Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Эмэгтэй хүн бүрийн амьдралыг хялбарчлах гоо сайхны 15 заль

Эмэгтэй хүн бүрийн амьдралыг хялбарчлах гоо сайхны 15 заль

11
7

100 хувь төгс харагдахын тулд ямар их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддагийг эмэгтэйчүүд бүгд сайн мэднэ.

Бид цаг хугацаа, хүч хөдөлмөрийг тань хэмнэхэд туслах 15 ухаалаг залийг хүргэж байна.

Хөмсөгний гельний өөр нэг хувилбар

Хөмсөгний гельний оронд үсний энгийн лак ашиглахыг зөвлөж байна. Хуучин сормуусны будагны багс эсвэл зориулалтын хөмсөгний сам дээр лакаа цацна. Цацсан даруйдаа хөмсгөө самнаарай.

 

Хумсаа цайруулах

Бараан лакаар хумсаа будсаны дараа хумс шарлачихдаг. Шарласан хумсаа цайруулахын тулд хөвөнд нимбэгний шүүс шингээгээд хумсан дээрээ тавина. Гадуур нь тугалган цаасаар ороогоорой. Ингээд 10-15 минут байлгаад арчиж аваарай.

 

Гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа

Ихэвчлэн ийм тэмдэг нь онгойлгосноос хойших хадгалах хугацааг заадаг. Бүтээгдэхүүнээ онгойлгосны дараа дуусах өдрийг мартахгүйн тулд хайрцаг эсвэл саван дээрээ маркераар онгойлгосон сар өдрөө тэмдэглээрэй.

 

Хугарсан хумсны яаралтай тусламж

Энгийн цайны уут хугарсан хумсыг аврахад тусална. Ууттай дүрдэг цайгаа асгаад уутнаас шаардлагатай хэмжээгээрээ хайчилж авна. Хумс хугарсан газартаа наагаад хумсны хэлбэртээ тааруулж илүү гарсан хэсгийг нь хайчилж аваарай. Энэ хэсгээ бага зэрэг хуурайдаж янзлаад өнгөгүй суурь түрхээрэй.

 

Нүдний дусаалгаар хатсан сормуусны будгаа сэргээ

Хатсан сормуусны будгаа дахин ашиглахын тулд “Visine” нүдний дусаалга эсвэл линзний шингэн ашиглахыг зөвлөж байна. Сормуусны будгандаа хэдхэн дуслыг нэмээд, хаагаад бага зэрэг сэгсрээрэй. Дараа нь сормуусаа будаж болно.

 

Үсний индүү болон үсний хайчаа цэвэрлэ

Үсний индүү, үсний хайчаа цэвэрлэхийн тулд хүнсний содыг устөрөгчийн хэт исэлтэй холиод гадаргууг нь зөөлөн салфеткаар арч. Дараа нь хуурай цэвэр салфеткаар дахин арчина.

 

Уруулын будгийг бүрсгэр болгоход хацар өнгөлөгч ашигла

Гялалздаг уруулын будгийг матт буюу бүрсгэр болгохыг хүсвэл хацар өнгөлөгчийг ашиглаарай. Гол нь уруулын будагтайгаа адил өнгийг сонгох хэрэгтэй. Мөн хацар өнгөлөгчийн оронд матт тень ашиглаж болно.

 

Төгс маникюр

Хумсаа будахын өмнө хумсны эргэн тойрон дахь арьсан дээрээ уруулын бальзам эсвэл вазелин түрхээрэй. Хумсаа будсаны дараа илүү гарсан лак арьсанд наалдахгүй ба багс эсвэл хөвөнтэй модоор амархан арилах болно.

 

Аялалд явахдаа будгуудаа хамгаал

Аялах үедээ пудр, хацар өнгөлөгч, тениэ хагалахгүйн тулд дотор нь хөвөн диск хавчуулаарай. Ингэснээр хоосон зай хөвөнгөөр дүүрч цохилтын хүчийг багасгах болно.

 

Багсаа цэвэрлэх таваг

Нүүрний багсаа хурдан бас сайтар угаахын тулд тусгай хавтан хийгээрэй. Хуванцар эвсэл цаасан нэг удаагийн таваг аваад халуун цавуугаар янз бүрийн хээ угалз зур. Цавуу хатсаны дараа шампунийг устай холиод багсаараа тавгаа үрж сайтар цэвэрлээрэй. Дараа нь цэвэр усаар зайлна.

 

Хатсан контураа дахин ашигла

Хэрэв таны фломастеран хүрээлэгч хатсан бол багсыг нь сугалж гарга. Нөгөө талаар нь эргүүлж хийгээд үргэлжлүүлэн хэрэглээрэй.

 

Сахлын тосны оронд хүүхдийн тос ашигла

Сахлын тосны оронд хүүхдийн тос ашиглахыг зөвлөж байна. Ингэснээр та арьс цочрохоос сэргийлж чадах ба арьсаа гүн чийгшүүлэх болно.

 

Хөлийн арьсны бальзам

Зөөлөн, сайтар арчилсан хөлтэй болохыг хүсвэл дараах жорыг ашиглаарай:

  • 2 аяга халуун бүлээн ус
  • 1 аяга уксус
  • 1 аяга ам зайлагч

 

Соронзлогдсон үсний эсрэг арга

Хүйтний улирлаар үс цахилгаанжих асуудал их тулгардаг. Соронзыг нь арилгахын тулд энгийн хуурай салфетка танд тусална. Салфеткаараа үсний угаас үзүүр хүртэл сайтар арчаарай.

 

Тод, бараан уруулын будагны заль

Уруулаа будсаныхаа дараа хуруугаа амандаа хийж илүүдэл уруулын будгийг хуруун дээрээ арчаарай. Ингэснээр таны шүд уруулын будаг болохгүй. Үүний дараа консилер буюу өө дарагч ашиглаж уруулын хүрээгээ будаарай. Ингэснээр уруулын хэлбэр илүү тод харагдана.

 

Аялалд явахдаа хэрэглэх өвөрмөц залиуд

Батганы цагаан толгойг авахын тулд үсний нивденк ашиглаарай. Нивденкээр зураг дээр үзүүлсэн шиг батган дээрээ болгоомжтой дарж аваарай.

Сахлын татуурга (нэг удаагийн) худалдаж авсан даруйдаа хуванцар хамгаалалтыг нь битгий хаяарай. Энэ нь аялалд явах үед чемодан эсвэл цүнхнээсээ ямар нэг юм хайж байхад санамсаргүй хуруугаа зүсэхээс сэргийлнэ.

198
БахархмаарБахархмаар
64
ГайхмаарГайхмаар
43
ТэнэглэлТэнэглэл
39
ГоёГоё
31
Ха ХаХа Ха
22
БурууБуруу
20
ХөөрхөнХөөрхөн
16
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Lhamjav Byambajav

    Lhamjav Byambajav

    2017/05/13 at 12:09

    Энэ тэнэг рекламаа болимоор юм Юм ч үзэж блохгүй төвөгтэй юм бэ

  2. Н. Нарангоо

    Н. Нарангоо

    2017/05/13 at 18:50

    Ss xigd ogoch

  3. Doogii Donya

    Doogii Donya

    2017/05/13 at 20:48

    ss

  4. Hos-Uyanga Uyangaa

    Hos-Uyanga Uyangaa

    2017/05/13 at 21:54

    Ss pls

  5. Э. Хүсэл-эрдэнэ

    Э. Хүсэл-эрдэнэ

    2017/05/13 at 23:14

    Ss pls

  6. Ari Ariunaa

    Ari Ariunaa

    2017/05/14 at 01:41

    Энх Жин

  7. Б. Байгаль

    Б. Байгаль

    2017/05/14 at 08:05

    .

  8. Г. Минжин

    Г. Минжин

    2017/05/14 at 08:57

    Сс

  9. Ora Ora

    Ora Ora

    2017/05/16 at 10:38

    .

  10. зочин

    2017/06/13 at 12:33

    Адресаа явуулхаар орохгүй юм . Яах ёстой юм болоо новш гэж хичнээн хийлээ болдгүй . Сайн тайлбарлаатах даа

  11. Ичкоо

    2017/07/18 at 16:13

    Хха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Ядаргаатай хэрхэн тэмцэх вэ: үр дүнтэй 10 зөвлөгөөг танилцуулж байна

Эрч хүчээ сэлбэх зөвлөгөө нэг л уйтгартай байдаг. Та бүхэндээ зөвхөн сонирхолтой байхаас г…