Wu-Tang цорын ганц хувь цомог гаргана

1

Нью Йорк хотоос гаралтай Америкийн хип хоп хамтлаг Wu-Tang нь бүх цаг үеийн хамгийн агуу хип хоп хамтлагаар нэрлэгдэж байсан агуу хамтлаг. Сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг гэгддэг энэ хамтлаг энэ оны 1-р сард Facebook пейж дээрээ “Шинэ Wu цомог удахгүй гарна” гэж бичсэн байсан. Тус хамтлагийн шүтэн бишрэгчдийг баярлуулсан энэ мэдээтэй зэрэгцэн бас нэгэн мэдээлэл гарсан нь цомог цорын ганцхан хувь гарах бөгөөд 7 оронтой тоогоор хэмжигдэх үнээр зарагдах гэнэ. Хамтлагийн гишүүн RZA “Орчин үеийн дуу хөгжмийн түүхэнд хэний ч хийж байгаагүй урлагийн нэг хэсгийн тухай бид ярьж байна. Бид ганц хувь зүйл цуглуулагчдад зориулан хийж байгаа энэ зүйл маань тэр хүний хувьд Египетийн хааны чимэглэсэн саваа л гэсэн үг.” хэмээн Forbes-т өгсөн ярилцлагандаа хэлсэн байна. The Wu – Once Upon A Time In Shaolin нэртэй тус цомог худалдаанд гарахын өмнө хэд хэдэн музей, галерейд тавигдах ба голдуу дээдсийн гэр бүлийнхэн болоод бизнесийн удирдагчдад үйлчилдэг уран бүтээлч Yahya-гийн сийлбэрлэн урласан нүд унам гоёмсог хайрцагтай байх аж. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр цомгийг бүтнээр нь сонсох боломж гарах ба тодорхой хэмжээний төлбөр төлж сонсох юм байна.

3
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *