Бүсгүй та үүнийг заавал мэдэж байх ёстой: Гормоны тэнцвэржилт алдагдсан үед таны бие организмд дараах 9 таагүй өөрчлөлт гарна!

2

Гормон бидний бодож байгаагаас ч илүү бие организмд нөлөөлдөг, гормоны тэнцвэржилт алдагдахад эрүүл мэндэд олон асуудал үүсдэг байна. Үнэн хэрэгтээ олон хүн гормоны тэнцвэржилт алдагдсанаас болж өвчилдөг ба энэ үед хэд хэдэн шинж тэмдэг илэрнэ.

Хэвлий хийгээр дүүрэхээс авахуулаад ядрах гэх мэт. Эдгээр болон бусад шинж тэмдгүүдийг ноцтой өвчинтэй андуурах тохиолдол бий. Гормоны тэнцвэржилт алдагдах нь ноцтой эрсдэлийг бий болгож болох хэдий ч, тэнцвэрийг хангах нь таны бодож байгаагаас ч илүү амархан. Иймд та илрэх шинж тэмдгүүдийг сайтар анзаарах нь чухал. Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илрэх юм бол мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг яаралтай хийлгүүлээрэй гэж зөвлөе.

1. Сахарын хэрэглэх хэмжээ хэлбэлзэнэ

Хэрэв таны өдрийн турш хэрэглэх сахарын хэмжээ ихсэх юм бол та төдий чинээ их бухимдаж, ундууцна эсвэл эсрэгээрээ багасвал, энэ нь гормонтой холбоотой байдаг ба чихрийн шижин өвчин гэж бодох хэрэггүй. Аюулгүйн үүднээс мэргэжлийн эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй.

2. Үс бөөн бөөнөөрөө унана

Самнах, шүршүүрт орох эсвэл зүгээр л энгийн үед ч гэсэн таны үс бөөн бөөнөөрөө унаж байна уу? Энэ нь гормоны тэнцвэржилт алдагдсаныг илтгэж буй шинж юм.

3. Ааш зан өөрчлөгдөнө

Таны ааш зан яг л хаврын тэнгэр шиг ойр ойрхон өөрчлөгдөж байна уу? Ааш зан өөрчлөгдөхөд олон хүчин зүйлс нөлөөлнө, хэрэв таны ааш зан сэтгэл санааны байдлаас болоод өөрчлөгдөж байвал энэ нь гормонтой холбоотой гэж бодоход буруудахгүй.

4. Хэвлий хийгээр дүүрнэ

Таны бие гэнэт усыг хуримтлуулж эхлэхэд, үе мөчөөр хавагнаж, гэдэс хийгээр дүүрэх болно (жин нэмэлгүйгээр). Энэ бол гормоны тэнцвэржилт алдагдсаны үр дүн юм.

5. Тархи манарна

Толгой чинь манараад байна уу? Тархи манарах үед та мартдаггүй зүйлсээ мартаж эхэлнэ, эргэн тойронд юу болоод байгааг ойлгож чадахгүй, тогтмол эргэлзэж, тээнэгэлзэх болно.

6. Яс хэврэгшинэ

Гормоны тэнцвэржилт ясанд нөлөөлж, хэврэг болгодог ба үр дүнд нь өвчлүүлж, амархан хугарч, гэмтэхэд хүргэнэ. Хэрэв та ясаа гэмтээх эсвэл таны яс өвдөх болсон бол тэр дор нь мэргэжлийн эмчид хандаарай.

elbow bones injury white background elbow pain

7. Арьс өөрчлөгдөнө

Таны арьсанд нөсөө толбо үүсэж, бүтцийн хувьд доголдож эсвэл ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байна уу? Ихэнх нөхцөлд энэ нь гормоны тэнцвэржилт алдагдах үед илэрдэг шинж тэмдгүүд юм. Мөн стресс эсвэл шим тэжээлийн дутагдалд орох нь бас гормоны тэнцвэржилтийг алдагдуулна.

8. Сэтгэл зовнино

Энгийн үед хүртэл сэтгэл зовних эсвэл ямар ч шалтгаангүйгээр сэтгэл зовниход хүрч байвал энэ нь мөн ялгаагүй гормоны тэнцвэржилт алдагдсантай холбоотой. Үүнийг доор дурдах байгалийн гаралтай аргуудаар хэвийн болгож болно.

9. Хачин газруудад үс ургана

Таны хүсээгүй газар гэнэт их хэмжээний үс ургаж байна уу? Тестостерон болон эстроген гормонуудын тэнцвэржилт алдагдсаны үр дүн юм.

Хэрэв та дээр дурдсан асуудлуудтай нүүр тулгарч, тэмцэж байгаа бол мэдээж хэрэг эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Гэхдээ гормоныг тэнцвэржүүлэх дараах аргуудыг туршиж үзэхэд гэмгүй. Дээрээс нь үр дүнтэй гэдгийг дуулгахад таатай байна.

  1. Тогтмол цагт унтаж, сэрэх
  2. Глютен агуулаагүй хоол хүнс хэрэглэх (глютен гормоныг өөртөө уусгаж авдаг ба глютен агуулаагүй хоол хүнс тэнцвэржилтийг нөхөн сэргээнэ)
  3. Стрессээс хол байх (түр завсарла, бясалгал хий, мөн хор хөнөөлтэй зүйлс хийхээ боль, сэтгэл зовниход хүргэж буй асуудлуудыг шийдвэрлэ)
  4. Сахарын хэрэглээгээ бууруулах
  5. Өдөрт уух ёстой хэмжээгээр ус уух
  6. Дасгал хөдөлгөөн хийх (өдөр бүр дор хаяж 30 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зориулах хэрэгтэй, гэхдээ эхлээд биеийн нөхцөл байдлаа сайтар хянаарай)
  7. Цэвэрлэх (биеэс хортой бодисыг гадагшлуулах нь гормоны тэнцвэржилт алдагдахаас сэргийлнэ)

Танд эрүүл энхийг хүсье!

33
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Ууган Оргил

    Ууган Оргил

    2019/06/21 at 07:11

    Ганхуяг Оргилзаяа

  2. Narantuya Dugersuren

    Narantuya Dugersuren

    2019/06/21 at 10:27

    Мено актив авч уугаарай! 99904698 энэ бүх хямралыг даван гарах болно!

  3. Uyanga Ndrl unshd uz

  4. Ука Б.

  5. Ука Б. унш

  6. Glim Hearth

    Glim Hearth

    2019/06/21 at 11:31

    Gerelsuren Genka Alip

  7. Maral Bd

    Maral Bd

    2019/06/21 at 12:35

    gggg

  8. Сарууул Б.

    Сарууул Б.

    2019/06/21 at 13:02

    Оюунгэрэл Мягмарбат

  9. Сумъяа Акаа

    Сумъяа Акаа

    2019/06/21 at 22:53

    С’ Сараа

  10. Narantuya Dugersuren

    Narantuya Dugersuren

    2019/06/22 at 06:46

    40наснаас эхлэн гармоны дутагдалд орж! Бодисийн солилцоо алдагддаг! Хөгширөлт цэвэршилтийн эсрэг! Стресс ядаргаа, нойргүйдэл, арьс үрчийх, үс унах, яс сийрэгжих- кальци, Д3 дутагдалд орох гэх мэтээс урьдчилан сэргийлж нэмэлт тэжээл ууж байгаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *