Хэрхэн хямд үнэтэй хувцсаар төгс харагдах вэ?

2

Хувцас худалдаж авахад хэр их мөнгө зарцуулж байгаа нь чухал биш. Зөв хувцас сонгосон уу гэдэг л хамгийн чухал. Сонголтоо зөв хийхэд тань туслах хэд хэдэн зөвлөгөөг хүргэе.

Хүн бүрт хямдхан хувцас бий: хэн нэгэнд нь зам дагуух дэлгүүрээс авсан бэлэг дурсгалын майк, оймс байхад заримд нь бүхэл бүтэн хувцасны шүүгээ дүүрэн хувцас бий. Өнөөдөр та бүхэнд хэрхэн хувцсандаа мөнгө хэмнэх тухай зарим нэг зөвлөгөөг өгье.

XXI зууны судлаачдын уриалга

Гоё чамин, хямд хувцас олох нь хүн бүрт хэцүү байдаг. Тиймээс ч энэ нь шопингийн хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг байх.

Дуртай онлайн дэлгүүрүүдээ тэмдэглэж аваад борлуулалт дуусах үед нь орж гарч бай. Энэ үед л нууц зүйлс ил гарч ирдэг. Худалдаа дуусахад хамгийн өвөрмөц зүйлс үлддэг: тод өнгөнүүд, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагатай загварууд, стандарт бус өнгөнүүд. Өөрөөр хэлбэл худалдан авагчдыг айлгасан болон тэдэнд таалагдаагүй хувцаснууд юм. Хэрэв та эдгээр хувцаснуудыг зөв хослуулан өмсөж чадвал өөрт тохирсон зүйлээ олж чадах болно. Таны хэв маяг цорын ганц байх болно гээд бод доо?

Зуурдын зүйл үүрдийнх болж болно

Та зугаалгаар явж байна гэж төсөөлье, гэтэл гэнэт илүү оймс, футболк аваагүй гэдгээ саналаа. Эсвэл гадаа хүйтрээд дулаан, зузаан хувцас өмсмөөр байвч дуртай дэлгүүр лүүгээ явах цаг алга. Ийм нөхцөлд төрөл бүрийн, хямд хувцаснуудтай дэлгүүр тусална: энгийн, янз бүрийн өнгө дүрстэй хувцаснууд.

Та энэ хувцастай багадаа л хоёр хоногийг өнгөрөөнө тиймээс даавуу нь хатгадаггүй, оёдол нь амархан хөвөрдөггүй байх ёстой. Футболкны өнгө эсвэл зураг, эсвэл оймсон дээрх судлууд энэ тохиолдолд чухал биш. Гэхдээ хэрэв танд энэ хувцас таалагдаж та өөртөө үлдээхээр шийдсэн бол шүүгээн доторх үнэтэй, чанартай хувцаснуудаасаа илүү анхаарал тавих хэрэгтэй болно гэдгийг санаарай.

Сэтгэл хөдлөлөөрөө урагшаа!

Сүүлийн үеийн загварлаг гоёл чимэглэл, хувцаснуудыг зөвхөн хямд брендийн дэлгүүрээс худалдаж авсан нь дээр. Учир нь энэ зуны загварыг дараа жилийн зун өмсөх нь маш буруу. Харин үнэтэй брендийн эд зүйлс чанартай ч гэлээ улирал нь дуусахад бараг шинэ шахуугаар нь хаяна гэдэг гунигтай шүү дээ.

Хэрэв танд өнгө нь эсвэл өвөрмөц загвар нь таалагдсан, эсвэл “надад өмнө нь ийм зүйл хэзээ ч байгаагүй” гэсэн хувцас тааралдвал зоригтойгоор худалдаж ав! Өмсөж үзээд ч хэрэггүй. Хэдхэн удаа өмсөөд л сэтгэл санаагаа сэргээгээд, хэдэн удаагийн угаалтын дараа угаасаа л хаях шаардлагатай болно.

Жимс хайгаад мөөг ол

Та улирлын шүүгээгээ шинэчлэхээр мөнгө зарцуулах төлөвлөгөө гаргалаа гэж бодъё: хар энгийн шаахай, шаргал пальто, энгийн цэнхэр жинсэн өмд. Гэтэл гэнэт эдгээр хувцсыг хамаагүй хямдаар худалдаж авах боломжтой дэлгүүрт ороод ирлээ. Дараагийн удаа дахин дэлгүүр хэсэхгүйн тулд дараах зүйлст анхаарлаа хандуулна уу.

Бүтэц

Та 25,000 төгрөгийн ноосон цамц олж харлаа. Энэ ноосон цамцанд 20% ноолуур орсон бол үнэн байх магадлал тун өндөр. Гэхдээ ийм ноолуурыг хоёр хоног өмсөхөд л нимгэрч ноолрох ба ямар ч тусгай бодисоор угаагаад юу ч үүнийг зогсоож чадахгүй. Тэр ч бүү хэл ямар ч бөөгнөрсөн үс түүгч машин тусалж чадахгүй. Хямд байгалийн торго ч мөн адил: амархан урагдаж хэлбэрээ алдах болно.

Хөвөн даавуу, дуураймал торго, полиэстир зэрэг удаан хэрэглээтэй даавууг сонгоорой.

Өнгө

Хямд цагаан өнгийн даавуу амархан шарлаж мөн толбо тогтсон бол арилдаггүй. Хар, бор, хар хөх өнгөнүүд хэдэн удаагийн угаалтын дараа өнгөө алдаж эхэлнэ: хямд будаг ихэвчлэн тогтвор муутай байдаг. Тиймээс завсрын өнгийг сонго: саарал, шаргал, янз бүрийн ногоон, сувдан шаргал өнгөнүүд цаг хугацааны явцад өнгө нь зөөлөн уусаж бүдгэрдгээрээ давуу талтай.

Хэмжээ

Хэрэв та хиймэл арьсан гутал худалдаж авч байгаа бол хөлд чинь сууж, сунахгүй гэдгийг сана. Тиймээс хөлдөө эвтэйхэн яг таарсан хэмжээтэйг сонгоорой.

Нэмэлт элементүүд

Хувцас, гутал үйлдвэрлэгчдийн урд 3 зүйлийн нэгийг сонгох шаардлага үргэлж гардаг: хямд материал, дагалдах хэрэгсэл, чанартай оёдол. Тууз, товч, цахилгаанууд үргэлж чанар муутай байдаг ба хамгийн тохиромжгүй үед амархан эвдэрч хугардаг гэдгийг сана. Тиймээс бусад зүйлс буюу хувцасны материал, оёдол сайтай бол бүх зүйл болоод л явчихна.

Эцэст нь хэрэв таны авах гэж байгаа хувцасны үнэ таалагдсан бол нэг алхам ухраад өөрөөсөө асуу: “Надад энэ өнгө таалагдаж байна уу? Надад зохиж байна уу? Биед минь хэр таарч байна? Галбирыг минь муухай харагдуулж байна уу? Би үүнийг хаана өмсөх вэ? Би үүнтэй хэнтэй уулзаж болох вэ?”.

“Зөвхөн бидний юу өмсөж байгаагаар л загвар тодорхойлогддоггүй, үүнээс гадна бидний хийсэн сонголт болон хэр хурдан шүүгээн дэх эд зүйлс солигдож байгаагаар тодорхойлогдоно.”

Би нэг хүнийг танина, түүний шүүгээнд ердөө 12 хувцас байдаг. Эдгээр хувцаснуудыг тэрээр маш болгоомжтой, нарийн сонгосон бөгөөд бүх зүйл нь түүнд зохиж таардаг. Хоёр хувцсыг захиалгаар оёулсан, харин зарим худалдаж авсан хувцаснуудынхаа товчийг өөрөө сольсон. Харин үлдсэн хувцаснууд дээр дурдсан зөвлөгөөний дагуу сонгосон: тод, хямд, нэг удаагийн.

Тэр энэ тухай юу гэдэг вэ гэвэл: “Эд нар миний витамин. Би өдөр бүр адил байхыг тэвчдэггүй! Хэдхэн удаа өмсөх үнэтэй хувцас авахын оронд сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлэхийг илүүд үздэг”.

Хүмүүс хямд хувцас, гутал худалдаж авсаар л байх болно, учир нь энэ тэдэнд ашигтай. Яагаад гэвэл мөнгөө хэмнэж, аялж эсвэл найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлж, хийж болох мянга мянган зүйл байгаа шүү дээ. Хамгийн гол нь энэ бүгдийн нарийн ялгааг мэддэг байх нь чухал.

Та хямд хувцас худалдаж авдаг уу? Яагаад танд таалагддаг эсвэл таалагддаггүй вэ? Танд ийм худалдан авалтын амжилттай жишээ бий юу? Та худалдан авалтандаа сэтгэл дундуур байсан удаа бий юу?

26
БахархмаарБахархмаар
13
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
8
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyunjargal Lamaasuren

    Oyunjargal Lamaasuren

    2017/05/11 at 01:15

    jl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *