Нүүр Зөвлөгөө Бэлтгэлийн дараа өвчин мэдрээд байна уу? Хоол боловсруулах фермент хэрэглэж үзээрэй!

Бэлтгэлийн дараа өвчин мэдрээд байна уу? Хоол боловсруулах фермент хэрэглэж үзээрэй!

0
0

Спорт эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэднэ. Ийм сэтгэлгээтэй байхад жишээ нь цагаан сарын өдрүүдэд “баярын гэдэстэй” үлдэхдээ тун удахгүй эргээд хэвэндээ орно гэж өөртөө амлалт өгдөг.

Ийм амлалт өгөхдөө “баярын гэдэс”-ийг зүгээр л алга болчихно гэж бодож явдаг, үнэндээ аливаа бэлтгэл сургуулилт нь ямар нэгэн хэмжээгээр өвчин мэдрүүлдгийг мартдаг. Судалгаанаас харахад насанд хүрэгчдийн 30% нь үе мөчний өвчлөл мэдэрсэн байна. Ажлын ачаалал эсвэл залхуурснаасаа болж дээр өгсөн амлалтандаа хүрэхээр зөвхөн 8% нь л ажилладаг судалгаа ч гарчээ.

Бэлтгэл сургуулилтын дараа мэдрэгдэх өвчнийг бууруулах байгалийн гаралтай бодис байна – панкреат фермент.

Хоол боловсруулах уг фермент нь таны хоолондоо идсэн махыг боловсруулаад зогсохгүй үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ. Өвчний мэдрэмжийг багасгах, бэртэл гэмтэл авсан булчинг сэргээхэд нөлөөлдөг байна.

Уг ферментийн анагаах шинж чанар руу гүн ороод хэрэггүй байх, гэхдээ тус фермент нь фибрин протеины ялгаруулалтанд эерэгээр нөлөөлдөг ажээ. Фибрин нь биеийн гэмтэлтэй эд эс рүү тэмүүлж “нөхцөл байдалд дүн шинжилгээ” хийдэг бөгөөд гэмтсэн эс цааш даамжрахаас хамгаалдаг. Протеаза нь уг процессийг хурдасгахад нөлөөлдөг ажээ. Анагаахын нийгэмлэг энэхүү нөлөөг зүрхний өвчлөл болон артрит зэрэг өвчин дээр туршиж үзсэн байна.

Уг ферментийн орцтой бэлдмэл – жишээ нь аспирин, бидэнд одоогоор боломжтой байгаа бэлдмэл юм.

Зарим нэг хүмүүсийн мэдүүлснээс дүгнэж үзэхэд, нэмэлт тэжээлээр уг ферментийг авсан хүмүүсийн үе мөчний өвчин багасжээ. Хүн болгонд харилцан адилгүй үйлчлэх тул эмчтэйгээ заавал зөвлөх хэрэгтэй.

2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эмэгтэйчүүдийн гоо сайхныг хадгалахад туслах 18 хүнсний бүтээгдэхүүн

“American Journal of Obstetrics and Gynecology” сэтгүүлд эмэгтэйчүүдийн хоолны дэглэм тэдн…