Бие биедээ итгэхэд туслах, хосоороо хийх йогийн 12 дасгал

0

Йог – биеийн ачаалал тайлах, сэтгэл санаагаа төлөвшүүлэх эртний дасгал. Хосын йог – эрүүл мэндээ сайжруулаад зогсохгүй харилцан бие биенээ ойлгоход тусална: бие биеэ илүү ойлгох, итгэх, нэг цул болж нэгдэхэд нөлөөлнө.

Хосуудад зориулсан 12 дасгалыг танилцуулж байна.

Зогсоогоороо гэдийх

Үр дүн. Мэдрэлийн систем, бөөр зэрэг дотор эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих анхны байрлал. Уушгины багтаамжийг нэмэгдүүлнэ. Амьсгалын замын болон зүрх, судасны системийг дэмжинэ. Бодисыг солилцоог идэвхжүүлнэ.

 

Булангийн байрлал

Үр дүн. Булчингийн уян хатан чанарыг хангаж, гуяны шөрмөсний уян хатан чанарыг сайжруулна. Нурууны өвчний үед маш их үр дүнтэй. Астмын үед эмчилгээний дасгал болгон ашиглах бөгөөд цусны эргэлтийг сайжруулна.

 

Хагас лянхуа байрлал

Үр дүн. Гуя, өвдөг болон гарын булчинд нөлөөлнө. Мөн нурууны булчинг идэвхжүүлж суугаа ажилтай хүмүүст маш их тохиромжтой. Бэлхүүсний булчингийн уян хатан чанарыг дэмжинэ. Өвдөгний булчин өвдөхөд эмчилгээний байрлал хэмээн үзнэ. Нурууны бөгтөрийг засна.

 

Зогсоогоороо бөгтийх

Үр дүн. Элэг, бөөр, дэлүүний үйл ажиллагааг дэмжинэ. Зүрхний хэмнэлийг тогтворжуулж мэдрэлийг тайвшруулна. Энэ байрлалд 2 минут байхад таны сэтгэл санаа тогтворжино.

 

Завьхан

Үр дүн. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлж, булчин, шөрмөсийг сунгана. Нурууны өвчин намдаана.

 

Эрч хүчний байрлал

Үр дүн. Хэвлий болон хөлийг чангална. Мөр болон цээжний булчинг идэвхжүүлнэ. Гар, нурууны булчинг сунгана. Хавтгай ултай хүмүүст эмчилгээний аргаар энэ байрлалыг ашигладаг.

 

Хөл рүү суугаа байдлаар гэдийх

Үр дүн. Нурууны муруйг засна. Хоол идэх дуршлыг бууруулж хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагааг дэмжинэ. Цусны эргэлтийг идэвхжүүлнэ.

 

Суугаагаар бөгтийх + саранчи байрлал

Үр дүн: Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ. Нурууны булчинг чангалж өвчинг намдаана. Нурууны муруйлтыг засна.

 

Дөрвөн тулгуур

Үр дүн. Гар чангалж, мөр, шууны булчинг идэвхжүүлнэ. Нурууны муруйлтыг засна. Мөн хэвлийн булчинд сайнаар нөлөөлнө.

 

Нохойн байрлал + нумын байрлал

Үр дүн. Нурууны уян хатан чанарыг дээшлүүлж цээжний булчинг сунгана. Нуруугаар өвдөх өвчнийг намдаах, гар, хөл, гэдэс, нурууны булчинг чангална.

 

Өргөсөн гар + модны байрлал

Үр дүн. Нуруу, гэдэс, гарны булчинг чангалж нурууны муруйлтыг засна. Хөлний булчинг сунгаж ачааллыг буруулна. Бодисын солилцоо идэвхижнэ.

 

Гамак

Үр дүн. Нурууны өвчинг багасгаж цээжний булчинг сунгаж уушгины багтаамжийг нэмэгдүүлнэ.

3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *