Долоо хоногийн хэд дэх өдөр төрснөөр тухайн хүний хувь заяаг тодорхойлж болно

4

Долоо хоногийн хэд дэх өдөр төрснөөр нь хүний био энергийн онцлог болон ямар салбарт амжилт гаргаж чадахыг тодорхойлох боломжтой байдаг ажээ.

Даваа гариг

Даваа гариг нь Сарны хамгаалалт дор байдаг. Юу хүсэж байгаагаа ойлгож, ухаарч чадвал амьдралдаа хүссэн бүхэндээ хүрч чадах хүмүүс яг л энэ өдөр хорвоо ертөнцөд мэндэлдэг. Тэд сэтгэл хөдлөл ихтэй, нээлттэй хүмүүс. Тэдэнд сэтгэлээр унах үе маш олон тохиолддог. Тэд орчиндоо дасан зохицохдоо сайн, ямар ч хүнтэй ая эвээ олж чаддаг. Тэд урлагийн салбар болон хүмүүнлэгийн ухааны салбарт амжилт олдог. Тэд ихэнхдээ уран зургийн авьяастай төрдөг.

Эдгээр хүмүүс ажилсаг боловч хүндрэлийг даван туулах дургүй учир азгүйтэл олонтаа тохиолдоно. Ийм хүмүүс өөрийн асуудлаа бусдын мөрөн дээр тавихыг илүүд үздэг. Тэд бат бөх нөмөрт байж найдвартай хүний мөр түшихийн тулд хүчтэй хүмүүс рүү тэмүүлдэг. Харин хэнд бусдын асуудлыг шийдвэрлэж явах таалагдах билээ? Тиймээс л даваа гаригт төрсөн хүмүүс ганцаараа үлдэх нь элбэг байдаг.

Даваа гаригт төрсөн хүмүүс гэрсэг, найдвартай, мэдрэмжтэй, гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Гэр бүлтэйгээ хамт байхдаа л тэдэнд өөрийн юу хүсэж байгаагаа ойлгох боломж олддог. Тэд хүмүүст чин сэтгэлээ дэлгэх нь маш ховор. Тэдний дотоод ертөнц төсөөлөл, мөрөөдлөөр баялаг ч энэ бүхэн бусдад нууц хэвээр үлддэг.

Үсээ засуулах гэж байгаа бол пүрэв, баасан, бямба гаригууд тохиромжтой. Харин яасан ч ням гаригт үсчин орж болохгүйг санаарай.

Мягмар гариг

Энэ өдөр Ангараг гаригийн нөлөөн дор дайчид төрдөг. Энэ нь түүнийг хаа явсан газартаа үргэлж зодоон хийдэг гэсэн үг биш ч түүний хүч чадал амьдралд нь чухал байр эзэлдэг. Өөрийн гараар бүх зүйлд хүрэх гэж хичээдэг тэрээр учирсан саад тотгорыг сөрж, тулгарсан асуудлуудын эсрэг эрэлхэгээр тэмцдэг. Тэд эр зоригтой, идэвхтэй чанарынхаа ачаар том амжилтад хүрдэг. Бүх зүйлд максималист. Тэд нэг бол амжилтад хүрэхийн тулд ажлынхаа эцсийг үзнэ, нэг бол гараа огт хүргэдэггүй. Өчүүхэн жижиг эргэлзээ нь тэднийг идэвхгүй болгодог. Тэдний түргэн зан амьдралд нь сөргөөр нөлөөлдөг. Тэд эхлээд бодож дараа нь л үйлдэл хийдэг. Тэдний хувиа хичээсэн зан хайр дурлал болон нөхөрлөлд нь асуудал үүсгэдэг. Эдгээр хүмүүст тэдний түргэн занг дарж чадах сайн зөвлөгч хэрэгтэй. Тэгвэл тэд ямар ч салбарт амжилт гаргаж чадна.

Мягмар гаригт төрсөн хүмүүс үсээ пүрэв, бямба гаригуудад засуулбал тань дээр аз нисээд л ирнэ. Даваа, баасан гаригуудад болохгүй.

Лхагва гариг

Энэ өдөр Буд гаригийн ивээл дор худалдаа наймаанд одтой, арвин мэдлэгтэй, оюун ухааны өндөр чадамжтай хүмүүс төрдөг. Худалдаа наймаа, шинжлэх ухаан, маркетинг, зар сурталчилгааны бизнес гэх мэт салбаруудад үргэлж олз омогтой байдаг. Ийм хүмүүс оюун ухааны өндөр чадамжтай, бүх зүйлийг олон өнцгөөс харах чадвартай байдаг. Эдгээр хүмүүс амьдралд шинэ зүйлийг нэвтрүүлэхийн тулд ертөнцөд мэндэлдэг. Гэвч тэд зорилгоо бодохоос өөр зүйл хийдэггүй. Тэд суралцаж, ертөнцийг таньж мэдэж, туршлага хуримтлуулах дуртай гэвч яагаад ч юм үүнийгээ өөрөөсөө болон бусдаас нуудаг. Гаднаасаа тэд маш хуучинсаг үзэлтэй мэт харагддаг.

Бага байхдаа л амьдралаа төсөөлж төлөвлөөд, төлөвлөсөн бүхнээ хувь заяанаас хангалттай хурдан авж чаддаг. Үүний дараа тэд хяналтаа алдаж дэмий юмаар хөөцөлдөж эхэлдэг. Гэвч дараа нь энэ бүхэн дуусаж бүх зүйл байх ёстой байрандаа эргээд ордог. Ингэж тэрээр нэг бол мэдрэмжиндээ нэг бол ухаандаа захирагдан амьдардаг. Тэд үүнийгээ нэгтгэж чаддаггүй. Үүнд нь зөвхөн гэр бүлийнхэн нь туслаж чадна. Аз жаргалд хүрэхэд тэдэнд бага зэрэг адал явдал дутдаг. Хэрэв дэргэдэх хүн нь адал явдал нэмж чадвал тэд бүхий л амьдралынхаа турш бие биедээ төгс зохицон амьдрах болно.

Лхагва гаригт төрсөн хүмүүс ням гаригт үсээ засуулж тайруулбал аз тань таныг чиглээд л нисээд ирнэ. Харин пүрэв гаригт тохиромжгүй.

Пүрэв гариг

Ертөнцийг захирагч, Бурхдын хаан болох Бархасбадь гаригийн нөлөөн дор төрсөн хүмүүс маш сайн зохион байгуулагч, администратор, удирдагч нар байдаг учир тэд удирдлага, улс төр, шашин шүтлэг, нийгмийн ажил, менежментийн салбарт амжилт олдог. Ийм хүмүүст бусад хүмүүс ч татагддаг. Тэд юмыг урьдчилан харах чадвартай байдаг ч үүнийгээ даран болиулахыг оролддог. Зорилгодоо хүрэхэд саадыг даван туулахад нь туслахын тулд энэ бэлэг тэдэнд заяадаг аж.

Эдгээр хүмүүс өөр логикоор ажилладаг учир тэдний үйлдэл хүмүүст тогтворгүй мэт санагддаг. Пүрэв гаригт төрөгсөд зөрүүд. Заримдаа тэнэг зүйлс хийдэг. Эргэн тойрныхон нь яагаад энэ “мангуу”-гийн үргэлж зөв байдгийг ойлгодоггүй. Энэ зан нь түүний гэр бүлийн амьдралд саад учруулдаг. Хэдий тэд бусдыг сонсож, бусдын харах өнцгийг хүлээн авж чаддаг хүмүүс ч гэлээ тэдэнтэй маргалдаад хэрэггүй. Учир нь үүний үр дүнд тэд илүү ихээр дургүйцнэ. Эдгээр хүмүүсийн зохион байгуулах ур чадварыг үнэлдэг, хэцүү үед нь дэмждэг хүмүүс л түүнтэй хамт байж чадна. Мягмар, бямба гаригт төрсөн хүмүүс энэ тоонд багтана.

Эдгээр хүмүүс гэр бүлдээ хайртай. Тэдний бусад хүмүүсийг өөртөө татах чадвар нь хамтрагчид нь хардалт төрүүлдэг. Ийм хүмүүс амар амгаланд дуртай, хэрүүл маргаан, дуулиан шуугианд дургүй. Гэхдээ маргаанд буулт хийх нь ховор. Түүнийг хаясан хэнийг ч болов ой санамжаасаа арчиж хаядаг.

Пүрэв гаригт төрсөн хүмүүс даваа, мягмар, баасан гаригуудад үсээ засуулбал хамгийн тохиромжтой. Аз таныг чиглээд л ирнэ. Харин лхагва гаригт үс засуулахаас зайлсхий.

Баасан гариг

Баасан гариг Сугар гаригийн ивээл дор байдаг. Энэ өдөр бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулж чаддаг агуу хүмүүс төрдөг. Хайр – энэ бол тэднийг бүхий л амьдралынх нь турш дагах жаргал зовлон. Тэд үргэлж гоо үзэсгэлэн төгс байдаггүй ч бусдын сэтгэлийг гаргууд татдаг. Сэтгэл зүрхээ мөн гүнзгий сэтгэл хөдлөл төрүүлэхийн тулд их хичээл зүтгэл гаргадаг. Тэдэнтэй ярих төдийд л тэд үгсээрээ таныг өөртөө дурлуулж байгаа мэт санагдана. Тэдний хувьд яриа бол бусад зүйлсийн адил амьдралаас таашаал авах арга юм. Тэдний гол зорилго бол бусад хүмүүст амьдрал ямар гайхалтай болохыг мэдрүүлж ойлгуулах мөн амьдралаас таашаал авч зүгээр л аз жаргалтай байхыг заах юм – тэд үүний төлөө л амьдардаг.

Тэд ая тух, гэр орон, нөхөрсөг гэр бүлд дуртай бөгөөд өөрийн эргэн тойрон дахь хүмүүсийг нэгтгэж үүнийг бий болгож чаддаг. Гэвч амьдралд олон янзын сонирхолтой зүйлс дэндүү их байдаг учир тэдэнд гэр бүлийн амьдралын хүрээнд байх нь хэцүү санагддаг ба үргэлж үүнээс зугтахыг оролддог. Тэд мөнгөний асуудал дээр азтай байдаг ба гэр бүл зохиосны дараа хамтрагчдаа азынхаа талыг өгдөг. Тэдэнд тодорхой ажиллах салбар гэж байдаггүй, тэдэнд мөнгө олж л байвал сайхан байдаг. Ийм хүмүүсийг хардаж, өөртөө татах гэж оролдох шаардлага байхгүй. Зөвхөн эрх чөлөө, тав тух л тэднийг дэргэдээ барихад тань тусална.

Баасан гаригт төрсөн хүмүүс азаа дуудахыг хүсэж байгаа бол даваа, пүрэв эсвэл ням гаригт үсээ засуулаарай. Харин мягмар гаригт үсчин ороод хэрэггүй л болов уу.

Бямба гариг

Бүх өвөрмөц шинж чанарыг хадгалсан хүмүүс энэ өдөр төрдөг. Тэд хүчирхэг, эрх мэдэлтэй ч тэдэнд хязгааргүй их эрх мэдлийг өгч болохгүй. Тэд ажилласаг, ухаалаг, авьяаслаг, хариуцлагатай. Ажил болон карьерт өндөр амжилт гаргах нь олон. Тэд гүйцэтгэл, нямбай байдал чухал шаардагддаг тодорхой шинжлэх ухааны салбарт амжилт олно. Байгаа бүхнээ тэрээр өөрийн хүч хөдөлмөр, тэвчээр, чадвараараа олж авдаг. Энэ нь бизнес, хувийн амьдралын аль алинд нь хамаарна. Үүрэг, нэр төр, хөдөлмөр – энэ бол тэдэнд заяасан хүнд хувь тавилан юм.

Хувийн амьдралдаа тэд азгүй байдаг. Тэдний хувийн амьдрал дээрх бүх зүйл “магадгүй” дээр тогтдог. Тэд гэрлэчихвэл хувийн амьдрал өөрөө л аяндаа бүтнэ гэж боддог. Ийм зүйл болохгүй бол маш их сэтгэлээр унадаг. Үр дүнд нь тэд нэг бол хамтрагчаа сольдог нэг бол эхнэрээ толгой дээрээ гаргадаг ба аль ч нөхцөлд гэр бүл салахад хүрдэг. Хэрэв тэд ажилдаа ханддаг шигээ аажмаар ахиц гаргаж, харилцан ойлголцож чаддаг байсан бол тэдний гэр бүлийн амьдрал жаргалтай байх байсан.

Бямба гаригт төрөгсөд өөрийн төлөө, өөрийн ашиг сонирхлын төлөө ажиллахаа боливол хөгшрөөд аз жаргалтай, нэр хүндтэй, нийгэмд өндөр байр суурийг эзлэх болно. Тэдний ахимаг нас залуу наснаасаа илүү аз жаргалтай өнгөрдөг. Бусад өдөр төрсөн хүмүүсийг бодвол бямба гаригт төрсөн хүмүүс амьдралынхаа нь сүүлийн мөчид амсах ёстой аз жаргалаа мэдрэхийн тулд илүү урт насалдаг.

Бямба гаригт төрөгсөд мягмар эсвэл баасан гаригт үсээ засуулбал азтай одтой байна. Харин бямба эсвэл лхагва гаригт огт болохгүй.

Ням гариг

Хамгийн аз жаргалтай өдөр төрсөн гэж тооцогддог. Энэ өдөр Нарны нөлөөн дор шавхагдашгүй их оргилуун энергитэй хүн мэндэлдэг. Тэд бүх зүйлд азтай. Өөрийгөө хаана ч илэрхийлж чадна. Эрт дээр үед ням гаригт төрсөн хүмүүстэй бурхад, байгалийн сахиусууд тоглодог гэж үздэг байв. Гэвч харамсалтай нь эдгээр хүмүүсийг нэр хүнд, амжилт олох заяагүй гэж заасан байдаг аж. Ихэвчлэн тэд азгүйчүүд байдаг.

Хувь заяа тэдэнд бүх зүйлсийг хэмжээлшгүй ихээр өгсөн: сэтгэл татам байдал, гадаад гоо үзэсгэлэн, ухаан, хүч чадал, шаламгай байдал, бусдадаа нөлөөлөх чадвар, сайхан сэтгэл, эрч хүч. Гэвч эдгээр бүх чанар нь түүнийг эмзэг, сул дорой болгоход хүргэдэг. Багаасаа эргэн тойрныхноосоо олон зүйл авж сурсан тэрээр насанд хүрээд ямар ч юманд хүчин чармайлт гаргахаа больдог. Үр дүнд нь тэдний баялаг амьдрал хувиа хичээсэн үзлийн нүхэнд унадаг. 33 нас хүртэл нь ертөнц тэдний хөдөлмөрлөхгүйгээр амьдрах хүсэл болон хувиа хичээсэн үзлийг тэвчдэг ба цаг нь ирэхэд хувь заяа эргүүлээд өгсөн бүхнээ нэхдэг. Эргэн тойрныхон болон дэмжигчид нь түүний асуудлыг үүрэхээсээ залхсаар аажим холддог. Юунд ч зүтгэлгүй бүхнийг авах хүсэл нь хамар доор нь үлдэж, мөнгө олох, карьер босгох бүх боломжоо алддаг.

Эдгээр хүмүүсийг багаас нь сайн боловсролтой болгож, хатуу сахилга баттай өсгөх хэрэгтэй. Тэд пүрэв гаригт төрсөн хүмүүсийг хамтрагчаар сонговол тохиромжтой. Учир нь пүрэв гаригт төрөгсөд тэднийг чиглүүлж авьяасыг нь үр ашигтай хөгжүүлэхэд нь маш сайн тусалж чадна. Хэрэв энэ өдөр төрсөн хүүхдийг эцэг эх нь хүмүүжүүлж чадахгүй бол түүний дутагдлыг өөр хэн ч засаж чадахгүй. Ням гаригт төрсөн хүмүүс хүссэн бүхэндээ хүрч чадна: алдартай, нэр хүндтэй (бусад хүмүүсийг бодвол түүнд үүнийг хийх маш амархан). Гэвч өөрийгөө өрөвдөхөө больж, бусдад үргэлж тусалж, өөрийгөө хөгжүүлж, өөрийн амьдралд анхаарсны үр дүнд л энэ бүхэн ирнэ.

Ням гаригт төрөгсөд мягмар, пүрэв гаригуудад үсээ засуулбал аз ирнэ. Ер нь бол ням гаригт төрөгсөд хэзээ ч үсээ засуулж болох ч даваа гаригт л татгалзах нь зүйтэй.

21
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ganbold Dashjamts

    Ganbold Dashjamts

    2017/05/17 at 17:23

    боломжийн судалгаа байна

  2. Sansarmaa Badrah

    Sansarmaa Badrah

    2017/05/17 at 21:06

    Nyam garigt turuhuuruu sul doroi boloh u shal hudlaa zurhai bn?

  3. Maral Enkhtuvshin

    Maral Enkhtuvshin

    2017/05/18 at 03:46

    Oogii Ozzy lundi uz kkkkk

  4. nandin erdene

    2017/05/22 at 17:44

    ene yaaj ooriinhoo torson odriig medhiimbe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *