Gmail-ийн хэрэглэгч бүрийн заавал мэдэх ёстой 8 хак

0

Өнөөдөр хүн бүр ажил мэргэжлийн болон хувийн харилцаандаа цахим шуудан буюу и-мэйлийг хэрэглэдэг болсон. Маш олон хүн дээрх зорилгоор Gmail-ийг хэрэглэдэг. Хэдийгээр та Gmail-ийг хэдийнээс хэрэглэдэг болчихсон эсвэл [tweetable]Gmail-ийн бүртгэлтэй болох гэж байгаа бол дараах гайхалтай аргуудыг туршаад үзэхийг зөвлөж байна[/tweetable]. Эдгээр аргууд нь өнөө үеийн хамгийн чухал зүйл болох цагийг хэмнэх, үүрэг даалгавар өгөгдлийг хурдан шуурхай, хялбархан гүйцэтгэх боломжийг олгох юм.

1. Өөрийн Gmail-ийг тодорхой үндсэн сэдэв, санаатай болгон тохируул

Энэ нь зарим нэгнийх нь хувьд ойлгомжтой зүйл байж болох ч зарим хүний хувьд сонирхолтой зүйл байж мэднэ. Үүний тулд Settings-Themes-Custom Themes дотроос хүссэнээ олох боломжтой. Эсвэл Select Backround Image-ээр өөрийн хүссэн зургаа сонгож болно.

2. Оддыг хэрхэн ашиглах вэ?

Одны олон янзын сонголт байгаа. Settings-Star цэсээр жагсаалтыг хэрхэн эрэмбэлэн харуулахаа сонгож болно.

3. Browser-оосоо Inbox доторх захиаг тоолох

Settings-Labs-Unread Message Icon-ыг сонгоод Enable хийж, тохиргоогоо хадгалаарай. Энэ нь таныг өөр tab-ууд дээр ажиллаж байхад хэдэн шинэ захиа ирсэн байгааг жижигхэн тоогоор харуулна.

4. Хурдан ачаалах

Үндсэн горим руу шилжсэнээр та Java script-гүйгээр хуудсыг ачаалж чадах ба энэ нь бага цаг зарцуулна. Зөвхөн Gmail-ээ нээхдээ URL-ынхаа төгсгөлд “/?ui=html” бичээд л болоо.

5. Урьдчилан бэлтгэсэн хариултууд

Хэрвээ та ижилхэн өгүүлбэртэй захианууд илгээх бол нэг бичсэнийгээ хадгалаад ганцхан товшилтоор явуулах боломжтой. Settings-Labs руу орж Canned Responses сонголтыг Enable хийнэ. Шинэ мэйл бичих үед Message Box-ын баруун дээд буланд жижиг сум гарч ирэх ба энэ нь бэлтгэсэн жагсаалтыг гаргаж ирнэ.

6. Хавсралтууд хайх

Хэрвээ та мэйлүүд дотроосоо явуулсан эсвэл хүлээн авсан байж магадгүй файлуудыг хайж байгаа бол Search box-д файлын нэрийг бичихдээ “has:attachment” гэсэн үгийг бичихэд л болно.

7. Илгээсэн мессежүүдийг илгээхгүй байх

Энэ сонголт олон хүмүүсийг санаа зовоосон мөчүүдээс авардаг. Settings-Labs цэснээс “Undo Send” сонголтыг Enable хийснээр мессеж илгээхэд дээд талд нь шар тууз гарч ирэх ба та “Undo” эсвэл “View Message” хийхийг хүсвэл 30 секундын дотор сонголтоо хийх ёстой.

8. Keyboard shortcuts

Энэ shortcut нь мэйл бичих, унших зуураа мэйлээ хялбархан цэгцлэх боломжийг олгодог. Хэрвээ та эдгээр shortcut-уудыг ашиглаад сурчихвал өөрийгөө про болсон гэдэгт итгэлтэй байж болно. Энд shortcut-уудын жагсаалт байна.

2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Dyndiinh Dyndiin

    Dyndiinh Dyndiin

    2014/04/22 at 15:27

    Gmail ene delhiin hamgiin naidvartai hamgaalaltaaraa olon jil shalgarch baigaa. Gmail iig hench hakdej chaddaggui yum. Harin yahoo messengees yamarch baisan dundaas ni messeg uudiig ni unshij boldog yum bainalee

  2. Haliun

    2014/04/22 at 22:33

    Ene medeelel yag hack gedege talaasaa bish Gmail-iin tuhai zarim humuusiin meddeggui bolomj talaas ni bichihgdsen bna. Dyndiinh dyndiin chi ehleed medeegee sain unshij oilgochihood setgegdlee bichvel zugeer yum daa

  3. qwer

    2014/04/23 at 12:37

    POHAHAHAHAH bitiiii thuuuu enoiigeee tgeed hack geed bgaamuuu POOOOOOOOOOOOHAHAH zail!!!!

  4. manj

    2016/09/18 at 00:51

    Сэтгэгдэлgmgmgmgm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *