Хумсны нум буюу сараар эрүүл мэндийн байдлаа шинжицгээе

0

Хумсаа сайтар ажиглавал угт нь цагаан, тал сар шиг хэлбэртэй хэсэг байгааг олж харна. Үүнийг тал сар буюу хумсны нум гэдэг. Хумсны нумын өнгө, хэлбэр өөрчлөгдөх нь эрүүл мэндэд асуудал үүссэнийг илэрхийлэх ажээ. Хумсны нумын өөрчлөлтийг цаг тухай үед нь анзаарвал зөв онош тавьж эмчилгээг эхлүүлэхэд туслалцаа үзүүлэх ажээ.

Ингээд хумсны нумаар эрүүл мэндээ шинжицгээе.

Хуруу тус бүрийн хумсны нумын өөрчлөлт

  • Чигчий хурууны хумсны нум бараг мэдэгдэхгүй эсвэл огт байхгүй байж болно. Энэ нь бөөр, нарийн гэдэс болон зүрхний үйл ажиллагаатай холбоотой. Чигчий хурууны хумсны нум томорсон байвал өндөр цусны даралтын шалтгаан болно.
  • Ядам хурууны хумсны нум нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагааг хариуцна. Уг хуруунд нум байхгүй байвал бодисын солилцооны асуудлыг илэрхийлнэ.
  • Дунд хурууных тархи, зүрх, судасны системийн үйл ажиллагааг хариуцна. Хэрвээ уг нум байхгүй бол зүрх судасны асуудал эсвэл өндөр даралтыг илтгэнэ.
  • Долоовор хурууны хумсны нум нь байхгүй эсвэл багассан байвал гэдэс ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг илтгэнэ. Мөн хамар, хоолойн асуудал байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй.
  • Эрхий хурууны хумсны нум нь уушги, дэлүүний үйл ажиллагааг тодорхойлно. Бусад хурууны хумсны нумаас мэдэгдэхүйц том байх бөгөөд хумсны нийт уртын 25%-иас ихгүй хэмжээтэй байна. Архаг тамхичид эсвэл өндөр даралттай бол нум байхгүй байх магадлал өндөр.

 

Хэт том нум

Хумсны нийт уртын 3/1-ийг эзэлж байвал том нум гэж үзнэ. Зүрх судасны системийн өвчлөл, зүрхний хэмнэл алдагдах болон цусны даралт багасах зэрэг өвчний үед нумын хэмжээ томордог.

Тамирчин эсвэл биеийн ачаалал ихээр авдаг ажилтай хүмүүсийн нум том байдаг. Хэрвээ спортоор хичээлдэггүй ч том нумтай бол стресстэй байгааг илтгэж болно.

 

Жижигхэн нум

Хумсны махнаас багахан харагдах эсвэл огт харагдахгүй байвал бага цусны даралт, цусны эргэлтийн асуудалтай байгааг илтгэнэ. Энэ нь дархлаа сулрах, бодисын солилцоо алдагдах, төмөр болон В12 амин дэмийн дутагдалтай холбоотой юм.

Хэрвээ хумсны нум хөндлөн зураасаар тусгаарлагдсан бол цусан дахь сахарын асуудал байгааг буюу чихрийн шижин өвчнийг илтгэнэ.

 

Огт нумгүй

Өөрийнхөө эсвэл хүүхдийнхээ хумсан дээр нум олж харахгүй байвал сандрах хэрэггүй. Хүүхдийн хувьд хожуу гардаг. Харин зарим нэг хүмүүсийн хувьд биеийн онцлогоос нь хамаарч огт нумгүй байх тохиолдол бий.

Харин байсан нум байхгүй болсон тохиолдолд цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг илтгэнэ. Мөн бамбай булчирхай, төмөр болон В12 амин дэмийн дутагдлын үед нумгүй байгааг судалгаагаар тогтоожээ.

 

Нумын өнгө өөрчлөгдөх

  1. Саарал нум – архаг ядаргаа, хоол боловсруулах эрхтний өвчлөл, магадгүй таны бие организм хоол хүнснээс шим тэжээлээ авч чадахгүй байгааг илтгэж байна.
  2. Цагаан нум – энэ бол эрүүл өнгө. Эрүүл биетэй хүний нум арьсны өнгөнөөс илүү цайвар байна.
  3. Чернилэн ягаан нум – цусны эргэлт муудах эсвэл хүчилтөрөгчийн дутагдалд орсныг илтгэнэ. Мөн толгой эргэх, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
  4. Ягаан нум – уушгины асуудлыг илтгэхээс гадна бие организм хөдөлгөөний дутагдалд орсон байна.
  5. Хар нум – маш аюултай шинж тэмдэг, гэхдээ ховор тохиолдоно. Хүнд металлын хордлогод орсныг илтгэнэ.
39
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Naidan Enhbaatar

    Naidan Enhbaatar

    2017/05/19 at 09:21

    Mini 10 huruund bhgvi geed boddoo

  2. Badmaa Badmaa

    Badmaa Badmaa

    2017/05/19 at 10:30

    Нал Эрдэнэ

  3. Но Мин

    Но Мин

    2017/05/19 at 10:38

    Ss

  4. Goo Naran

    Goo Naran

    2017/05/19 at 10:47

    minii 10 huruunii 4-t ni alga uldsend ni bagahan kkk

  5. G Tungaa Tungaa

    G Tungaa Tungaa

    2017/05/19 at 10:48

    Хонгорзул Гомбодорж

  6. Boloroo Amgaa

    Boloroo Amgaa

    2017/05/19 at 11:08

    Bhgui ee erhiin huruunii 2 t bna gehdee asuudaltai ter ni

  7. Uranchimeg Namhaidorj

    Uranchimeg Namhaidorj

    2017/05/19 at 14:29

    Миний эрхий хурууны хумсны сар л байна бусад нь ил гарахгүй байна юу гэсэн үг үү гаагүү байгаа кккк

  8. Амаа Б.

    Амаа Б.

    2017/05/19 at 17:39

    Amid bnuu ooroo tgd hehe

  9. Saruul Enkhee

    Saruul Enkhee

    2017/05/19 at 19:02

    Tegeed bhgui baival yah estoi yum bol

  10. Puujee Nomio

    Puujee Nomio

    2017/05/19 at 19:13

    Hudal

  11. Tsaxipmaa Delgermaa

    Tsaxipmaa Delgermaa

    2017/05/19 at 19:25

    Za barag uushig delvv gaigvitei baigaa bolood l amidraad bgaan bishvv busad ni xaitsiin medexgvi

  12. Misheel Batbayar

    Misheel Batbayar

    2017/05/19 at 20:57

    Nara Myagaa

  13. Бибух Ганхуяг

    Бибух Ганхуяг

    2017/05/19 at 22:31

    Хумсны махаа авсан чинь гараад ирлээ ахаха

  14. Jargal Avirmed

    Jargal Avirmed

    2017/05/20 at 08:50

    Bhgui haachdag bna aa

  15. Aagii Aagii

    Aagii Aagii

    2017/05/20 at 14:37

    Baihgvi Bol sain Ugasa kkkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *