Бариу жинсэн өмднөөс татгалзах 5 шалтгаан

0

Хувцасны шкафаа одоо л янзалъя гэсэн бодол хормын зуур орж ирсэн юм. Уг нь бол янзлах хүсэл яваад л байсан: хувцас овоорсоор л, хуучин биед таардаг байсан майк, жинсэн өмд, цамц нэг л таарахгүй ч байгаа юм шиг. Муудсандаа биш – анх дэлгүүрээс авч байсан төрхөө алдаагүй шинээрээ гэж хэлж болно. Өмсөөд толинд харахаар л “би ер нь юу бодож үүнийг авсан юм бол ” гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Миний хувцас биш юм шиг санагдах болжээ. Бид бие биедээ тохирох цаг өнгөрсөн.

Бүтэн оройжингоо шкафны өмнө суулаа. Нөр их хөдөлмөрийн үр дүнд том уутаар дүүрэн хувцас, ихэнх нь нарийхан жинсэн өмд. Яагаад нарийхан жинсэн өмд авсан юм бол гэдэг асуултын хариултыг би амархан олсон – яагаад гэвэл бие галбирт минь гайхалтай тохирдог учраас. Энгийн бөгөөд шулуун жинсэн өмд үеэ өнгөрөөсөн учраас. Хэрвээ чамд нарийхан жинсэн өмд байхгүй бол чи “хоцрогдсон” гэж үздэг байлаа.

Энэ мэт ташаа бодол бодлогогүй худалдан авалт хийхэд нөлөөлдөг. Дахин алдаа гаргахгүйн тулд, мөн таныг ч бас битгий гаргаасай гэсний үүднээс super skinny жинсэн өмд худалдан авахгүй байх дараах шалтгаануудыг жагсаав.

 

Нэгдүгээрт, super skinny жинсэн өмд нь таныг нарийхан харагдуулахгүй. Харин ч эсрэгээрээ, таны аливаа өөг улам  тодосгоно. Том гуяа нь улам томорч, хариугүй задрах гэж байгаа оёдол нь бусдын анхаарлыг бүр татах болно.

 

Хоёрдугаарт, өвдөг гардаг. Нарийхан жинсэн өмдөнд өвдөг гарсан байхад ямар муухай харагдаж байгааг та анзаарсан уу? Хэрвээ үгүй бол, анзаараад үзээрэй. Ялангуяа, зузаан материалтай бол бүр ч эвгүй. Өвдөг гарсан super skinny жинсэн өмдийг хараад та дахин өмсөх хүсэл төрөхгүй болов уу.

 

Гуравдугаар, нарийхан өмд нь биеийн галбирын тэнцвэрт байдлыг алдагдуулж харагдуулдаг. Хэт богино бөгөөд нарийхан биеийн доод хэсэг, харин дээгүүрээ өргөн цээж байх жишээтэй. Хэрвээ та өргөн мөртэй бүсгүй бол нарийхан өмднөөс татгалзаарай.

 

Дөрөвдүгээрт, хажуу тал. Нарийхан жинсэн өмдний хажуугийн оёдол таталддаг. Дээрээс нь нарийхан майк өмсчихвөл бүр жижиг сүйрэл болчихно.

 

Тавдугаарт, super skinny өмд өмссөн бол хөдөлгөөн болгондоо болгоомжтой хандах хэрэгтэй болно. Ийм жинсэн өмд санаандгүй урагдаж байсан хэд хэдэн тохиолдолтой учирч билээ. Өмссөн хувцсандаа итгэлтэй, аливаа зүйлээс ичиж зовохгүй чөлөөтэй байх хэрэгтэй болов уу.

4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *