Хүмүүсийн 90% нь үл тоомсорлодог хавдрын эхний шатанд илрэх шинж тэмдгүүд

3

Хүний бие организм ямар нэгэн шинж тэмдгээр бидэнд дохио өгдөг: асуудал үүссэнийг бидэнд ойлгуулах дохио. Харамсалтай нь бие эрхтний бидэнд хэлэх гээд байгаа зүйлийг бид үл тоомсорлох ажээ.

Анхааралдаа заавал авах хавдрын эхний шатанд илрэх шинж тэмдгийг танд танилцуулж байна. Аливааг ялан дийлэхийн тулд юутай тэмцэж байгаагаа мэдэж байх ёстой.

Танд эсвэл таны ойр дотны хүмүүст дараах шинж тэмдэг илэрвэл өөрөө онош тавих хэрэггүй, заавал мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсний үндсэн дээр зөв оношийг тавина.

1 Арьсан дээр шинэ зүйл гарах

Арьсан дээр шинэ мэнгэ, гүвдрүү зэрэг гарах нь арьсны эсвэл хөхний хорт хавдрын шинж тэмдэг байж болно. Өөр бусад шинж тэмдэг:

  • Суга орчим болон цээжин биеэр хөндүүрлэх
  • Харшилтай холбоогүй буюу эх сурвалж нь тодорхойгүй зүйл бие дээр гарах
  • Арьсан дээр гарсан зүйл нь шүүстэй байх
  • Мэнгэний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх

 

2 Үргэлжилсэн ханиалга

Үргэлжилсэн ханиалга – уушгины хавдрын шинж тэмдэг. Мөн өөр бусад шинж тэмдгээс дурдвал:

  • Хоолны дуршил буурах
  • Огцом жин хасагдах
  • Цустай цэр гарах эсвэл амьсгал давхцах нь уушгины хорт хавдар тархсаныг илтгэнэ

 

3 Арьс загатнах

Ихэнх тохиолдол шууд хавдрын шинж тэмдэг болохгүй ч гэсэн анхаарч байх ёстой шинж тэмдэг юм:

  • Эмэгтэйчүүдийн хорт хавдрын үед бэлэг эрхтний орчим шинэ махан үү, ургацаг ургаж загатнах
  • Тархины хавдрын үед хамрын хөндийд ургацаг ургах

 

4 Ходоодны үйл ажиллагаа алдагдах

Дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Өтгөнд цусан судал үзэгдэх
  • Идээтэй эсвэл цэр шиг өтгөн гарах
  • Өтгөнөө барьж чадахгүй байх

 

5 Шээсэнд өөрчлөлт гарах

Бөөрний хавдрын үед шээсээр дамжин шинж тэмдэг илэрдэг:

  • Цустай шээх
  • Даралт ихсэх
  • Бөөр орчмоор өвдөх
  • Биеийн чадал сулрах

 

6 Огцом жин хасах

Ходоодны хорт хавдрын үед шалтгаангүйгээр огцом жин хасдаг. Хавдрын эхэн шатанд турах шинж тэмдэг илэрч байгаад цаашлаад өөр бусад шинж тэмдгүүд хавсарна:

  • Махан хоолонд дургүй болох
  • Эрт цадах (бага хоол идсэн ч гэдэс дүүрсэн мэт)
  • Цус багадалт
  • Хоол боловсрохгүй удах

 

7 Хоолой удаан өвдөх

Удаан хугацаагаар хоолой өвдөх нь залгиурын хавдар байж болох бөгөөд дараах шинж тэмдгүүд мөн илэрнэ:

  • Амьсгалахад хүндрэлтэй байх, залгихад хоолой хөндүүрлэх
  • Хоолой орчим ургацаг ургаж тээглэх
  • Хоолой сөөх, дуу хоолой алга болох
  • Цустай ханиалга, амнаас өмхий үнэртэх

Дээр дурдсан шинж тэмдэг нь тухай өвчний онош тавих суурь болохгүй, өөр бусад өвчний шинж тэмдэг ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал анхааралдаа авахыг зөвлөж байна. Цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

29
ХарамсалтайХарамсалтай
24
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
14
БурууБуруу
9
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. А. Мийгаа

    А. Мийгаа

    2017/05/18 at 11:43

    Ss

  2. Gerelmaa Sambuu

    Gerelmaa Sambuu

    2017/05/18 at 12:15

    Таньж мэдэх бүх хүмүүс минь уншаад үзэхэд илүүдэхгүй шүү

  3. Дөлгөөн Батзориг

    Дөлгөөн Батзориг

    2017/05/18 at 13:01

    Ss

  4. Semoon White

    Semoon White

    2017/05/18 at 13:24

    .

  5. О. Саяана

    О. Саяана

    2017/05/18 at 19:03

    ss

  6. А. Золжаргал

    А. Золжаргал

    2017/05/18 at 22:04

    Dolgor Baasandamba

  7. Chimgee Volodiya

    Chimgee Volodiya

    2017/05/18 at 22:19

    Oilgoloo

  8. Пүрэв Ариундалай

    Пүрэв Ариундалай

    2017/05/19 at 00:58

    Яг тийм юм бна надад шинэ толбо шиг мэнгэ гарсан

  9. Putka Love Puujee

    Putka Love Puujee

    2017/05/19 at 09:11

    Ss

  10. munkhsuwd

    2017/05/21 at 15:27

    vnen xeregtei medeelel bna bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *