Таны урьд өмнө сонсож байгаагүй сонирхолтой 15 сайт

1

Өдөржингөө инернетээр уйтгартай давтагдсан мэдээ уншиж суухаар хэдхэн товч дараад л маш сонирхолтой сайтуудаар зочлоорой. Эдгээр эх сурвалжуудыг та “Bookmark” хийж найз нөхдөдөө ч бас хуваалцаарай.

Өнгөрсөн рүү аялах

Энэхүү сайтаас та манай дэлхийн газрын зураг МЭӨ 3000 жилээс хойш хэрхэн өөрчлөгдсөнийг үзэж болно. Ямар нэгэн эзэнт улс, түүхэн үеийн тухай мэдээллийг үзэхийг хүсвэл нэг л дар, бүх мэдээлэл таны өмнө гарч ирнэ.

 

Юу хүссэнээ хэвлэх

Ямар нэгэн сайтаас өөрт хэрэггүй мэдээллийг нь хасч зөвхөн өөрт хэрэгтэй хэсгийг хэвлэх боломж олгоно. Жишээ нь, сайтын нүүр хуудас, зар сурталчилгаа гээд олон хэрэггүй зүйл байгаа шүү дээ.

 

Программын хуучин хувилбарууд 

Зарим нэг программуудын хуучин хувилбар илүү дээр, хэрэглээтэй санагдах үе байдаг. Энэхүү сайтын тусламжтайгаар та өөрт хэрэгтэй программын хуучин хувилбарыг татаж болно.

 

Вэб хуудасны скриншот 

Зөвхөн дэлгэцэнд харагдах хэсгийг бус бүхэл бүтэн вэб хуудсыг скриншот хийж хадгална. Та JPG эсвэл өөр формат ч сонгох боломжтой. Хэрвээ вэб хуудас хадгалах ажиллагаа ямар нэгэн шалтгаанаар удаад байвал өөрийнхөө мэйл хаягаараа авсан ч болно.

 

Дэлхий хэрхэн өөрчлөгдөж байна

Сүүлийн 20 жил дэлхий хэрхэн өөрчлөгдөж байгааг та ердөө 1 минутанд үзэж болно. Жишээ нь, та өөрийн амьдарч байгаа хотыг сонгоод хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоно биз ээ.

 

Электрон тоглоомын виртуаль музей

ЗХУ-ын үеийн болон бусад гадаад орнуудын тоглоомууд байна. Хамгийн гол нь зөвхөн үзээд зогсохгүй тоглох ч боломжийг олгожээ.

 

Драйверуудын нэгдсэн бааз 

Эндээс та шаардлагатай драйверуудаа олно. Онлайн үйлчилгээ нь таны компьютерт чухам ямар драйвер хэрэгтэй байгааг оношилж татаж авах драйверийг санал болгоно.

 

Интернетийн хувьсал

Дэлхийн интернетийн хувьслыг график байдлаар үзүүлжээ. Технологийн хөгжил дэвшил хэрхэн өөрчлөгдсөнийг эндээс үзэж болох бөгөөд сүлжээнд хэдэн хэрэглэгчид хэдийд орсныг графикаар үзүүлнэ.

 

Менделеевийн үелэх систем

Химийн мэдлэгээ сэргээхийг хүссэн хүн болгонд зориулав. Энэхүү сайтад судлагдсан бүх элементүүдийн тухай мэдээллийг оруулжээ.

 

Хэзээ унтахаар хэвтэх вэ? 

Таны босох цагаас хамаарч унтах цагийг тань танд хэлж өгнө. Энэхүү систем нь нойрны дэглэм дээр үндэслэгдэн хийгджээ.

 

Өөрөө өөрийгөө устгах тэмдэглэл

Хүлээн авагч нь уншиж дуусмагц автоматаар устдаг юм. Жишээ нь, зөвхөн нэг л хүн унших ёстой чухал, нууц мэдээлэл байж болно шүү дээ.

 

Бүх вэб сайтуудаас нэрээ устгах

Бүх сайтуудаас бүртгүүлсэн аккаунтаа устгах боломжийг олгоно. Бүх мэдээллээ устгаад тайван зугаалаарай.

 

Үнэгүй факс илгээх

Энэхүү сайтын тусламжтайгаар ажлын шугамаар эсвэл зүгээр л найз нөхөдтэйгөө зугаацах гэж үнэгүй факс явуулаарай.

15
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/05/14 at 21:13

    Тэгээд энэ сайтууд руу яаж орох вэ

  2. Зочин

    2017/05/14 at 21:13

    Тэгээд энэ сайтууд руу яаж орох вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *