Нүүр Зөвлөгөө Чанга өгзөг, гуалиг хөлтэй болох 7 энгийн дасгал

Чанга өгзөг, гуалиг хөлтэй болох 7 энгийн дасгал

16
0

Хөлний эдгээр дасгал энгийнээс энгийн. Анхлан суралцагчдад хийхэд амар бөгөөд хивс байхад л дасгалыг хаана ч байсан хамаагүй хийж болно.

Энэ зун гуалиг шилбэ, гуяараа гайхагдах 7 дасгалыг сонгож авлаа. Дасгал болгоныг 30 удаа гүйцэтгэнэ. Эхлэхээсээ өмнө биеэ халаахаа хэрхэвч мартаж болохгүй.

Дасгал 1. Хөлөө солбиж үсрэх

  • Зүүн хөлөө өвдгөөр нь нугалж урагш тавина. Нуруу шулуун, баруун хөл зүүн хөлөөс доош түвшинд байрлана.
  • Аль болох дээш үсрэхийг хичээх ба гараараа өөртөө туслаарай.
  • Үсрэхдээ хөлөө солбиж бууна, баруун хөл урдаа гарна.

Дасгалыг анхлан 10-12 удаа хийнэ. Дасгалын хийх тоог аажим нэмсээр 30 удаа хийдэг болно.

Дасгал 2. Өвдгөө өргөх үсрэлт

  • Өвдгөө бага зэрэг нугалаад гараа арагш болгоно.
  • Дээш үсрэхдээ өвдгөө зэрэг дээш татна.

Энэ дасгал бусдыгаа бодвол хүч их шаардах дасгал. Эхний удаанаас эхлэн 30 удаа хийж болох бөгөөд 10 удаагийн үсрэлттэйгээр гурван хэсэг болгон дундаа 1 минут амарна.

 

Дасгал 3. Хажуугаараа хэвтэн хөлөө өргөх (гуяны дотор булчинд)

  • Баруун талаараа хэвтээд гараараа түшнэ. Зүүн гараа их биеийн урд авчирна.
  • Хөлөө аажим өргөж буулгана. Огцом хөдөлгөөн хийхгүй.
  • Одоо нөгөө талаараа дасгалыг гүйцэтгэнэ.

Зөвхөн гуя бус, мөн өгзөгний булчин чангална.

 

Дасгал 4. Хажуугийн байрлалаас хөл өргөх дасгал (гуяны дотор булчинд)

  • Баруун талаараа хэвтээд гараараа тулна. Зүүн хөлөө нугалаад урдаа авна.
  • Баруун хөлөө зөөлөн өргөж буулгана. Огцом хөдөлгөөн хийхгүй.

Энэхүү дасгалыг нөгөө талаараа адилхан хийнэ.

 

Дасгал 5. Гантелтай суух дасгал

  • Нуруу эгц, гараа доош унжуулна.
  • Нурууны байрлалыг өөрчлөхгүйгээр баруун, зүүн хөлөөрөө ээлжлэн доош сууна (арагш алхана).

Аль болох доош суухыг хичээгээрэй, хөлөө нугалахдаа тэгш өнцөг гаргана. Гантелийн оронд 0,5 л савтай ус барьж болно.

 

Дасгал 6. Гантелтэй зөрүүлж бөгтийх

  • Зүүн гар бэлхүүс дээр, баруун гартаа гантель барина.
  • Зүүн тийш нэг алхаад нурууны эгц байдлаа алдахгүйгээр баруун гараа зүүн хөлөндөө хүрнэ.
  • Энэ үед баруун хөл шулуун байрлалаа алдахгүй, зүүн хөл өвдгөөрөө бага зэрэг нугарна.

Дасгалыг хоёр талаараа ээлжлэн хийнэ. Гантелийг 0,5 л савтай усаар орлуулж болно.

 

Дасгал 7. Тулсан байдлаас хөлөө аажим өргөх дасгал

  • Хоёр гар болон баруун өвдгөөрөө тулж доош харна. Зүүн хөлөө сунгана.
  • Зүүн хөлөө аажим өргөж хамгийн дээд цэгт авчирна. Аажим буулгана.

Дасгалыг баруун, зүүн талаараа ээлжлэн хийнэ.

81
ХөөрхөнХөөрхөн
28
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Ган Зул

    Ган Зул

    2017/05/10 at 19:55

    Сш

  2. Chuluuntsetseg Dagdan

    Chuluuntsetseg Dagdan

    2017/05/10 at 19:57

    Online baraa

  3. Галт Од Э.

    Галт Од Э.

    2017/05/10 at 20:03

    Д- Чинзо

  4. Altanzul Tserensodnom

    Altanzul Tserensodnom

    2017/05/10 at 20:05

    Shilbenii dotor taliin bulchin changalah ymar dasgal bdag we ?🤔

  5. Б. Хишигээ

    Б. Хишигээ

    2017/05/10 at 21:10

    Ss hiigeed ogooch

  6. Д- Чинзо

    Д- Чинзо

    2017/05/10 at 22:17

    whahhahahahhaha za bolij uzeee

  7. Дайриймаа Ч.

    Дайриймаа Ч.

    2017/05/10 at 22:21

    ss

  8. Otgonjargal Otgoo

    Otgonjargal Otgoo

    2017/05/11 at 00:11

    Ene xuuxnii xul ugzug n goe bish l ym bna shde

  9. Анирлан

    Анирлан 'Б

    2017/05/11 at 04:01

    Д. Хулан

  10. Б. Энхжаргал

    Б. Энхжаргал

    2017/05/11 at 05:24

    Улаанаас өөр өнгөөр тодруулбал яасын. эвгүй гэдэг нь!

  11. Б. Энхжаргал

    Б. Энхжаргал

    2017/05/11 at 05:28

    Чат

  12. Б.Н. Нандин-эрдэнэ

    Б.Н. Нандин-эрдэнэ

    2017/05/11 at 08:02

    Ss

  13. Ц. Схнццг

    Ц. Схнццг

    2017/05/11 at 09:33

    Ss

  14. Э

    Э' Грлт-Од

    2017/05/11 at 12:07

    Сш

  15. Bymbajargal Huslen

    Bymbajargal Huslen

    2017/05/11 at 16:24

    Ss

  16. Д. Ука

    Д. Ука

    2017/05/12 at 00:46

    Фитнесс Иога гх.мт зүйлд явбал уул нь яахчгүй шд муухай нарийн хүмүүс вэ хахахахахм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эмэгтэйчүүдийн гоо сайхныг хадгалахад туслах 18 хүнсний бүтээгдэхүүн

“American Journal of Obstetrics and Gynecology” сэтгүүлд эмэгтэйчүүдийн хоолны дэглэм тэдн…