Нүүр Спорт Өнөөдрөөс эхлэн планк дасгал хийж эхлэвэл таны биед гарах 7 өөрчлөлт

Өнөөдрөөс эхлэн планк дасгал хийж эхлэвэл таны биед гарах 7 өөрчлөлт

8
2

Планк – гэртээ хийж болох хамгийн үр дүнтэй дасгал. Цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаардахгүй ч үр дүн нь мэдэгдэхүйц.

Тогтмол уг дасгалыг хийгээд байвал таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

1. Хэвлий болон гуяны булчинг чангална

Хэвлий, өгзөг болон гуяны хөндлөн, босоо булчингуудад нөлөөлнө. Эдгээр булчингууд чангарснаар хүнд зүйл өргөх чадал нэмэгдэх, бэлхүүс гарах болон нуруунд дэмжлэг болно.

 

2. Нуруу, нугасны бэртэл гэмтэл авах эрсдэл багасна

Планк – нуруунд нэмэлт ачаалал өгөхгүйгээр нурууны булчинг чангалах дасгал. Тогтмол хийснээр нурууны өвчин багасч, нурууны ачаалал даах чадвар нэмэгдэнэ. Ялангуяа, нурууны дээд хэсгийн булчингуудад сайнаар нөлөөлнө.

 

3. Бодисын солилцоог дэмжинэ

Өдөр болгон планк хийснээр маш их хэмжээний калори шатаах ажээ. Суугаа ажилтай хүмүүсийн хувьд байнга хийхийг зөвлөж байна. Ажлын өмнө эсвэл дараа өдөр болгон 10 минут хийхэд бодисын солилцоонд сайнаар нөлөөлөх ажээ.

 

4. Нурууны хэлбэрийг засна

Нуруугаа тэгш байлгаж сурахад тусална. Пресс, нуруу, хүзүү, мөр болон цээжний булчин чангарснаар таны нуруу бөгтийж өвдөх нь багасна.

 

5. Тэнцвэр барих чадвар нэмэгдэнэ

Та нэг хөл дээрээ зогсох гэж оролдож байсан уу? Тэгээд юу болсон бэ? Хажуугийн булчин сайтар хөгжөөгүй байсан учраас та нэг хөл дээрээ тэнцвэрээ олж чадахгүй байсан байх. Хажуугийн планк тогтмол хийснээр таны тэнцвэрээ барих чадвар нэмэгдэнэ.

 

6. Уян хатан болно

Уян хатан чанар – планк дасгалын танд өгөх бас нэгэн бэлэг. Энэ байдлаар та хичээллээд байвал таны мөр, гарын булчингууд чангарна. Үүнээс гадна хөлийн хуруу, ул, өгзөг, гуяны булчингууд ажиллаж уян хатан болно.

 

7. Сэтгэл зүйн байдал сайжирна

Дасгал нь бидний мэдрэлийн системд нөлөөлдөг. Стрессийн үед чангарч биед ачаалал өгсөн булчингууд планк дасгал хийснээр суларч, зөөлөрдөг байна. Депресс болон түгшүүртэй байх үед планк хийж тайвшраарай. Планкыг өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгоосой гэж хүсэж байна.

23
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Батсуурь Батчимэг

    Батсуурь Батчимэг

    2017/05/19 at 22:04

    Ss hged uguch

  2. юмар дасгал юм бэ?

  3. мэдэх хvн байвал хэлээд егееч

  4. Solongo Solongo

    Solongo Solongo

    2017/05/20 at 09:37

    Enkhod Adilbish

  5. Tsetsegee St

    Tsetsegee St

    2017/05/20 at 10:26

    Yamar dasgal yum boloo kkkkkk

  6. Б. Туяа

    Б. Туяа

    2017/05/20 at 11:49

    .

  7. Stephanie Valentine

    Stephanie Valentine

    2017/05/20 at 14:57

    tohoogooroo tulaad dosho haraad 60 sec und buyu 1 minut

  8. Stephanie Valentine

    Stephanie Valentine

    2017/05/20 at 14:58

    hamgin suulin zurag der haruulj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Харвин унжаад байдаг, спорт зааланд явах цаг байдаггүй юу? Тэгвэл энэ хоолны дэглэм танд яг тохирно!

Зун цаг ирэхээр бүсгүйчүүд богино хугацаанд найдвартай турах арга хайж эхэлдэг. Илүүдэл жи…