Дэлхийн улс орнуудад 50 ам.доллараар ямар буудалд орох вэ?

0

Парис, Москва болон Токиогийн зочид буудлын өрөө юугаараа ялгаатай вэ? Аялах гэж байгаа улс орныхоо талаар зохих мэдлэгтэй аялахыг зөвлөж байна.

Хэрвээ таны халаасанд 50 доллар эсвэл евро байгаа бол дэлхийн улс орнууд таныг хэрхэн хүлээж авахыг сонирхоцгооё.

Парис, Франц

Парист үнэтэй биш зочид буудал олох амаргүй даалгавар. Хэмнэлттэй аялагчид бол хотын захад зочид буудал хөлслөх байх. Хэрвээ хотын төвд байрлахаар шийдсэн бол арай илүү үнэтэй зочид буудал эсвэл байранд бууж болно. Гэхдээ тээврийн зардалд шатахгүй юм даа.

 

Майами, АНУ

Майамигийн цалингийн дундаж хэмжээ 3000 ам.доллар, аяга капучино 3,5 доллар. Тэгэхээр энд далайн эрэг дээр та 50 доллараар зочид буудалд буух тань эргэлзээтэй байгаа биз? Гэхдээ боломжийн үнэтэй мотелууд бий. Наран шарлагын газраас холгүй, ихэвчлэн онгоцны буудлын ойр байрлах мотелууд: интернет, кабель нь үнэгүй. Өөрийн өрөөнөөсөө машины зогсоол, цэцэрлэгт хүрээлэн рүү орж болно.

 

Бээжин, Хятад

Бээжингийн ихэнх зочид буудал өдрийн 100 доллараас дээш байх бол 35 доллараар та хостелд бууж болно. Зочид буудлын өрөө үнэтэй ч танд саруулхан өрөө, орчин үеийн засал чимэглэл бас эелдэг үйлчилгээ санал болгоно. Зочдын хүсэлтийг өдрийн 24 цагийн туршид биелүүлэхэд бэлэн дээ.

 

Токио, Япон

Токио – үнэтэй бөгөөд хүн амаар хахсан хот. Хэрвээ та спартанчуудын амьдралаар амьдрахад бэлэн бол хямдхан зочид буудал амархан олно: өргөн орны оронд шалан дээр тавьсан нимгэн матрас, нийтийн угаалга, ариун цэврийн өрөө, өглөөний цайнд бэлэн гоймон өгнө. Энэ бол Японы өдөр тутмын амьдралд орох нэг хувилбар юм шүү.

 

Ром, Итали

50 еврод зочид буудал олдохгүй ч танд өөр хувилбар санал болгоно: түрээсийн өрөө эсвэл аппартамент зочид буудал. Хотын захад нам гүм орчинд халуун ус, интернеттэй өрөө болно биз дээ. Өндөр хурдны интернет болон 24 цагийн бусад үйлчилгээ нь Ром хотын төв орох тээврийн зардлын нөхөн төлбөр болно.

 

Мадрид, Испани

Мадридын зочид буудал хоногийн 45-85 евро орчим байна. Метроны буудалтай ойртох тусам үнэ нь нэмэгдээд л… Тухтай ор, кабелийн телевиз, утасгүй интернет, шинэхэн алчуур, угаалгын анхилуун саван бас швед өглөөний хоол өрөөний үнэд багтсан.

 

Стамбул, Турк

50 еврогоор сайн зочид буудал олоход та зовохгүй. Олны хөл хөдөлгөөн ихтэй жуулчдыг угтан авч сурсан зочломтгой ард түмэн. Танд дээд зэргийн үйлчилгээ санал болгоно. Том, саруулхан өрөөнүүд, дээд зэргийн үйлчилгээ, амттай хоол.

 

Москва, Орос

Оросын нийслэлд 400 гаруй зочид буудал байдаг ч гэлээ өрөөний зэрэглэл болон үйлчилгээ нь европтой эн зэрэгцэж чадахгүй. Ирж байгаа зочдын ихэнх нь “орос” өнгө төрхийг шингээсэн олон улсын сүлжээ зочид буудлуудад буухыг эрмэлзэнэ: баялаг засал чимэглэл, том цонх, хуучны тавилгатай. Өрөөний үнэд: утасгүй интернет, сайхан үйлчилгээ, сонголт арвин өглөөний хоол багтах ажээ.

 

Лангкави, Малайз

Боломжийн үнээр хааны өргөөнд заларч нэмэлт үнэгүй үйлчилгээ авч болно: спорт заал, бассейн, бие тайвшруулах спа-төв.

 

Сванвик, Норвеги

Норвеги дэлхийн хамгийн  баян 10 хотын жагсаалтанд бичигддэг учраас хэмнэлттэй аяллын тухай мартсан нь дээр. Идэвхтэй амралт хайж байгаа таны сонголт арвин байх болно. Танд зориулсан кемпинг зочид буудлууд бий. Таныг хавчны шинэ махаар дайлна, цоглог хаски нохдод хөлөглөсөн чарга, оройн цагаар та хойд туйлын туяа харан хэвтэнэ.

 

Пхукет, Тайланд

Хямдхан үнэ, дээд зэрэглэлийн үйлчилгээгээр эндхийн зочид буудал алдартай. Том, цэлгэр өрөөтэй, 24 цагийн үйлчилгээ, гоо сайхны үйлчилгээг танд бэлэг болгоно. Зочид буудлын өрөөнүүдийн ихэнх нь том ваннтай – энэ бүгдийг та 50 долларт авах боломжтой.

 

Афин, Грек

Зочломтгой ард түмэн ая тух гэдэг үгний цаад учрыг мэднэ. Том ор, том ванн, цэлгэр өрөө, гайхалтай үйлчилгээ. Гэхдээ аялал жуулчлалын улирал эхэлсэн байхад та 50 доллараар хоноглох буудлын өрөө амархан олж чадахгүй – жуулчид 3-4 сарын өмнө өрөөгөө захиалсан байдаг.

 

Дублин, Ирланд

Сүүлийн хэдэн жил алдаршаад байгаа улс. Европын бусад улс орнуудыг бодвол амьдралын өртөг өндөртэй. 50 еврогоор та бараг хоноглох зочид буудал олж чадахгүй. Харин өрөөндөө 4 ортой хостелийг танд санал болгоно. Олуулаа явж байгаа хүмүүст бол сайхан боломж.

 

Катманду, Балба

Том цэлгэр тасалгаа, модон тавилга, дээд зэргийн 24 цагийн үйлчилгээнээс гадна зочид буудлын менежер танд хөгжилтэй аяллын маршрут санал болгоно. Энэ бүх үйлчилгээ даруухан гэж хэлмээр үнэтэй: 40-65 евро. Нэг дутагдалтай тал бий: зочид буудлаас үнэгүй угтаж, үдэж гаргаж өгөх тээвэр маш тухгүй дээ.

 

Тиран, Албани

Сүүлийн хэдэн жил эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа ч гэсэн зочид буудал нь хямдхан бас сэтгэлд хүрсэн үйлчилгээтэй. Зураг дээр үзүүлсэн зочид буудал бол өдрийн 30 евро, өглөөний цай, өндөр хурдны интернет, кабелийн телевиз багтана.

 

Шинэ Дели, Энэтхэг

Маш хямдханаар тансаг зочид буудалд бууж болох тухай та сонсож байсан биз. Энэ нь үнэний хувьтай. 50 доллараар та бизнес зэрэглэлийн өрөөнд бууж болно: мини бартай, гоо сайхны арчилгааны төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй, том саруулхан өрөө таныг хүлээж байна.

 

Бухарест, Румын

Чанартай үйлчилгээтэй сайхан зочид буудлууд таныг угтаж авна. Зарим нэг зочид буудлуудын өнгөний хослол таныг гайхшруулж орхих байх, гэхдээ л үйлчилгээ, амтат хоол, халуун ундаа нь өөрийн эрхгүй сэтгэлд дотно байна.

34
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Asuult

    2017/05/12 at 22:04

    Хостел gej yamar ug ve? Oilgohgui bn?? Hotel um uu?

  2. Lulu

    2017/05/13 at 06:17

    Hotel
    Motel
    Inn
    Guest house
    Hostel

    Hostel geheer zovhon or tureesleh gazar.

  3. Зочин

    2017/05/16 at 15:56

    go to moscow

  4. Lkha

    2017/05/16 at 17:08

    Europt 50$ oor hangalttai buudal avna. Hamgiin hyamd formula, etap ged suljee buudluud mash ih bdag. Ene jahan hudlaa medeelel bna. Sanaanaasa zohioson

  5. b

    2017/05/18 at 11:20

    beejind bl 50$ hangalttai djgui buudal oldono shd

  6. Зочин

    2017/05/19 at 13:58

    japan aimaar yduu haragdaj bn.
    russia, espania, norvia ntr tohilog l haragdaj bn shu

  7. бб

    2017/05/19 at 14:58

    амьдралын өртөг нь хэр өндөр гэдэг нь харагдаж байна. Жнь Япон гэхэд 50$ -р үнэхээр муу буудалд буух юм байна. Энээс тансагт нь орно гэвэл бурхан минь санаанд ч буухааргүй үнэ нэхэх бололтой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *