Нөөшилсөн нимбэг, рикотта бяслаг, за’атар хэмээх төрөл бүрийн ногооны нунтгаар амталсан пицца

0

9 дэх өдрийн жор бол дэлхийн хүмүүсийн хамгийн дуртай хоолнуудын нэг пицца. Гэхдээ бидний дандаа иддэг холимог, махтай, ногоотой пицца биш. Арай өөр, өвөрмөц амтыг мэдрүүлэх Ойрхи Дорнодын гал тогооны зонхилох амтлагчаар амталсан нөөшилсөн нимбэг, рикотта бяслагтай пицца. Хэрхэн хийхийг дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа учир хэцүү биш гэж бодож байна. Амжилт хүсье!

Юуны түрүүнд нөөшилсөн нимбэгийг хэрхэн хийхийг заая. Эхлээд нөөшлөх шилээ бэлтгэнэ. Том шил сонгож, буцалсан халуун ус хийж, 1 минут тавьж байлгаад усаа асгаж, арчихгүйгээр өөрөөр нь хатаана.
Орц: нимбэг 6 ширхэг, 6 амны халбага том ширхэгтэй давс буюу kosher salt, 1 ширхэг розмарины мөчир, 1/2 ц.х улаан чинжүүний ялтас, 6 ширхэг нимбэгний шүүс, оливийн тос


Нимбэгнүүдээ угааж, оройноос нь чагт хэлбэрээр гүйцэт биш зүснэ.

Нимбэг тус бүрд 1 халбага давс хийж, бүгдийг нь шилэндээ чигжиж хийнэ.


Таглаж, сэрүүн газар дор хаяж 7 хоног тавина.

7 хоногийн дараа тагийг нь авч нимбэгнүүдээ дээрээс нь аль болох сайн шахаж, шүүсийг нь гаргаад дээрээс нь розмарин, халуун чинжүү, нимбэгний шүүсээ хийгээд оливийн тосны нимгэн давхарга дээгүүр нь үүсгэн хийж, таглаад сэрүүн газарт дор хаяж 4 долоо хоног байлгана. Удаан байлгах тусам амт нь гоё болно.


Пицца

Орц: 1 дугуй пиццаны гурил, оливийн тос, za’atar /энэ нь хатаасан орегано, базилик, ганга /thyme/, розмарин зэрэг амталгааны ургамлуудын нунтагийг гүнжидийн үр, давстай хольсон холимог юм./, 1 амны халбага хэрчсэн нөөшилсөн нимбэг, шинэ рикотта, чимэглэлд зориулж шинэхэн базиликын хэдэн навч
Шарах шүүгээгээ урьдчилан 180 хэм халаана. Листэн дээрээ цаас дэвсээд пиццаны гурилаа тавьж, тосолсон гараараа дарж, нимгэлж өгнө. Ингэхдээ захаа бага зэрэг зузаандуу, голын хэсгийн гадаргууд хуруунуудаараа бага зэргийн хонхорхой үүсгэж өгөөрэй. Дараа нь бэлдсэн гурилан дээрээ за’атараа ахиухан цацна. Дээрээс нь нөөшилсөн нимбэгээ тараан хийж, рикотта бяслагаа зурагт харуулсан шиг том томоор нь байрлуулаад оливийн тосоор шүршинэ. Халаасан шарах шүүгээндээ хийж, 7-10 минут жигнэнэ. Гаргаж ирээд шинэхэн базиликын навч цацна.



0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *