Нүүр Зөвлөгөө Компьютерийн тоос шороог зөв цэвэрлэх 6 хялбар арга

Компьютерийн тоос шороог зөв цэвэрлэх 6 хялбар арга

1
0

Тоос шороо – компьютерийн гол дайснуудын нэг. Хичнээн цэвэрлээд ч тоос шороо очиж наалдах бөгөөд хуримтлагдсан тоосноос болж бид өөрсдөө найтаах, харшлах, мөн компьютер өөрөө хэвийн ажиллахаа больж эхэлдэг.

Гар дор бэлэн байдаг зүйлсээр компьютерээ хэрхэн цэвэрлэхийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Дэлгэцийг арчих

Гэрийнхээ компьютерийн дэлгэцийг цэвэрлэхдээ бид цаас эсвэл гарт таарсан даавуугаар арчих нь элбэг. Энэ тохиолдолд цаас, даавууны нарийн ширхэг дэлгэц дээр үлдэж дараа нь товчлуур руу унана. Үүнээс гадна дэлгэцэнд зураас үлдээх аюултай.

Зөвхөн микрофибр алчуур л дэлгэц арчихад тохирно. Нарийн ширхэг үлдэхгүй, зөөлхөн тул дэлгэцийг зурж гэмтээхгүй.

 

2. Корпусын бохирдлыг цэвэрлэх

Спирт, аммиак болон ацетоны орцтой бодис хэрэглэхгүй. Товчлуурын будгийг арилгах, дэлгэцийг гэмтээхэд хүргэнэ.

Гэрийн нөхцөлд цэвэрлэгээний бодис бэлдэхийн тулд ус, цагаан уксусыг адил хэмжээгээр хийж хутгаарай. Компьютерээ арчих гэж байгаа даавуундаа багахан шингээж аваад цэвэрлэнэ.

 

3. Зураас арилгах

Зураасыг арилгахын тулд багахан шүдний оо ашиглана. Гелин бус шүдний оо байх ёстой юм. Мөн ширхэгтэй эсвэл цайруулагчтай шүдний оо хэрэглэхгүйг анхаарна уу.

  • Микрофибр дээр багахан хэмжээний оо дусааж зураасан дээрээ түрхэнэ
  • Оогоо хаттал нь үлдээгээд дараа нь чийгтэй алчуураар зөөлөн арчиж арилгана.

 

4. Тоосыг нь үлээх

Жирийн үс хатаагч сэнсээр товчлуурын завсар орсон тоосыг цэвэрлэж болно.

Мөн системийн блокт байгаа тоосыг ч цэвэрлэх боломжтой:

  • Цахилгаанаас нь компьютерээ салгаад цахилгааны утсыг нь компьютерийн их биеэс мөн салгана
  • Хамгаалалтын ханыг авна
  • Хүйтнээр үлээх горим дээр тавьж тоосыг нь цэвэрлэнэ.

 

5. Гар орохгүй газрын тоосыг цэвэрлэх

Энэ удаад танд эмчилгээний зориулалттай лийр (спринцовк) хэрэгтэй болно. Радиатор, агааржуулагч зэрэгт хуримтлагдсан тоосыг үлээхэд маш тохиромжтой. 0,4 л-ээс багагүй хэмжээтэй спринцовк байвал зүгээр. Жижигхэн бол үлээх агаарын хүч сулдана.

Мөн жирийн тоос сорогчоор тоос шороог цэвэрлэх боломжтой. Гэрээ цэвэрлэхдээ компьютерийн гар, системийн блок зэргийг болгоомжтой соруулаарай.

 

6. Гарын товчлуур болон хулгана цэвэрлэх

Товчлуурыг нэг нэгээр нь салгахгүйгээр шууд цэвэрлэх арга бий:

  • Цагаан уксус болон усыг адил хэмжээгээр сайтар холиод микрофибр алчуураа багахан норгоно.
  • Урт, нарийхан зүйл (талхны хутга, шугам) авч алчуурандаа углана.
  • Ингээд л товчлуурын завсар байгаа бохирыг цэвэрлэнэ.
23
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/07/10 at 11:35

    Сайн уу би нэг ийм юм сонссон юмаа энэ болох уу хэлээд өгөөч ( эх хавтантай холбогдсон төхөөрөмжүүдыг нь салгаад тус бүрчлэн усанд дүрээд нэг хоног хатаана) энэ болох болов уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Таны биед шимэгч хорхой байгааг илтгэх 21 шинж тэмдэг – шимэгч хорхойг устгахын тулд уг ургамлыг хэрэглэ

Урилгагүй “зочин”-ыг хэрхэн оношлох талаар та болон таны ойр дотны хүмүүс мэдл…