Нүүр Амьдрал Загвар Эрүүл мэндээ муутгахгүйгээр загварлаг харагдах 6 арга

Эрүүл мэндээ муутгахгүйгээр загварлаг харагдах 6 арга

3
3

Моодны хувцас өмсөх гэж ихэнх бүсгүйчүүд эрүүл мэндээ умартдаг. Яг л “гоо сайхан золиос шаарддаг” гэх үг шууд утгаараа бууж байгаа мэт.

Энэ удаад эрүүл мэнддээ муугаар нөлөөлөхгүйгээр сайхан харагдах тухай зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.

Скинни нарийхан жинсэн өмд

Нарийхан бөгөөд хэт богино жинсэн өмд эмэгтэй хүний эрүүл мэндэд аюултай. Эмч нарын үзэж байгаагаар бол бариу жинсэн өмд нь мэдрэл, булчинг барьж цусны эргэлтийг удаашруулдаг  ажээ.

Юугаар орлуулах вэ: чөлөөтэй, сул загварын өмд – жишээ нь, бойфрэнд загвар байж болно.

 

Том, хүнд цүнх

Эмэгтэй хүний цүнхийг сансар огторгуйтай зүйрлэх нь бий. Хэрэгтэй, хэрэггүй зүйл чихэх гэж том цүнх мөрлөж явдаг бол нуруу, нугасны өвчлөлтэй болох магадлал өндөр. Нуруу, мөрний авах ачаалал харилцан адилгүй байснаас болж мөр, хүзүү, нуруугаар өвдөх болно.

Юугаар орлуулах вэ: Хэрвээ өдөржингөө хүнд ном зэргийг авч явахаас өөр аргагүй бол үүргэвчинд хийж үрээрэй. Үүргэвч загвараас хэзээ ч гардаггүй юм, одоо ч моодонд байгаа шүү.

 

Өндөр өсгийт

Өдрийн турш өндөр өсгийт дээр явахад биеийн бүх жин өлмий дээр хуримтлагдана. Ингээд л бүсгүй та бөгтийж эхэлнэ дээ. Энэ нь зөвхөн хөл бус нуруунд муугаар нөлөөлнө.

Юугаар орлуулах вэ: Өдөр тутмын хэрэглээнд та 2-3 см өндөр өсгийтэй туфли өмсөхийг хичээ. Өндөр өсгийтийг өөр тусгай арга хэмжээнд хадгална биз.

 

Бариу банзал

Эмэгтэй хүний сайхан галбирыг гаргах хувцас хүртэл эрүүл мэндэд хортой байх ч гэж дээ. Бариу банзал хөдөлгөөн хязгаарладаг тул булчин, цусны эргэлтэнд муугаар нөлөөлдөг гэж эмч нэр үздэг.

Юугаар орлуулах вэ: нархан загварын банзлыг сонгоод үзээрэй. Дээгүүрээ хослуулан өмсөх цамц, жакетийг зоригтой сонго.

 

Хүнд чимэглэл

Хүнд ээмэг чихийг татдаг, хүнд хүзүүний зүүлт, унжуурга нь хүзүүг дарна. Эдгээр нь толгойн өвчин эсвэл хүзүүнд муугаар нөлөөлөх ажээ.

Юугаар орлуулах вэ: эрүүл мэнддээ хоргүйгээр сайхан харагдахын тулд хөнгөн материалаар хийсэн том хэмжээтэй ээмэг сонгож болно.

 

Хиймэл сормуус

“Хүүхэлдэйн” нүдтэй болохын тулд хиймэл сормуус наадаг бүсгүйчүүд маш их. Эмч нарын зөвлөж байгаагаар бол “бусдын” сормуус нүдэнд хортой гэж үзэх ажээ: ердийн урттай сормуус нүдийг зохих ёсоор хамгаалдаг бол хэт урт сормуус нь нүдийг аргааж илүү эмзэг болгодог гэж тайлбарлажээ. Мөн сормуус наах явцад цавууны багахан ч гэсэн хэсэг нүдэнд орвол нүдний бүтцэд муугаар нөлөөлнө гэж байна.

Юугаар орлуулах вэ: нүдээ хамгаалахын тулд сормуус өтгөрүүлэгч тушь түрхэхэд л хангалттай.

77
ГайхмаарГайхмаар
23
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
14
ХарамсалтайХарамсалтай
13
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
10
БахархмаарБахархмаар
10
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ganaa Page

    Ganaa Page

    2017/05/09 at 22:53

    Nadmidtseren Tuyatsetseg

  2. Э. Оюунжав

    Э. Оюунжав

    2017/05/10 at 12:44

    Сс хийгээд өгөөч ххэ

  3. Ч. Мөнхбаяр

    Ч. Мөнхбаяр

    2017/05/10 at 16:32

    xair Muuluu Muuk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Өдөр болгон шар айраг уувал таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Эрүүл мэндэд өндөр градустай хатуу согтууруулах төрлийн ундаа л хортой гэж үздэг. Харин ша…