Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр төгс харагдах 12 арга

0

Эмэгтэй хүн бүр байгалиас заяасан гоо үзэсгэлэнтэй байдаг. Өөрийнхөө гоо үзэсгэлэнг тодосгохын тулд өөрийгөө хэдэн тоннын будгаар хордуулах хэрэггүй. Гоо сайхан харагдахын тулд хэдхэн аргыг мэдээд авахад л болно.

Таны цаг, мөнгийг хэмнэх зарим нэг аргыг танилцуулахаар бэлдлээ.

Нүүрний өнгийг сэргээх

Алтан товч цэцэгтэй цай таны нүүрний арьсны өнгийг сэргээнэ. 1 хоолны халбага алтан товч цэцэг дээр буцалсан ус хийж халуун саванд 30 минут хандлана. Хөргөөд 1 ц.х зөгийн бал нэмнэ. Өглөө босоод хоол идэхээсээ өмнө бага багаар нь ууна. Курс эмчилгээ 2 долоо хоног.

 

Урт бөгөөд өтгөн сормуус

Гэрийн нөхцөлд тос хамгийн сайн тэжээл өгнө. Тосыг бэлдэх: адил хэмжээгээр шилэн саванд кастровый, бүйлсэн самрын, гүнжидийн, лошгоны тос дээр Е амин дэм нэмнэ (хадгалах хугацааг уртасгах юм). Хуурай сормуусандаа түрхээд хонуулна. Хэдэн долоо хоногийн дараанаас сормуус тань өтгөрч байгааг та анзаарах болно.

 

Хугарамтгай, салаалсан үсийг арчлах

Үсээ эрүүлжүүлэхийг хүсэж байвал гэрийн нөхцөлд амархан бэлдэх маскийг танилцуулъя. Нэг саванд ½ стакан тараг, 1 х.х кастровын болон кокосын тос, 1 х.х авокадогийн эсвэл жожоба тос нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нойтон үсэндээ түрхэж гялгар малгай өмсөнө. Цагийн дараа үсээ сайтар угаана.

 

Гарын арьсанд тэжээл өгөх

Гарын арьсаа зөөлрүүлэхийн тулд гарын тосондоо адил хэмжээний уксус хольсон бэлдэц түрхэнэ. Шөнө унтахдаа түрхээрэй. Хэдэн долоо хоногийн дараа – таны гарын арьс зөөлөрч толигор болно.

 

Пигментийн толбо, сэвхнээс салах

Нимбэгээр өдөрт 3 удаа арьсаа арчиж 5-10 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

 

Зөөлөн, гялалзсан үс

1 гадилын зөөлөн эд, 1 х.х оливийн тосыг блендерт хийж сайтар холиод дээрээс нь 2 ц.х зөгийн бал, 1 х.х йогурт хийнэ. Сайтар холиод нойтон үсэндээ түрхэж 30 минут гялгар малгай өмсөнө. Бүлээн усаар сайтар угаана. Үр дүн нь таныг баярлуулах болно.

 

Арьс гуужуулах

Зуун настын лосьон нь арьсны үрэвсэл, цочирлыг арилгадаг. Лосьоныг бэлдэхэд 100 г зуун настын шүүс, 3 х.х буцалсан ус болон 3 х.х спирт нэмнэ. Өдөр болгон нүүр болон хүзүүгээ уг лосьоноор арчиж 10 минут байлгана. Цаг дууссаны дараа бүлээн усаар угааж чийгшүүлэгч тос түрхэнэ.

 

Хумсыг сайжруулах, бэхжүүлэх арчилгаа

Хумсаа эрүүл, сайхан харагдуулахын тулд нимбэг байхад л хангалттай. Нимбэгээ хувааж хоёр гарын хумсыг тус тус хуваасан нимбэгтээ хийж 15 минут байлгана.

 

Уруул хагарахад

Зөөхий болон луувангийн шүүсний холимог (адил хэмжээтэй)-ийг урууландаа түрхэж 7 минутын дараа цэвэрлэж авна.

 

Шүдээ цайруулах арга

Шүдний сойз дээрээ идэвхжүүлсэн нүүрс нунтаглаад шүдээ угаагаарай. Зөвлөгөө: тусад нь шүдний сойз аваарай.

 

Нүдний доорх хөх толбыг арилгах

1 стакан хүйтэн сүүг 2 хөвөнд шингээж нүднийхээ доор тавиарай. Үр дүн мэдэгдэхүйц гарна.

 

Төгс үсний засалт

Үс тань цахилгаанжаад байвал гараа рашаанд норгож үсээ нэг арчаарай.

42
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Батбаатар Баярмаа

    Батбаатар Баярмаа

    2017/05/10 at 11:56

    Сш

  2. Vvriin Tuya

    Vvriin Tuya

    2017/05/10 at 13:32

    Ss

  3. Зочин

    2017/05/10 at 14:03

    Idevhjuulsen nuurs gej yug heleed bn haanaas oloh ve ?

  4. Hongorzul Hongoroo

    Hongorzul Hongoroo

    2017/05/10 at 14:30

    .

  5. .

  6. Б.Н. Нандин-эрдэнэ

    Б.Н. Нандин-эрдэнэ

    2017/05/11 at 10:56

    Ss

  7. Sarantuya

    2017/05/11 at 15:26

    Ugalaktirovani gedeg manaihan nuursen em gj yaridag em haragdaj ba

  8. Yoshioka Anu

    Yoshioka Anu

    2017/05/11 at 15:44

    сш

  9. Ичинхорлоо Ганзориг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *