Хэрхэн баяжих вэ? Амжилттай бизнес эрхлэгчийн өгч буй 10 зөвлөгөө

1

Бизнес эрхлэгч Эван Асано өөрийгөө материаллаг зүйлээр хангаж, амжилттай хүмүүсийн эгнээнд орсон хувийн туршлагаасаа хуваалцаж байна. Шууд баяжих баталгаа болохгүй нь ойлгомжтой, гэхдээ таны боломж хэд дахин нэмэгдэхэд тусална.

Эван Асано (Evan Asano)

Топ-брэндүүдийг сошиал суваг болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах Mediakix маркетингийн агентлагийн үндэслэгч, Ерөнхий захирал. Алдартай блоггер, түүний тэмдэглэлийг Huffington Post, Forbes, Time, Fortune зэрэг хэвлэлүүд нийтлэн гаргадаг. АНУ-ын Стэндорфордын их сургуулийг дүүргэсэн.

 

Италийн нэгэн саятнаас, хэрвээ та бизнесээ дахин тэгээс эхлүүлбэл хэрхэх вэ гэж асуужээ. Юуны түрүүнд 500 доллар олохын тулд ямар ч хамаагүй ажил хийж олны өмнө гарч ирэхэд ичихээргүй өмсөх костюмтай болно гэжээ.

Чамд сайхан ажил санал болгох эсвэл өөр зүйл санал болгох хүнтэй уулзах ялгааг олж харах ёстой.

Би одоо 40 гарсан. Өөрийн бизнесээ эхлүүлэхийн тулд дөрвөн ч удаа хөлсний ажил хийж байлаа. Эдгээрийн нэг нь л боломжтой ажил байсан юм.

Аливаа харилцаа холбоо шалтгаангүйгээр бий болдоггүй. Харилцааны ур чадваргүй бол амжилтад хүрч чадахгүй. Харилцааны энгийн чадвартай болохыг хүсэж байвал Дейл Карнегийн “Хэрхэн найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлж сурах вэ?” номыг хэдхэн цаг уншихыг зөвлөж байна. Уншаад, зөвлөгөөг нь дагахыг хичээ. Ямар үр дүнтэй болохыг нь өөрийн биеэр мэдрэх болно. Та хэдхэн хүнтэй ярьж үзэхэд тэд танд туслахыг үнэхээр хүснэ, таныг тусламж хүсээгүй байхад шүү дээ.

Би нэгэн удаа өөрийнхөө боссоос асуусан юм, тэр худалдааны том менежер л дээ, мэргэжлийн хувьд хэрхэн өсөж дэвжих вэ? Түүний хариулт, тэр коллежоо орхисон, ямар ч туршлагагүй, дипломгүй тэрээр лимузины жолоочоор ажилд орж билээ.

Тэрээр харилцагч нартай харилцаа холбоо тогтоохдоо: “Та юу хийдэг вэ?” гэж асуудаг. Та сайтар анзаараарай, тэр “Хаана ажилладаг вэ?” гэж асуудаггүй. Үүнд ялгаа байгаа юм. Хэрвээ ажилладаг компанийн тухай асуувал хүмүүс цөөн үгээр л хариулна. Харин, ямар төрлийн ажил хийдэг тухай асуувал удаан яриа үргэлжилнэ.

Ажлын гарааны эхний үед би анагаахын судалгаа хийдэг байлаа, гэхдээ энэ салбарт надад ямар ч ирээдүй байхгүй гэдгийг мэддэг байсан. Одоогийн бизнесээ эхлүүлэхийн тулд надад мөнгө хэрэгтэй байсан юм.

Би 9 сарын турш өөрт тохиромжтой гэж үзсэн компаниуд руу ажилд орох өргөдөл илгээж байж билээ. Би бүгдийг буруу хийж байжээ.

Өрөөний минь хөрш нэгэн орой цуг үдэшлэгт явах санал тавьсан юм.  Тэнд ганц ч таних хүнгүй байж би шууд л зөвшөөрлөө.

Бүгд ууцгаагаад л, би шар айраг авахаар гал тогоонд орлоо. Өрөөнд бас нэгэн залуу зогсож байв. Бид танилцаж яриа өдөцгөөлөө. Түүний юу хийдгийг сонирхож асуухад тэрээр био технологийн салбарт ажилладаг тухайгаа ярьж гарсан. Би ажил хайж байгаагаа ч хэлсэн бөгөөд залуугийн ажиллаж байгаа компани шинээр хүмүүсийг ажилд авч байгааг ч олж мэдлээ.

Энэ үдэшлэгийн дараа өдөр би хүний нөөцийн менежерт нь хүсэлтээ явуулж хэдэн долоо хоногийн дараа ярилцлаганд орсон. Таны ойлгосноор би ажилтай болж чадсан юм.

Баян болоход хэдэн сая зам бий. Баяжсан хүмүүсийн тоо хязгааргүй их: тэнэгүүд, дарангуйлагчид, зальжин нөхдүүд эсвэл зүгээр л аз нь гийсэн нөхдүүд. Олон салбарт ажиллаж үзэхэд амжилттай хүмүүс бүх салбарт байгааг анзаарна. Үнэндээ тэднийг нэг л зүйл нэгтгэж байгаа юм: тэдний үлдээсэн хүчтэй сэтгэгдэл. Тэр сэтгэгдэл нь тухайн хүний албан тушаалтай огтхон ч хамаагүй.

Эргээд асуудалдаа орцгооё.

Хэрхэн хурдан баяжих вэ?

1. Байнга суралц

Ном унш, тэр дундаа амжилтад хэрхэн хүрэх тухай ном. Мөн амжилтад хүрсэн хүний түүхийг сонирхож танилцаарай.

Марк Кьюбан өөрийнхөө намтарт дурьдсанаар, тэр бизнестэй холбоотой бүхий л номыг уншихыг хичээдэг, тэр дундаас ашиг олно гэж үздэг ажээ. Dropbox–ын Дрю Хьюстон амралтын өдрөөрөө худалдаа, маркетингийн сэдэвтэй ном уншиж өнгөрөөдөг тухай дурдаж байсныг санаж байна.

2. Бусдыг ойлгож сур

Энэ чадварт мөн суралцана. Хэн ч чадварлаг худалдаачин болж төрдөггүй. Зарим нэгэнд нь байгалиас заяасан авьяас байж болно, жишээ нь алдартай тамирчдыг хар л даа. Гэхдээ бүгдэд байнга суралцаж байх ёстой. Зогсолтгүй.

Төрөлхийн авьяастай хүмүүс эхэндээ амар байсан учраас амжилтад хүрэлгүй орхидог тохиолдол бий. Нөгөө талаас, зогсоо зайгүй хөдөлмөрлөж байсан хүмүүс нэг өглөө сэрэхэд л амжилтад хүрснээ мэдэрдэг. Тэдний мөрөөдөл биелжээ.

3. Хичээнгүйлэн ажилла

Ажил олгогчийн үүднээс хэлж байна: ажлын зөв дэглэм хүнийг ялгаруулдаг юм. Хувь үзлээ хаяж өмнөх ажилдаа анхаарлаа хандуул. Тун удахгүй танд тааламжтай санагдвал үйл явдлууд цуврах болно.

4. Туршилт хий

Тэнэглэхгүйгээр,  төлөвлөж бай. Муугүй амжилтад хүрэхээр байвал сайтар бодож хүлээх эрсдэлээ тооцоолж сур. Байнга амжилт гаргана гэж юу байх вэ, гэхдээ та өөртөө туршлага хуримтлуулж, бусдад өөрийгөө таниулах болно.

5. Хөгжин дэвжиж буй салбарын ажил хий

Хурдан ирэх боломж, мөнгө хүлээж байна уу? Товчхондоо, таныг оргилд хүргэх урсгалыг барьж ав. Ирээдүйтэй салбар эсвэл компани таны барьж авах урсгал болог.

6. Хамгийн шилдэг, бусдад танил болсон компанид ажилд ор

Мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжийг олгоно. Зөв байгууллагад дадлагажигчаар орж чадвал танд боломж нээлттэй гэж үзнэ.

7. Мэргэшлийн бол

Өөрийнхөө сонирхолтой салбарыг сонгож өчүүхэн ч зүйл үлдээлгүй судал. Эрдэм мэдлэгээ блогоор бусадтай хуваалц. Таны чадвар маш олон боломжийг нээх болно гэдэгт итгэж яваарай.

8. Орлогын хэд хэдэн эх үүсвэртэй бол

Юм бич, эд зүйл янзал, ямартай ч нэмэлт орлого олох юу ч хийж болно. Таны мөнгө олох сонирхлыг нэмэхээс гадна өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц болно. Эдгээр ажлууд таны цаашдын бизнесийн үндэс суурь болохыг ч үгүйсгэхгүй.

9. Мөнгөө үрэхгүй байхын тулд завгүй ажилла

Мөнгөө салхинд дэмий үрээд байгаа юм шиг санагдаад байна уу? Хуримтлуулж чадахгүй байна уу? Мөнгө үрэх хүчээ ажил төрөл, эрдэм мэдлэг, харилцаа холбоо, нэмэлт орлого олохын тулд зарцуул. Хамаагүй илүү бага мөнгө зарцуулах болно.

10. Өөрийнхөө ажлыг эхлүүл

Гарааны бизнес эрхэлж үзээгүй саятны нэрийг та хэлэх гээд үз дээ? Хэд бий л дээ, гэхдээ тэд өөр бусад компанитай нэгдэж ажил хэргээ эхлүүлсэн юм (Шерил Сэндберг, Стив Балмер, Эрик Шмидт).
Шинээр компани нээж ажиллуулна гэдэг хүрч болшгүй оргил мэт санагдана, гэхдээ урагш зөв алхаж чадвал та өөрийнхөө ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой.

Одоо амжилттай явж байгаа томоохон компаниуд гараагаа 50 ажилтан, 10 сая доллараас эхлүүлээгүй юм шүү. Тэд өчүүхэн зүйлээс эхлүүлсэн. Тэд нийтийн байр, гаражид ажлаа эхлүүлж байсан түүхтэй. Тэд өр тавьж, шаардлагатай бол хулгай ч хийж байсан.

Walmart гэхэд л Ньюпорт дахь жижигхэн дэлгүүрээс эхлэлтэй. Та энэ хотын тухай урьд өмнө нь сонсож байсан уу? Би л лав сонсож байгаагүй юм.

Майкл Делл нийтийн байрныхаа өрөөнд компьютероо зарж байлаа. Ричард Брэнсон дуугаа шуудангаар илгээж байв. Амжилттай яваа компанийг өнөөдрийнх нь амжилтаар шууд бүү хүлээн авч бай – таныг сэтгэлээр унагана. Тэднийг хэрхэн төрснийг бод – энэ тохиолдолд боломжгүй зүйл үгүй гэдгийг та ухаарна.

41
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *