Бүдүүн гэдэсний хорт хавдрын 5 шинж тэмдэг

2

Бүдүүн гэдэсний хавдар – хорт хавдар нь бүдүүн гэдэсний салст бүрхүүл дээр ургадаг. Хорт хавдар үүсэх шалтгааныг эрүүл бус хооллолт гэж үздэг байна.

Хэрвээ та байнга махан хоол, шарж түлсэн хоол эсвэл амттай нарийн боов иддэг бол таны бие шинэ ногоо, жимсний дутагдалд орно. Бүдүүн гэдэсний хорт хавдар нь 4 үе шаттай бөгөөд маш удаанаар явагддаг байна. Эхний хоёр шатанд оношилж чадвал эмчилгээ үр дүнтэй болоход тусалдаг.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг

1. Цусан ялгадас

Өтгөн мэдэгдэхүйц эсвэл нарийхан цусан судалтай гарна.

 

2. Өвдөлт мэдрэгдэх

Хэвлийгээр эсвэл араар өвдөнө. Өвдөх шинж тэмдэг харилцан адилгүй – огцом, үргэлжилсэн гэх мэт байна.

 

3. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах

Өтгөн хатах, суулгах – энэ бүгд анхаарах ёстой шинж тэмдэг. Өтгөн үелж салах – бүдүүн гэдэсний салст бүрхүүл үрэвссэнийг илтгэнэ.

 

4. Гэдэс дүүрэх

Хийгээ барьж чадахгүй унгах эсвэл гэдэс хийгээр дүүрээд унгаж чадахгүй байх.

 

5. Биеийн ерөнхий байдал муудах

Арьс цайрах, бие сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь бүдүүн гэдэсний хорт хавдрын үед илрэх ерөнхий шинж тэмдэг учраас нарийвчилсан шинжилгээгээр л тодорхойлно. Хэрвээ таны ойр дотны хүмүүсийн дунд уг онош тавигдсан бол эмчид аль болох эрт үзүүлж байх нь зүйтэй. Эмч шинжилгээний хариуг үндэслэж зохих эмчилгээг эхлүүлэх, таны хоолны дэглэмд өөрчлөлт оруулахыг санал болгоно.

Эрүүл мэнддээ анхаарал хандуулцгаая.

13
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zochin

    2017/05/24 at 12:16

    Газрын наймаачин Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайд Д Оюунхорол хууль бус зөвшөөрөлөө цуцал Яг одоо оюутнууд жагсаж байгаа нь маш зөв байна Төрд хийх ажил их байна шүү Оюутнуудын газрыг хулгайж байхаас өөр ажил танд алга уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *