Нүүр Амьдрал Загвар Пүүзээ солих цаг болсныг илтгэх 9 шинж тэмдэг

Пүүзээ солих цаг болсныг илтгэх 9 шинж тэмдэг

0
1

Бидний ихэнх нь пүүзээ хэзээ солих болсныг мэддэггүй. Таны өмсөж байгаа пүүз “тэтгэвэр”-тээ гарах цаг болсныг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байдаг ажээ.

Таны пүүз биеийн дасгал хийхэд танд туслах ёстой болохоос эрүүл мэндэд хор хөнөөл учруулах ёсгүйг анхаараарай.

1. Хөл өвтгөх

Өвдөг, өгзөг, хөлийн доод хэсгээр гэнэт өвчин мэдрэгдэж эхэлбэл таны өмсөж байгаа пүүз зохих дэмжлэгийг өгч чадахгүй байна гэж ойлгоно.

 

2. Элэгдсэн ул

Арзгар ул нь элэгдсэн бол пүүзээ солих болсныг илтгэнэ. Халтирч унаснаас болж та бэртэл гэмтэл авах эрсдэлтэй. Яагаад гэвэл улны арзгар халтирахаас хамгаалж шалтай зууралдуулдаг ажээ.

 

3. Энэ хос гутал танд удаан үйлчилсэн

Та өмсөж байгаа пүүзтэйгээ 500-1000 км гүйсэн эсвэл 45-60 цаг теннис, сагсан бөмбөг, спорт бүжгээр хичээллэсэн бол солих цаг болжээ. Та өөр пүүзтэй сэлгэж өмсвөл илүү удаан эдэлгээ даах болно. Хоёр хос пүүз ээлжлэн хэрэглэвэл гурван хос пүүз дангаар нь хэрэглэх тийм хугацаанд хэрэглэх болохыг судалгаагаар тогтоожээ.

 

4. Жингээ тооцоол

Хэрвээ та том жинтэй биш бол нэг пүүзтэйгээ санаа зовох зүйлгүй 750 км гүйх хэмжээнд өмсөж болно. Хэрвээ 90 кг-аас дээш жинтэй бол таны гүйх зайны урт 500 км хүртэл байх юм.

 

5. Мушгих шалгалт даахгүй бол

Пүүзээ барьж байгаад сайтар мушгиж үзээрэй. Эсэргүүцэл сайн мэдрэгдэж байна уу? Хэрвээ амархан мушгигдаж байвал шинэ пүүз авахаар дэлгүүр орсон нь дээр шүү.

 

6. Улны дунд хэсгийг шалгана

Эрхий хуруугаараа улны дунд хэсгээр дарж үзнэ. Чанга, хонхойхгүй байвал шинэ пүүзний тухай бодох цаг ирснийг илтгэж байна.

 

7. Нэг шулуун хэмд байна уу?

Хэрвээ пүүзний аль нэг ул нь илүү элэгдсэн байвал пүүзээ заавал солино. Мөн тэгш газар пүүзний ул жигд хүрэхгүй байвал солих цаг болсныг илтгэж байна.

 

8. Хөл шархлах

Хөлийн хуруу мэдрэгдэх эсвэл пүүзний аль нэг хэсгээр барих, хөл үрэгдэж шархалсан бол таны пүүз дотроосоо муудсан байна гэж ойлгоно. Ийм тохиолдолд гадна талдаа шинээрээ харагдах нь бий, гэсэн хэдий ч солиорой.

14
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Брэндийн бараа худалдаж авахдаа хуурамч эсэхийг нь мэдэх 10 арга

Бидний дунд алдартай брэндийн хуурамч хувилбарт багагүй мөнгө төлсөн хүн байгаа л байх. Да…