40 гарсан, дугуй царайтай бүсгүйчүүдэд зориулсан үсний засалт

1

Шаталсан үсний засалт – сар шиг бөөрөнхий царайтай бүсгүйчүүдэд зохино. Өтгөн урт чёлк тавихгүй байхыг зөвлөж байна. Бас, арагш нь боохгүй – чих тань далд байх ёстой.

Дугуй царайтай хүний үсний засалт хамгийн сонирхолтой нь байдаг. Зөв үсний засалт нүүрний хэлбэрийг тодосгож өгөх бөгөөд нүдийг томруулна. Насыг нь хасаж, гоо сайхныг нэмдэг. Таныг эндээс хэд хэдэн сонголт хийнэ гэж найдаж байна …

Богино үсэнд саарал эсвэл буурал өнгө гайхалтай зохиж байгааг та ажигласан уу? Өнөөдөр, буурал үсээ будуулахаа больсон олон бүсгүйчүүд байна, үнэхээр дур булаам.

Дугуй царайтай, дунд зэргийн урттай үс

1. Богино, урагдсан мэт үсний засалт

Агаарт хөөрөх мэт чёлк нь дугуй царайг чимнэ. Мөн, шанааны үс нь арын богино халимагтай зохицож нүүрийг тодруулах ажээ.

2. Шаталсан гоёлын засалт

Ийм засалт өтгөн үстэй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Бас, өглөө болгон тусгай төхөөрөмжөөр үсээ орооно. Гэхдээ, үр дүн нь гайхалтай байх нь мэдээж. Царай болон гялалзаж буй нүдийг хар л даа..

3. Замбараагүй засалт

Яг л цэцэг шиг. Цайруулбал бүр ч гоёмсог харагдана. Энэ засалт хүчтэй, зоригтой бүсгүйчүүдэд илүү тохирно. Нүүрийг гонзгой харагдуулахаас гадна залуу төрхийг бий болгоно.

4. Өөрчлөлтийн салхи

Ийм засалт сэтгэл санааг сэргээх шиг болдог юм. Байнгын үүрэг хариуцлагаас залхсан, шинэчлэгдэж өөрчлөгдөхийг хүссэн бүсгүйчүүдэд эрх чөлөөг мэдрүүлнэ. Хамгийн гол нь чадварлаг үсчин олох – таны үсний засалтыг нарийн чанд хийж өнгө төрхийг өөрчлөх тийм үсчин дээр очоорой.

5. Өвлийн тоор

Нүүрний хэлбэрийг өөрчилж аливаа өөг дарж өгнө. Ийм засалттай бүсгүйг хараад байхад  өөрчлөгдсөн мэт санагддаг. Мөн, буурал үсэнд гайхалтай зохицох үсний засалт. Бага зэргийн урт үсэнд  ч энэ засалт чимэг болно.

6. Тэсрэлт

Хэрвээ таны нүүрний хэлбэр зөв бол ганц  ч удаа болов энэ засалтаар засуулж үзээрэй. Дур булаам дүр төрх – энэ бол үр дүн. Нарийн ширхэгтэй үсэнд ч тохиромжтой.

7. Замбараагүй халимаг

Шанааны засалтыг л хар. Гурвалжин хэлбэр оруулж өгснөөр төгс харагдаж байна. Замбараагүй засалт нь загварлаг, залуу харагдуулна. Ичих хэрэггүй: залуу харагдахыг бүсгүй болгон хүсдэг.

8. Чёлкоор чимэглэсэн засалт

Эмэгтэйлэг харагдаж байгаа биз. Шулуун мөр хүртлээ унжих засалт, бага зэргийн чёлктэй. Ийм үсний засалттай бүсгүйг амьсгалаа түгжээд тайван хармаар санагддаг гэж эрчүүд хэлдэг. Арчлахад амархан учраас олон ч бүсгүй энэ засалтыг сонгодог байна.

9. Банди нарын засалт

Насанд хүрсэн эмэгтэйчүүд банди нарын үсний засалттай – гайхалтай биш гэж үү? Өөрийгөө илэрхийлэхээс эмээдэггүй бүсгүйчүүд энэ засалтыг сонгоно. Дугуй царайтай, богино халимагтай. Банди нарын богино халимаг ч гэсэн бүсгүй  хүнийг чимдэг юм.

Шинэ маягийн үсний засалт хүний сэтгэл санааг сэргээж өгдөг. Найз нөхдөдөө сонирхолтой хувилбаруудыг санал болгоно уу: та бүхэн ярих зүйлтэй болно шүү.

28
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Oyunbileg Khorloo

    Oyunbileg Khorloo

    2017/05/28 at 19:10

    Миний үсний засалт яг ийм болчихоод байгаа юм. Дөч гарсан гэж зассан юм байхдаа хэхэхэ

  2. Unurbolor Battumur

    Unurbolor Battumur

    2017/05/28 at 21:05

    Oyunchimeg Naidansuren

  3. Purevjav Altantsetseg

    Purevjav Altantsetseg

    2017/05/28 at 22:38

    хэ хэ 40 гарсан биш 60 гарсан эмэгтэйн засалт бна даа

  4. Оюунтүшиг Э.

    Оюунтүшиг Э.

    2017/05/29 at 00:51

    Мэдэж авлаа үз.ье болохгүй бол үс урганаа

  5. Ydam Uranchimeg

    Ydam Uranchimeg

    2017/05/29 at 11:19

    ene arail hogshin haragdah bhaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *