Устөрөгчийн хэт исэл буюу перкисийг юу юунд ашиглаж болох вэ?

0

Устөрөгчийн хэт ислийг яр, шарханд л түрхдэг гэж ойлгож болохгүй. Хямдхан уг бодис ахуйн хэрэглээнд маш олон тохиолдолд хэрэг болно.

Энэ удаад устөрөгчийн хэт ислийн өргөн хэрэглээг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Устөрөгчийн хэт исэл буюу перкисийг хэрхэн ашиглах вэ?

Кет цайруулах

2 х.х сод+

1 х.х устөрөгчийн хэт исэл+

1 х.х ус

Шүдний сойзоор арчина.

20 минутын  дараа угаана.

 

Плитаны завсар цэвэрлэх

¼ стакан устөрөгчийн хэт исэл+

½ х.х сод+

1 х.х угаалгын бодис

Плитандаа түрхэнэ.

20 минутын дараа угаана.

 

Цонх цэвэрлэх

3%-ийн устөрөгчийн хэт ислийг шүршдэг саванд хийж шилээ цэвэрлэнэ.

 

Махны мод цэвэрлэх

3%-ийн устөрөгчийн хэт исэл шүршинэ. Арчаад, сайтар угааж хатаана.

 

Жимс, ногоо угаах

3%-ийн устөрөгчийн хэт исэл шүршинэ. Хатаасны дараа сайтар угаана.

 

Шүдний сойз ариутгах

Халуун усаар шүдний сойзоо угаагаад 1 минут 3%-ийн устөрөгчийн хэт исэл, усны (1:1 харьцаатай) уусмалд хийнэ.

 

Ургамал арчлах

1 литр усанд 3%-ийн устөрөгчийн хэт исэл хийж услана.

 

Цагаан хэрэгсэл, хувцас цайруулах

70 хэм хүртэл халаасан 5 литр усанд 2 х.х устөрөгчийн хэт исэл хийж угаах зүйлээ 20 минут дэвтээнэ.

 

Хүнсний савнаас эвгүй үнэр арилгах

3%-ийн устөрөгчийн хэт ислийг шүршиж 1-2 минут байлгана. Угааж, хатаана.

 

Хөргөгч ариутгах

3%-ийн устөрөгчийн хэт ислээр хөргөгчний дотор талыг шүршиж цэвэрлэнэ.

 

 

 

 

 

16
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batbagana Badarch

    Batbagana Badarch

    2017/05/16 at 20:46

    Хэрэгтэй сайхан мэдээлэл байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *