Датаг нэгж шиг шилжүүлж эхэллээ

0

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчээс урьдчилсан төлбөрт хэрэглэгч рүү дата шилжүүлнэ

Найздаа, ойр дотны хүмүүстээ зөвхөн нэгж шилжүүлдэг байсан бол одоо дата шилжүүлэх боломжтой бөгөөд хүлээн авсан датаны хоногоор үйлчилгээний үндсэн хоног сунгагддаг боллоо. Та нэгжтэй байхад л найз нөхөд рүүгээ дата шилжүүлээд л байна. Жишээлбэл, та  найз руугаа 100mb шилжүүлэхэд 1100 нэгж данснаас тань суутгагдана гэсэн үг юм.

Дата хүлээн авахад үйлчилгээний хоног сунгагдана

Хүлээн авсан датаны хоногоор үйлчилгээний үндсэн хугацаагаа 10, 15, 30 хоногоор сунгах боломжтой ба энэ нь дата шилжүүлэг үйлчилгээний онцлог-давуу тал юм. Жишээлбэл, та 100mb хүлээн авсан бол таны үйлчилгээний хоног 10 хоногоор сунгагдана. Дахин 300mb хүлээн авлаа гэж тооцоход таны үйлчилгээний хоног 15 хоногоор нэмж сунгагдах болно.

Шилжүүлэх датаны хэмжээ, хоног, төлбөр

Шилжүүлэх датаны хэмжээ Дата ашиглах хоног Датаны төлбөр
100mb 10 1100₮
200mb 10 2200₮
300mb 15 3300₮
400mb 15 4400₮
500mb 30 5500₮
600mb 30 6600₮
700mb 30 7700₮
800mb 30 8800₮
900mb 30 9900₮
1gb 30 11000₮

 

Датаг хэрхэн шилжүүлэх вэ?

Дата шилжүүлэх утасны дугаарыг бичээд зай авч, датаны хэмжээг (9ХХХХХХХ ХХХmb) бичин 123 дугаарт мессеж илгээнэ.

Шилжүүлсэн нийт дата, хүлээн авсан дата хэрэглээ, дуусах хугацааг шалгахдаа Data гэж бичин 123 дугаарт мессеж илгээнэ.

Санамж:

  • Зөвхөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчээс урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дата шилжүүлэх боломжтой.
  • Дата шилжүүлэхэд таны данснаас нэгж хасагдахыг анхаарна уу.
  • 1 өдөрт 5 удаа дата шилжүүлэх боломжтой.
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.