Гэрийн нөхцөлд дараах 5 бүтээгдэхүүний тусламжтай гар дээрх үрчлээс, элдэв толбо зэргийг арилгах бүрэн боломжтой

2

Эдгээр 5 бүтээгдэхүүний тусламжтай гар дээрх элдэв толбо болон үрчлээсийг бүрмөсөн арилгаж болно! Насжилттай холбоотой гар дээрх толбо болон үрчлээсийг арилгаснаар та 10-15 насаар илүү залуу харагдана! Гэрийн нөхцөлд ашиглах боломжтой эдгээр бүтээгдэхүүнүүд арьсыг зөөлрүүлж, хэрэгтэй эрдэс бодисоор хангана. Мөн толбо болон үрчлээсийг арилгана.

Алимны цагаан цуу (6%)

Гар дээрх толбыг арилгахад алимны цагаан цуу тусална. Алимны цагаан цуу бол үр дүнтэй бүтээгдэхүүн бөгөөд арьсанд сайн нөлөөтэй. Тогтмол хэрэглэснээр арьсыг зөөлрүүлж, толбо болон үрчлээсийг арилгана.

Алимны цагаан цууг буйлс самар эсвэл оливын тостой хольж хэрэглэнэ. Бэлэн болсон бэлдмэлийг өдөр гарынхаа арьсан дээр 2 удаа түрхэнэ. Жигд тарааж, гартаа иллэг хийсний дараа угааж цэвэрлэнэ.

Зуун настын шүүс

Зуун настын шүүс бол насжилттай холбоотой арьсан дээрх толбо болон үрчлээсийг арилгах хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүний нэг юм. Мөн арьсны эсийг нөхөн сэргээдэг гэдэг утгаараа давуу талтай.

Шинэхэн зуун настын шүүсийг гарынхаа арьсанд түрхэж, маргааш өглөө хүртэл байлгаж, шингээнэ.

Исгэлэн жимсний шүүс

Исгэлэн жимсний шүүс нь байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн учир арьсыг цайруулах үйлчилгээтэй байдаг. Тийм учир арьсан дээрх толбыг бүдгэрүүлж, арьсыг нөхөн сэргээнэ.

Тэр тусмаа энэ төрлийн жимсний шүүсийг орой унтахын өмнө хэрэглэвэл маргааш нь нарны хурц туяанаас таны арьсыг хамгаалах ач тустай.

Энэ бэлдмэлийг бэлтгэх маш энгийн. Бага зэрэг нимбэг эсвэл жүржийн шүүсийг буйлс самар эсвэл кокос, оливын тостой хольж хэрэглэнэ. Дараа нь гартаа түрхэж цөөн хэдэн миунт иллэг хийх бөгөөд шөнийн турш байлгаж, маргааш өглөө нь угааж цэвэрлэнэ.

Устөрөгчийн исэл

Маш үр дүнтэй. Хэрэв та эмзэг, мэдрэмтгий арьстай бол таны арьсыг цочроож мэднэ. Иймд та энэ аргыг хэрэглэх хэрэггүй гэдгийг анхааруулж байна.

Харин эмзэг биш арьстай бол устөрөгчийн хэт ислийн тусламжтай гар дээрх толбыг хэдхэн цагийн дотор арилгаж болно.

Касторын тос

Касторын тос хүчтэй эмчлэх найрлагыг өөртөө агуулсан байдаг. Гар дээрх бор өнгийн толбыг бүдгэрүүлнэ. Бүлээсгэсэн касторын тосыг гарынхаа арьсанд түрхэж, цөөн хэдэн минутын турш зөөлөн иллэг хийнэ. Дараа нь хэдэн цагийн турш байлгаж, сүүлд нь угааж цэвэрлэнэ. Өглөө бүр энэ аргыг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Ойрын хугацаанд таны гар дээрх бор толбо арилсан байна.

Мөн та дараах калигаар баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй – гадил, тарвас, киви, авокадо, инжир гэх мэт. Үр дүнд нь гарын арьсан дээр толбо үүсэхгүй.

Дээрээс нь та эдгээр бүтээдэгдэхүүнүүдийг хэрэглэхийн хажуугаар өдөр бүр хангалттай хэмжээний ус хэрэглээрэй. Ус биеэс хэрэггүй бодисыг гадагшлуулж, арьсыг хамгаалдаг гэдгийг санаарай.

Дээрх мэдээг бид зөвхөн зөвлөгөө болгож хүргэж байгаа тул хэрэв та арьсны ноцтой өвчтэй бол хэрэглэж үзэхээсээ өмнө мэргэжлийн эмчид заавал хандана уу.

14
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anujin De

    Anujin De

    2019/04/26 at 22:12

    Tserenpagma Danzan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *