хэл түр зуур хараагаа алдах тохиолдол ч бий.

© DepositPhotos

 

6. Байнгын ядаргаа

Гемоглобин дутагдах – хүчилтөрөгч дутагдана гэсэн үг. Хүчилтөрөгч дутагдахаар байнга унтах хүсэл төрөөд байдаг юм. Цианокобаламин дутагдахаар эмэгтэй хүний бие махбодь цаанаасаа л сулраад ирдэг, хэдий та бүтэн нойртой хоносон ч гэсэн.

© DepositPhotos

 

7. Арьс цонхийх

Нүдэн доороо ямар ч оо энгэсэг, маск тавиад нэмэргүй. Цонхигор арьс, нүдний доорх хөх толбоноосоо салахын тулд В12 амин дэмийн хэмжээ зохих түвшинд байгаа эсэхийг юуны түрүүнд шалгуулах хэрэгтэй. Уг амин дэм дутагдсан үед цусан хангамж алдагдана, цусны бүтэц өөрчлөгдөнө, эдгээрийн үр дагаварт билирубин гэх пигмент үүсдэг – арьсыг цонхигор өнгөгүй болгох пигмент ажээ.

© DepositPhotos

 

8. Бадайрах, мэдээгүй болох мэдрэмж

В12 амин дэмийн дутагдлын үед илрэх мэдрэлийн хамгийн таагүй мэдрэмж юм. Мэдрэлийн давхаргууд гэмтэл болон хүчилтөрөгчийн дутагдлаас болоод үе мөч бадайрах, мэдээгүй болох мэдрэмж төрдөг. Зарим тохиолдолд бүр чичирдэг байна. Энэхүү таагүй мэдрэмжээс зайлсхийхийн тулд В12 амин дэмийн хэмжээг зохих түвшинд барьж байх ёстой.

© DepositPhotos

 

9. Ой санамжийн асуудлууд

Хуучин найзынхаа нэрийг санахгүй эсвэл түлхүүрээ хаана тавьснаа мартчихаад байна уу? Бас хөргөгчинд цүнхээ тавьсан тохиолдол танд бий юу? Баяр хүргэе, үнэн хэрэгтээ та В12 амин дэмийн хэмжээг шалгуулах цаг нь болжээ, цааш даамжрахаас нь өмнө цаг алдалгүй эмчид үзүүл.

© DepositPhotos

 

10. Хэлний гадаад давхаргын өнгө өөрчлөгдөх

Лакадсан юм шиг улаан өнгөтэй хэл – В12 амин дэмийн дутагдлыг шууд илэрхийлэх шинж тэмдэг. Амин дэмийн дутагдлаас болоод хэлний өнгө өөрчлөгддөг, яг л улаан өнгөөр лакадсан юм шиг. Үүгээр ч зогсохгүй хэлээр халуун оргино, амтлах мэдрэмж ч өөрчлөгддөг.

© DepositPhotos

 

11. Сэтгэл санаа өөрчлөгдөх

В12 амин дэм эмэгтэй хүний бие махбодид дутагдахаар сэтгэл санааны тогтворгүй байдалд хүргэдэг, айдаст автана, уур уцаартай болно. Учир юунд оршино вэ гэвэл уг амин дэм нь аз жаргалын даавар ялгаруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна – серотонин болон дофамин.

© DepositPhotos

 

12. Юм үнэртэх дон

Цус багадалт үнэртэх мэдрэмжийг өөрчилдөг. Дуртай байсан сүрчиг таалагдахаа болихын зэрэгцээ харин ч бүр эсрэгээрээ будаг, керосин зэрэг эвгүй үнэрт дурлаж эхэлдэг ажээ.

© DepositPhotos

 

13. Зүрхний асуудал

Цус бүлэгнэлтийн үйл ажиллагаа алдагдахаар зүрхэнд ачаалал ирдэг гэж дээр дурдсан, үүнээс гадна цусны даралт унах зэрэг таагүй өөрчлөлтүүд явагдана. Энэ бүгд зүрхний өвчлөлд хүргэхийг анхаарна уу. Угтаа бол В12 амин дэм л дутагдаад байгаа юм.

© DepositPhotos

 

14. Биеийн халуун нэмэгдэх

Маш ховор тохиолдолд цианокобаламины дутагдал биеийн халууныг түр зуур нэмэгдүүлдэг. Хэдий түр зуурынх ч гэлээ энэхүү шинж тэмдгийг огт анхааралгүй өнгөрч болохгүй. В12 амин дэм хэрэглэхэд огт илүүдэхгүй.

© DepositPhotos

Хэрвээ та өөртөө дээр дурдсан шинж тэмдгүүдээс ганцыг ч болов анзаарсан бол яаралтай мэргэжлийн эмчид хандан үзүүлэхийг зөвлөж байна.  B12 амин дэмийн дутагдлыг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр нөхөхийг хүсэж байгаа бол үхрийн элэг, төрөл бүрийн загас, далайн гаралтай ургамал, дүпү зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь микро элементүүд, эрдэс бодис хамгийн гол нь цианокобаламин-оор баялаг юм.

Өөрийн бие махбодиос илгээж байгаа дохиог анхааралтай сонсож сур, таны эрүүл мэнд таны л гарт шүү дээ.

47
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

30 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/11/27 at 08:52

    Ariunaa Boldbaatar

  2. Ayushjav Ochoo

    Ayushjav Ochoo

    2019/11/27 at 09:06

    Khaliunaa Tsogkhuu,Lucy Khurelbaatar, Miga Tugendhat Urgaa Ch, Dulguun Dulguun, Отгонбаяр Г.

  3. Б.Амараа Маараа

    Б.Амараа Маараа

    2019/11/27 at 14:06

    Туяа Өлзий

  4. Silka Siileg

    Silka Siileg

    2019/11/27 at 16:05

    Saraa Saraa eej unshaarai

  5. Хэрлэнчимэг Ш.

    Хэрлэнчимэг Ш.

    2019/11/27 at 16:10

    Zolko Zolko

  6. Saintuya Sainaa

    Saintuya Sainaa

    2019/11/27 at 16:39

    10sh taria yamar davtamjtai hiij bj ur duntei boloh ve

  7. Анхаа Аня

    Анхаа Аня

    2019/11/27 at 18:22

    sain bnuu zuwluguu uguuch bi yg iim uurchlulttri bgaaf bn

  8. Төрмөнх Төрмөнх

    Төрмөнх Төрмөнх

    2019/11/27 at 18:26

    Mandah Mandah

  9. Төрмөнх Төрмөнх

    Төрмөнх Төрмөнх

    2019/11/27 at 18:26

    Mandah Mandah

  10. Б. Энхжаргал

    Б. Энхжаргал

    2019/11/27 at 19:21

    D p f

  11. Munkhoyun Gombosuren

    Munkhoyun Gombosuren

    2019/11/27 at 19:23

    Shinjilgee ogoh estoi yu

  12. Т. Бондоок

    Т. Бондоок

    2019/11/27 at 19:28

    Burneebaatar Tuya unshaarai chuhal ym bn shuu

  13. Enhundrah Enhundrah

    Enhundrah Enhundrah

    2019/11/27 at 21:14

    в вирустэй бол хэрэглэж болохгүй гэсэн

  14. Munkhkhuyag Tsend-Ayush

    Munkhkhuyag Tsend-Ayush

    2019/11/27 at 21:25

    Oyunbileg Tsedenpil

  15. Svkhbaatar Erdenechimeg

  16. Tumuruu Tumurtogoo

    Tumuruu Tumurtogoo

    2019/11/27 at 22:19

    Маа Бадмаа.Заяака Заяаказ.Nergui Minjin.Түмэндэмбэрэл Л.Uugii Ulzii

  17. Chuluunerdene Miimaa

    Chuluunerdene Miimaa

    2019/11/27 at 22:51

    B12 tariagaar yum uu uuhaar yum uu ….. zurag bna uu

  18. Dornod Hudaldaa Solongos Huwtsas

    Dornod Hudaldaa Solongos Huwtsas

    2019/11/27 at 23:52

    Uuhaar bolon tariagaar baidagui

  19. Serjee Baatartsogt

    Serjee Baatartsogt

    2019/11/28 at 00:23

    Батцэцэг Баатарцогт

  20. Эрүүл Энх

  21. Burenjargal Rentsendavaa

    Burenjargal Rentsendavaa

    2019/11/28 at 00:39

    XAVDARAA SHALGAJ BJ UUGAARAI

  22. Oyuka PW

    Oyuka PW

    2019/11/28 at 00:40

    Gunje Gunj

  23. Bat Erdene Bat Ochir

    Bat Erdene Bat Ochir

    2019/11/28 at 04:00

    Haanaas awhiim haygaa dugaaraa vldee

  24. Ариунжаргал Сүхээ

    Ариунжаргал Сүхээ

    2019/11/28 at 05:01

    Tsewelmaa Tsek

  25. Bayarjargal Sukhbaatar

    Bayarjargal Sukhbaatar

    2019/11/28 at 06:12

    .

  26. Tsende Dondov

    Tsende Dondov

    2019/11/28 at 12:40

    Yamar aimar yum be. Ihenhi shinj temdeg baival yahuu. Hamgiin ur dunteigeer B12 yaj nuhuh ve.

  27. Narciso Narciso Narciso

    Narciso Narciso Narciso

    2019/11/28 at 16:04

    Амаржаргал Чойжоо

  28. Oyun Luvsan

    Oyun Luvsan

    2019/11/28 at 20:47

    Энэ бараг ортой бололтой

  29. Dorjsuren Narantuya

    Dorjsuren Narantuya

    2019/11/29 at 07:57

    Bayarlalaa.ihenh ni emegteichuud eruul menddee ih anhaardaggui.ur huuhed,amidral, ajil geed l .neg l odor ovdood hevteheer eruul zuilgui bolson bdag ni haramsaltai.

  30. Sarnai Sarnai

    Sarnai Sarnai

    2019/11/30 at 09:14

    Vxriin eleg tvpvtei sharj idnee sain noxno gej b.a

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *