4-р сарын 18 дахь өдрийн жор: Артишокны гратината

0

Маргааш цас бороо зогсож нар гарна гэсэн, гоё. Маргаашийн гоё өдрийг угтаж, 19 дэх өдрийнхөө жороор эрүүл мэндийн олон талын үр ашигтай артишокыг сонгохоор шийдлээ. Артишок нь хордлого тайлах, элэг, цөс, зүрх, уушиг, бөөр, ходоод, тархи, дотоод шүүрлийн үйл ажиллагааг дэмжих, тайвшруулах гэх мэт ашигтай шинж чанартай олон наст ургамал юм. Гратината /gratinata/ гэдэг нэрний тухайд энэ нь Итали үг бөгөөд утга нь цөцгийн тос, талхны үйрмэгээр бүрж шарах шүүгээнд шарсан нэгэн төрлийн хоолтой хамаарах нэршил юм байна.

Орц: 3 амны халбага оливийн тос, 1 хумс татсан сармис, 450 гр хөлдүү артишокны зүрхэвчийг гэсгээж, усыг нь сайн сэврээнэ, жижиглэж хэрчсэн 2 амны халбага шинэхэн яншуйны навч+чимэглэлд бага зэрэг, 3/4 ц.х давс, 1/4 ц.х нунтаг хар перец, 1/8 ц.х халуун улаан перецний үйрмэг, 1/2 аяга ногооны шөл, 1/4 аяга Marsala дарс, 2 амны халбага цөцгийн тос, 1/3 аяга бяцалсан бор будааны овьёос эсвэл талхны үйрмэг, 1/3 аяга үрсэн пармезан бяслаг, 1/4 аяга хальсалж хэрчсэн бүйлсний самар /almond/

002

Шарах шүүгээгээ 230 хэм хүртэл халаана. Дунд зэргийн гал дээр зузаан ёроолтой хайруулын тавганд оливийн тос хийж халаагаад сармис хийж, зөөлөртөл нь 30-45 секунд хуурна. Гэсгээсэн артишокны зүрхэвчээ хийж, яншуй, давс, хар перец, улаан перецний үйрмэгээ цацаад артишокны ирмэгүүд борлотол 3 минут орчим хуурна. Дээрээс нь ногооны шөл, Marsala дарсаа нэмж, 3 минут орчим зөөлөн буцалгаад гал дээрээс авч, халуунд тэсвэртэй тэгш өнцөгт хэлбэрийн шилэн саванд хийнэ. Артишок хуурсан хайруулын тавгандаа цөцгийн тосоо хийж хайлуулаад бор будааны овьёос эсвэл талхны үйрмэгээ хэрчсэн бүйлсний самар, үрсэн пармезан бяслагтайгаа нэмж холиод артишокныхоо дээгүүр бүрж хийнэ. Шарах шүүгээндээ хийж, дээд тал нь алтлаг шаргал өнгөтэй болтол 8-10 минут жигнэнэ. Гаргаж ирээд дээгүүр нь яншуй цацаж чимээд халуунаар нь таваглана.

003

004

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Aleksandr Batkhishig

    Aleksandr Batkhishig

    2014/04/18 at 20:11

    Хэдэн Лайк авсан байна ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *