Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Маникюрийн тухай заавал мэдэх ёстой 16 баримт

Маникюрийн тухай заавал мэдэх ёстой 16 баримт

2
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Эмэгтэй хүн бүр гоё сайхан, арчилсан хумстай байхыг хүсдэг билээ. Үргэлж сайхан хумстай байхыг хүсэж байгаа бол арчилгаа, лакны сонголт, лакны хадгалалт болон хэрэглээний тухай чухал дүрмүүдийг баримтлах хэрэгтэй.

Лак түрхэх гурван алхам

Өнгийн лакыг цэвэрхэн түрхэхийн тулд нэгэн чухал, амархан техникийг мэддэг байх хэрэгтэй. Эхлээд бийрээ лакандаа дүрээд илүүдлийг нь амсарт нь арчина. Хумсныхаа төв хэсгээс эхлэж будаад дараа нь хумсныхаа арьсанд бага зэрэг ойртуулаарай. Дараа нь хумсныхаа сууриас ирмэг хүртэл нь будна. Үүний дараа бийрээрээ яг энэ чиглэлд хумсныхаа хоёр талыг будна. Ингээд ердөө гуравхан алхмаар төгс маникюртэй болчихлоо.

Лакаа харанхуй, сэрүүн газар хадгал

Жишээ нь, хөргөгчинд. Ингэснээр лак өөрийн “шинэхэн” чанараа илүү удаан хадгалах ба хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа хатахааргүй болно. Мэдээж хэрэг лакаа сайн таглахаа мартав аа.

Лакийг хэзээ ч бүү сэгсэр

Та лакаа онгойлгохынхоо өмнө юм хийдэг вэ? Сайтар сэгсэрдэг үү? Үүний оронд босоогоор нь хоёр алганыхаа завсар бариад өнхрүүлсэн нь дээр. Ийм “сэгсрэх” арга нь лаканд хийн бөмбөлөг үүсэхээс сэргийлэх ба хумсаа будсан ч хумсны гадаргуу дээр бөмбөлөг үүсгэдэггүй.

Илүү гарсан будгийг арилгахад нүүр будалтын багс тусална

Хумсны эргэн тойронд илүү гарсан лакыг нарийн багсаар цэвэрлэвэл илүү хялбар байх болно. Танд хэрэглэдэггүй илүү, шигүү синтетик үстэй уруулын будагны багс байгаа биз дээ? Багсаа ацетонд норгоод илүү гарсан арьсан дээрх лакаа арилгаарай.

Зөв өнгө сонго

Яг л уруулын будаг, тень, хацар өнгөлөгчийг арьсны өнгөнд тохируулан сонгодог шиг лакаа бас тэгж сонгох хэрэгтэй. Өмнө нь ямар нэг лакаар будахад гар чинь нэг л бохир эсвэл нэг л эрүүл биш арьстай юм шиг харагдаж байсан уу? Лакаа сонгохдоо тестертэй хиймэл хумсыг ашиглаад үзээрэй. Ихэвчлэн ийм хиймэл хумснууд лакныхаа дэргэд байдаг шүү дээ. Энэ хумснуудыг хумсан дээрээ тавьж үзээд өнгө нь таны гарт тохирч байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Биеийн өнгийн буюу нюд өнгийн лак сонгох үед энэ арга хамгийн их хэрэг болно.

Тогтмол тос хэрэглэ

Тос нь хумсны эргэн тойрон дахь арьсыг зөөлрүүлж ургасан махыг авахад хялбар болгодог. Үүнээс гадна эрүүл, чийглэг арьс хуурай арьснаас хэд дахин илүү харагддаг шүү дээ. Хоёрдугаарт өдөр бүр тос хэрэглэснээр арьс хатаж цуурахгүй ба таны маникюр илүү сайхан харагдах болно.

Хурдан хатдаг лакнаас татгалз

“60 секундын маникюр” гэсэн бичигтэй лакнуудад агуулагдах түргэн хатаагч бодисууд хумсыг гэмтээдэг. Үүний оронд уламжлалт лакнуудаа хэрэглээрэй. Дараа нь өнгийн лакныхаа дээр түргэн хатаагч топ түрхээрэй. Хэрэв та хурдан хатдаг лак авахаар шийдсэн бол хумсаа будахын өмнө суурь лакыг 2 давхарлан тавиарай. Ингэж та хумсаа гэмтэхээс хамгаалж чадна.

Үргэлж суурь лак хэрэглэж бай

Хумсны будгаа илүү удаан тогтоцтой байлгахын тулд мөн тод өнгийн будгаар будсаны дараа хумсаа шаргал өнгийн болгохгүйн тулд суурь хэрэглэх шаардлагатай. Өөр нэг чухал зүйл бол – суурийг сонгохдоо мөнгөө харамлаж болохгүй. Хэрэв өнгийн лак тань хямдхан будаг бол суурь нь баталгаатай, брендийн будаг байх ёстой. Амин дэмийн комплекстой бол бүр ч сайн.

Цагаан лак өнгийг тодруулдаг

Жишээ нь хумсан дээрх неон өнгийг илүү тод харагдуулахыг хүсвэл эхлээд цагаан эсвэл завсрын өнгийн лак түрхээд дээр нь тод өнгөөрөө будаарай. Ер нь бол ямар ч өнгийг ингэж болно – тод өнгийн суурь нь өнгийн лакыг илүү тод харагдуулдаг. Ийм нэмэлт лакны давхарга доор суурь лакаа тавих ёстойг санаарай.

Нимгэн буд

Лакаа хатахыг хэдэн цагаар хүлээхгүйн тулд нэг зузаан давхаргын оронд хэд хэдэн нимгэн давхаргаар будахыг зөвлөж байна. Багсаа лакандаа дүр. Илүүдэл лакыг савных нь дотор амсарт нь арчина. Хэр ихийг авсан гэдгийг шалгах маш амархан: багсаа босоогоор нь бариад дусалж байгаа эсэхийг шалгаарай.

Уусгагч ашиглахаас айх хэрэггүй

Лакаа бага зэрэг шингэн болгохын тулд зориулалтын бодис аваарай. Нэгдүгээрт энэ нь таны хайртай хуучин хатсан лакыг “сэргээхэд” тусална. Хоёрдугаарт хэрэв шинээр авсан лак тань хэт өтгөн байгаа бол хаяхын оронд шингэлээд хэрэглэ. Хамгийн гол нь лакаа ацетоноор шингэлж болохгүй шүү. Энэ нь лакан дахь бодисыг муутгахаас гадна хумсыг ч бас гэмтээнэ.

Лакны тогтоцыг сайжруулахын тулд саа ашигла

Саатай лак энгийн лакнаас илүү удаан тогтоцтой байдаг. Амралт эсвэл хумсаа будаж чадахааргүй газар луу явахаар төлөвлөж байгаа бол энэ аргыг туршаарай. Үүнээс гадна ийм лак захаасаа хууларсан ч сэргээхэд амархан байдаг. Тод саатай будаг халцарсан ч нэг их мэдэгдээд байдаггүй.

Хумсаа нэг чиглэлд хуурайд

Хумсаа нэг чиглэлд хуурайддаг зуршилтай болоорой. Бидний ихэнх нь ийм алдаа гаргаад сурчихсан учраас эхэндээ хэцүү байж болох л юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа та өөртөө талархах болно. Үүний үр дүнд хумс цуурахгүй, үечилж хуурахгүй гэх мэт олон олон асуудлуудаас сэргийлж чадна.

Гараа халуун усанд угааж болохгүй

Халуун ус – маникюрийн дайсан. Халуун усанд удаан байснаар лак амархан ховхорч хуулардаг. Нэг бол хүйтэн, нэг бол өрөөний температурын бүлээн ус сонгоорой. Хэрэв усны хоолойноос уур гарч байвал гараа ойртуулахгүй байсан нь дээр шүү.

Бэхжүүлэгч лак үргэлж хэрэглэ

Бэхжүүлэгч лак буюу топыг ашигласнаар лакны тогтоцыг сайжруулж, халуун усны нөлөөнөөс хамгаалахаас гадна өнгийн лакыг илүү гялалзсан харагдуулахад тусална. Суурь болон топ 2 адил зүйл биш гэдгийг санаарай. Өөрөө хэлбэл тунгалаг шингэнтэй лак танд хоёр ширхэг байх ёстой гэсэн үг. Өөр хооронд нь орлуулж хэрэглэж болохгүй.

Лакаа сайтар арилга

Саатай, гялалзсан лакыг асуудалгүй арилгахын тулд хөвөнд ацетон шингээгээд хурууны өндөгнүүдээ ороож хэдэн минут хүлээгээрэй. Ийм аргыг хэрэглэснээр гялалздаг лакыг яг л энгийн лак шиг хялбархан арилгаж чадна.

8
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dema Delgermaa

    Dema Delgermaa

    2017/05/16 at 18:38

    Boloroo Bolorhon

  2. нэргүй

    2017/05/18 at 22:40

    Хэрэгтэй зүйл байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Дугуй царайтай бүсгүйчүүдэд илүү зохих үсний засалтууд

Насны онцлогоос болж эмэгтэй хүн үснийхээ засалтыг хязгаарлах ёстой гэж үү? Харин ч эсрэгэ…