Хүүхдийг сургуульд эрт бэлдэж буй эцэг эхчүүдийн гаргадаг 5 алдаа

1

Бид бүгд л сайн эцэг эх байхыг хүсдэг. Энэ хүсэлдээ автагдсан эцэг эх хүүхдээ дэндүү зовооход хүргэдэг байна.

3-4 насны хүүхдийг хүмүүжүүлэхэд гаргадаг түгээмэл алдааг танилцуулъя.

Алдаа 1. Хүүхдэд тоо, цагаан толгой заах

Хүүхдийн хүмүүжил үзэгдэн харагдах дүрсээс хийсвэрлэн бодох логик руу шилждэг гэдгийг дурын сурган хүмүүжүүлэгч хэлнэ. Зохих үндэс суурьгүйгээр заасан цагаан толгойн дүрс хүүхдэд үсэг бус зүгээр нэг зураг мэт л тогтоогдоно. Үүнээс үүдэн уншлагын буруу техник тогтож ирээдүйд гүйлгэж унших, цээжээр бодох сэтгэхүйд муугаар нөлөөлдөг байна.

Юу ашигтай вэ?

  • Үзэгдэн харагдах дүрсийг хүлээн авах чадварыг хөгжүүлнэ. Жишээ нь, амьтны хүрээлэн орж амьтадтай танилцах, намар цагаар унасан модны мөчрийг түүж ямар модны мөчир болохыг хэлж өгөөрэй. Аливаа зүйл юугаараа адил, юугаараа өөр болохыг ярилцана.
  • Сэтгэн бодох болон хэл яриаг хөгжүүлнэ: хүүхдэд үлгэр уншиж өг, зурагтай ном үзэж түүхийг нь өөрсдөө зохио.

 

Алдаа 2: Уншиж, бичиж сургах

Хүүхдийн тархи аажим хөгждөг: эхлээд хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг хариуцсан тархины хэсэг, харин дараа нь танин мэдэхүйн хэсэг хөгжинө. Тархины тухайн хэсэг хөгжөөгүй байхад хүүхдэд бичиг, үсэг заах нь хэвийн хөгжилд муугаар нөлөөлнө.

Юу ашигтай вэ?

  • Тоглоом. Түүнийг тайван орхиод өөрөөр нь зүгээр тоглуул.
  • Идэвхтэй хөдөлгөөн. Гадаад хэлний ямар нэгэн дугуйланд явуулж байхаар бассейн, бүжгийн дугуйланд явуул. Хүүхдийн биеийн хөгжил оюун ухааны хөгжилд шууд нөлөөлдөг байна.

 

Алдаа 3: Хүүхдийг хичээл, дугуйлангаар дарах

Хүүхдийн мэдрэлийн системд хэт ачаалал өгөх, хүүхдийн насанд тохироогүй хичээл сургуулиар дарахад хүүхдийн нойрны дэглэм эвдэгдэх, толгой өвдөх, анхаарал төвлөрөл нь буурдаг. Үүнээс гадна 1-р ангид ороод хичээлтэй холбоотой бүх зүйлийг үзэн ядах хүртэл авир гаргаж болно.

Юу ашигтай вэ?

  • Дэлхий ертөнцтэй танилцах эрх чөлөө. “Чи уначихна, муухай болчихно” гэж байнга үглэж байхын оронд хүүхэд өөрөө дэлхий ертөнцтэй танилцах боломжийг олго: үймүүлж үсэрч харайг, чангаар хашхираг (ингэж байж л өөрийнхөө дуу хоолойг таних болно), шавар шавхайтай заваараг, цасаар тоглог, эрвээхий, царцаа бариг.
  • Залхуурч, дэмий сууж үзэг. Хүүхдийг байнга завгүй байлгах гэж толгойгоо өвтгөх хэрэггүй.

 

Алдаа 4: Хүүхдийг бусадтай харьцуулах, та өөрөө бусад эцэг эхчүүдтэй ч өрсөлдөх хэрэггүй

“Бид хоёр бүх үсгээ цээжлээд одоо үеэр уншиж байгаа” – гэж 4 настай хүүгийн ээж гайхуулна. Үүний цаана хүүг ямар их хичээлээр яаж зовоосон бол гэж бодогддог юм.

Юу ашигтай вэ?

  • Дэмж. Хүүхдэдээ хайртай гэдгээ байнга хэлж байгаарай.
  • Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ харьц. Эрхлүүлэх бус нэг түвшний хүн шиг харьцаарай.

 

Алдаа 5: Хичээлийн араас хэт хөөцөлдсөнөөр бие даах чадвар болон ахуйн ухаанд сургахаа мартах

Эрт уншиж бичиж сурсан, эсвэл үе тэнгийнхнээсээ илүү мэдлэгтэй хүүхэд жирийн нөхцөлд хэрхэхээ мэдэхгүй байх тохиолдол бий, жишээ нь дэлгүүрт төөрвөл яах вэ?

Юу ашигтай вэ?

  • Бие даасан амьдралд нь хэрэг болох зүйлийг тоглоом хэлбэрээр зааж сургах. Үдээсээ үдэж, эсвэл цуг амархан хоол хийж сурна биз.
  • Дүрд хувирах тоглоом тоглох – чихмэл тоглоомоо хооллож, угааж, хувцаслаж, унтуулж, бүжиглүүлж бас дэлгүүрээр хэснэ. Ийм тоглоомоор хүүхдийн хийсвэрлэн бодох сэтгэхүй хөгжихөөс гадна өөртөө анхаарал тавьж сурдаг байна.
32
Ха ХаХа Ха
26
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Jagaa Davaadorj

    Jagaa Davaadorj

    2017/05/18 at 11:06

    tiim shuu

  2. Nyamka Davaasuren

    Nyamka Davaasuren

    2017/05/18 at 11:15

    Boldoo Davaadorj

  3. Vvriin Tuya

    Vvriin Tuya

    2017/05/18 at 13:56

    Ss

  4. Отгонжаргал Б.

    Отгонжаргал Б.

    2017/05/18 at 15:19

    Yanjika Inga Саруулзаяа Баатардорж

  5. Holy YouMe

    Holy YouMe

    2017/05/18 at 19:18

    Azjargal Ochir Hishigjargal Enhbayr

  6. Deelee tuya delgertsetseg

    2017/05/18 at 20:41

    Goy ym heregtei ch ym

  7. Oyunbat Tseveenravdan

    Oyunbat Tseveenravdan

    2017/05/18 at 22:28

    Giimaa Oyunbat

  8. NA Oyungerel

    NA Oyungerel

    2017/05/18 at 23:14

    Oyuka Oyuk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *