15 минутын дотор шоколад, гадилтай рулет хийх жор

0

Та шоколаданд дуртай юу? Зөөлөн гадилын шанзтай шоколадан рулет ямар амттай болдог гээч? Хажууд байгаа хүндээ ч өгөмгүй тийм л гайхалтай амт.

Өөрийгөө ийм амттанаар эрхлүүлээрэй эсвэл ирэх зочдоо дайлж яагаад болохгүй гэж? Хийхэд амархан бөгөөд дэлгүүрийн рулетээс хол дээр болох болно.

Орц:

Зуурмагт:

  • 6 өндөг
  • 6 х.х сахар
  • 3 х.х какао
  • ½ ц.х сод

Шанзанд:

  • 200 мл сүү
  • 2 х.х гурил
  • 250 г цөцгийн тос/тасалгааны хэмд
  • 1 өндөг
  • 8 г ванилийн сахар
  • 2 х.х какао
  • 4 х.х сахарын нунтаг
  • 2 гадил / урт, шулуун

 

  • Хавтан тослох тос
  • Цацах какао

 

Хийх арга:

1. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаана. 35*25 см хавтанг тослоод нарийн боовны цаас дэвсэнэ.

2. Өндөгний шар, цагааныг ялгаад цагааныг нь хөөсөртөл нь хутгана. Шарыг нь сахартай хольж 10 минут орчим хутгаад какао, содоо нэмнэ. Өндөгний цагааныг шар дээрээ аажим хийнэ. Зуурмагаа шарах шүүгээний бэлдсэн хавтан дээр жигд асгаад шарах шүүгээндээ 7-10 минут болгоно. Гаргаж ирэнгүүтээ хуурай алчууран дээр тавьж рулет болгон ороогоод алчууртай нь орхино. Рулет хөрөхөөр нь цаасаа аваарай.

3. Сүү, гурилаа гал дээр тавьж өтгөртөл нь хутгана. Галаас авч өндгөө хийж хутгана. Сүүг бүрэн хөргөнө. Тосоо хөрсөн сүү-гурилын кремтэй хольж 2 хэсэг болгон хуваана (60/40).

4. Кремийн их хэмжээн дээр какао, сахарын нунтгаа хийж хутгах бол бага хэсэг дээр нь ванилийн сахраа хийнэ. Шоколадны кремээс чимэглэлд багаханыг үлдээгээрэй.

5. Рулетээ дэлгээд ванилийн болон шоколадны кремийн талыг түрхэнэ. Гадилаа хийж рулетээ орооно. Дээрээс нь үлдсэн шоколадны кремээ түрхэж чимэглэнэ. Нунтаг какаогоор мөн чимэглэж болно.

6. Хөргөгчинд хэдэн цаг хийж хөргөсний дараа амтархан идээрэй.

14
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *