Өдөр бүр 4 ширхэг бүйлсэн самар идвэл таны бие организмд ямар өөрчлөлт гарах вэ?

1

Амттай бас эрүүл мэндэд ашиг тустай хоол хүнс их бий. Жишээ нь, бүйлсэн самар – бидний эрүүл мэнд, гоо сайханд шаардлагатай амин дэм, микро элементээр баялаг ажээ.

Өдөр болгон уг самраас идээд байвал таны бие эрхтэнд ямар өөрчлөлт гарахыг танилцуулж байна.

Холестерины хэмжээ багасна

Бүйлсэн самар нь “муу” холестерины хэмжээг бууруулах шилдэг 5 хүнсэнд ордог ажээ. Хэрвээ “муу” холестерины хэмжээ их гарсан бол бүйлсэн самрын идэх хэмжээг 20-30 ширхэг хүртэл нэмэгдүүлнэ. Холестерины хэмжээ ихэдсэнийг та нүүрээр гарах цагаан батга, хөлөөр өвдөх, эрт бууралтах зэрэг шинж тэмдгээр тодорхойлж болох ажээ.

 

Эрүүл үс

Эрүүл үсэнд шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг бүйлсэн самар агуулдаг. Магни, цинк нь үсний ургалтанд, токоферол нь бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг бол В бүлгийн амин дэм нь үсний өнгийг сэргээдэг ажээ.

 

Зүрхний өвчлөлийн үед

Антиоксидант, тосны хүчил, магни, зэс нь зүрх, судасны системийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Зүрхний өвчлөлийн үед бүйлсэн самрыг хальстай нь идэхийг зөвлөдөг ажээ.

 

Эрт үрчлээтэх

Уг самранд коллаген ялгаруулахад нэн шаардлагатай марганец ихээр агуулагддаг – арьсны уян хатан чанарыг хангах уураг юм. Мөн бүйлсэн самранд агуулагдах Е амин дэм залуу насаа хадгалахад туслах ажээ.

 

Эрүүл микрофлор

 

Бүйлсэн самарны хальсанд пребиотик – ашигтай бактерийн үржилд нөлөөлөх элемент агуулагддаг. Дисбактериозын үед (гэдэс дүүрэх, амнаас эвгүй үнэр гарах, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах) өдөрт хэрэглэх самрын хэмжээг 30-35 ширхэг болгоно.

 

Турах

Байнга бүйлсэн самар иддэг хүмүүс бага нүүрс ус хэрэглэж байгааг судалгаагаар тогтоожээ. Турахдаа бүйлсэн самар идсэнээр бодисын солилцоо алдагдахгүй, амин дэмийн дутагдалд орохгүй ажээ.

 

Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Бүйлсэн самрын байнгын хэрэглээ нь ой санамжийг сайжруулахад нөлөөлдөг байна. Мөн тархи хөгшрөхөөс хамгаалдаг ажээ.

92
ГайхмаарГайхмаар
20
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Jargal Gonchig

    Jargal Gonchig

    2017/05/17 at 10:59

    Dima Di

  2. Bayarmaa Shatar

    Bayarmaa Shatar

    2017/05/17 at 12:00

    Cassie Bat

  3. Nyagush Nyagush

    Nyagush Nyagush

    2017/05/17 at 13:51

    Batnasan Bataa

  4. Altai Batchuluun

    Altai Batchuluun

    2017/05/17 at 18:55

    builc gj ene builsen sampiig heldeg umu

  5. Nyamaa Buyan-ologch

    Nyamaa Buyan-ologch

    2017/05/17 at 22:07

    Almond

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *