Огт өөр зориулалттай бүтээгдэж байсан бидний сайн мэдэх 15 зүйл

0

Аливаа зүйл өөрийн гэсэн зориулалттай байдаг. Харин анх гарч ирэхдээ өөр зориулалттайгаас гадна тэс өөр хэлбэр дүрстэй байсан тохиолдол байх ажээ.

Бидний мэддэг эд зүйлс өөр зориулалттай байсан зарим нэг тохиолдлуудыг танилцуулахаар бэлдлээ.

Кока-кола

Эм зүйч Жон Пембертон бол АНУ-ын Иргэний дайны үеийн ахмад дайчин, тэрээр кола самар болон коки навчны хандыг ашиглан ундаа хийжээ. Дайны үед шарх авч морфин хэрэглэж байсан цэргүүдэд ундаагаа санал болгож байв – цэргүүдийн мэдрэлийн системийг дэмжих зорилгоор шүү дээ. Дараа нь тэрээр ундааныхаа хувьцааг зарсан юм. Шинэ эзэмшигчид “Кока-Кола”-г кокаинаас нь шүүж шинэ ундаа хийдэг болжээ.

 

Хар даашинз

1920-иод он хүртэл хар хувцсыг гашуудлаа илэрхийлж бараг 2 жил өмсдөг байв. Харин 1926 онд Коко Шанель хайртай залуугаа дурсан “Шанелиэс Форд” загварыг гаргасан байна. Шинэ загварыг кино одууд өмсөж эхэлсэн бол төд удалгүй дэлхий дахинд алдаршиж эхэлжээ.

 

Караоке

Япон эр Дайсукэ Иноуэ бол нэгэн кафед тоглодог рок хамтлагийн бөмбөрчин – үйлчлэгч нар дуу дуулахыг хүсвэл хөгжим тоглож өгдөг байжээ. Нэгэн өдөр ажилдаа очих боломжгүй байсан учраас өөрийн дууны бичлэгтэй кассетыг кафены ажилтанд өгөөд явуулжээ. 1971 онд тэрээр зөвхөн дууны ая л явах төхөөрөмж зохион бүтээсэн байна. Хөгжимчид амарч, үйлчлүүлэгчид хорхойгоо дартлаа дуулж баясдаг болов.

 

Play-doh баримлын шавар

Анхлан камин зуухтай байрны ханын цаасыг утааны тортгоос цэвэрлэх зорилгоор гарч иржээ. Удалгүй угааж цэвэрлэх боломжтой ханын цаас гарч ирсэн учраас баримлын шаврын хэрэглээ мартагдсан байна. Баримлын шаврыг анх зохион бүтээсэн хүний хамаатны бүсгүй хүүхдийн цэцэрлэгт ажилладаг байсан бөгөөд хүүхдүүддээ тоглуулахаар баримлын шаврыг нь авчээ. Багш, хүүхэдгүй бөөн баяр болов. Ингээд баримлын шавраас угаалгын бодисыг нь авч өнгө нэмснээр Play-doh төржээ.

 

Гүйлтийн зам

Гүйлтийн замын анхны хувилбарыг 1817 онд Вильям Кьюбитт зохион бүтээсэн гэж үздэг – шоронгийн хоригдлуудыг хүмүүжүүлэхийн зэрэгцээ буудай бутлах тээрэм болгон ашигладаг байжээ. Нэгэн тавцан дээр гарч хөлөө өндөрт өргөж бүгд зэрэг алхдаг байв.

 

Тэмдэглэл бичих цавуутай цаас

Спенсер Сильвер өтгөн цавуу хийсэн боловч олигтой наалдсангүй. Түүний хамтран зүтгэгч Артур Фрай номноос нь байнга сугарч унаад байдаг хавчуурганы нэг хэсгийг цавуугаар нь цавуудаж үзжээ. Хэсэг хугацааны дараа дэлгүүрүүдэд тэмдэглэл бичих цавуутай цаас худалдаалагдаж эхэлжээ.

 

Өсгий

Эртний Египетэд өндөр өсгийтийг ихэс дээдсийн ноёд, хатагтай нар шашны зан үйлдэхдээ өмсдөг байжээ. Мөн өсгийтийг махчин, персийн морин дайчид ч өмсдөг байв. Дундад зууны Европт өндөр өсгийтийг аристократууд өмсдөг байсан бол цаг хугацааны эрхэнд улам өндөр, нарийхан болж одоогийн төрхөө олжээ.

 

Бөмбөлөгтэй гялгар цаас

Алдартай гялгар цаасыг инженер Альфред Филдинг болон Марк Чаванн нар 1957 онд зохион бүтээсэн юм. Анхны зориулалт нь гурван хэмжээст ханын цаас гэж гаргаж ирсэн боловч олигтой алдаршиж чадаагүй юм. Гэхдээ тэд өөрсдийн бүтээлээ баглаа боодолд ашиглах бүрэн боломжтойг ажиглажээ. Ингээд л Bubble Wrap нэрээр патент авсан байна.

 

Дэр

Месопотамын үед хатуу дэрийг хортон шавьж, усны үерээс хамгаалж үсний засалтаа алдахгүй байхын тулд дэрлэдэг байжээ. Харин Эртний Хятадад зөөлөн дэрийг ашиггүй хэмээн үзэж хулс, хаш, модон зэрэг хатуу дэр дэрлэн унтаж ад чөтгөрөөс хамгаална гэдэгт итгэдэг байжээ.

 

Вазелин

19-р зууны дунд үед газрын тосны үйлдвэрийн ажилтнууд шахах хоолонд хуримтлагдах тосон эдтэй байнга л зууралдаж төвөг болдог байжээ. Английн химич Роберт Чезбро “газрын тосны желе”-ний дээж авч шинжилгээ хийхэд ашиг тустай бодис маш ихээр агуулагдаж байгааг тогтоов. Уг тосны хэрэглээ үнэхээр өргөн: шарх эдгээхээс авахуулаад хивс хүртэл цэвэрлэнэ.

 

Үсэрдэг пүржин

Хүүхдийн тоглоом биш байсан юм. Инженер Ричард Жеймс салхин шуурганы хүчирхийллийг судалж байх туршилтын үеэр тавиур дээрээсээ нэг пуржин унгачихжээ. Нөгөө пуржин нь ч хөгжилтэй нь аргагүй үсэрсээр байв. Ингээд л хэсэг хугацааны дараа дэлгүүрийн лангуун дээгүүр үсэрдэг пүржин хэмээх хүүхдийн тоглоом гарч ирсэн юм. James Spring & Wire Company өнөөдрийн байдлаар 300 сая ийм тоглоом зарсан гэх тооцоо бий.

 

Хандалдаг цайны уут

1904 онд цайны худалдаачин Томас Салливан цайгаа торгон уутанд хийж зарахаар шийджээ. Хэрэглэгчид ноу-хау-г өөрсдийнхөөрөө хүлээн авсан байна – торгон уутнаас нь цайгаа гаргаж биш харин ууттай нь цуг хандалж уугаад байжээ. Цайны худалдаа ч нэмэгдэж, уг “алдаатай” шинэ санаа ч хөгжиж.

 

Листерин

Ах дүү Жонсон нар 1879 онд мэс заслын багаж хэрэгсэл ариутгах зорилгоор уг бодисыг бүтээжээ. Нэр нь хүртэл мэс засалч Жозеф Листерийн нэрээр нэрлэгдсэн юм. Харин хүмүүс уг бодисыг өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэж эхэлжээ: шарх эдгээх, шүд, хаг, мөөгөнцөрт хэрэглэж бүр дезодорант ч болгосон. Одоогийн бидний мэдэх Листерин 1920-иод онд гарсан юм. Сурталчилгааны том самбар дээр сүйт бүсгүй амнаасаа эвгүй үнэртүүлэх сүйт хархүүгээсээ буруу хараад “Энэ үнэрийг эс тооцвол би түүнтэй аз жаргалтай амьдарч чадах уу?” гэж бичсэн байдаг.

 

Виагра

Pfizer компани зүрхний өвчнийг анагаах эм гаргахаар ажиллаж байжээ. Клиник туршилтаар шинэ эм нь ямар ч үр дүнгүй болох нь тогтоогдсон хэдий ч туршилтын явцад санаанд оромгүй гаж нөлөө илрэв: бэлхүүс орчмын цусан хангамжийг идэвхжүүлж байв. Ингээд л виагра гарч ирсэн юм.

 

Богино долгионы зуух

Богино долгионы зуухыг одоогийн зориулалтаар нь анхнаасаа зохион бүтээгээгүй юм. Raytheon корпорацийн инженер Перси Спенсер радарын тоног төхөөрөмж туршиж үзэж байхдаа хэт богино долгион халаасанд байсан шоколадыг нь хайлуулсныг анзаарчээ. Перси туршилт хийхээр шийдэж залгаатай байсан магнетронд эрдэнэ шиш тавьжээ, төд удалгүй чад пад хийж хөөж эхэлсэн байна. Тэр зууны гайхалтай нээлт болсон юм.

60
Ха ХаХа Ха
29
ГайхмаарГайхмаар
27
ТэнэглэлТэнэглэл
20
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. aank

    2017/05/14 at 00:51

    liptongiin reklam deer tegdeggui bizde

  2. aank

    2017/05/14 at 00:51

    liptongiin reklam deer tegdeggui bizde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *