Биеийн галбираа хувцсаараа өөрчлөх 10 арга

0

Зөв тохирсон хувцас ямар ч бүсгүйг гуалиг харагдуулж чадна. Заримдаа спорт зааланд явж хоолны дэглэм барих завдал өгөхгүйгээр гуалиг харагдах хэрэг гардаг.

Та бүхэнд төгс харагдахад туслах зарим нэг арга залиас танилцуулъя.

Босоо шугам нэмээрэй

Урт хантааз, олон давхар хувцас өмсөхийг зөвлөж байна. Таныг өндөр бөгөөд нарийхан харагдуулна. Үүнээс гадна товчны байрлалыг анхаарах хэрэгтэй – нэг л эгнээ товч шүү. Нэг эгнээ товч нарийхан харагдуулахад нөлөөлнө.

 

Зөв хэлбэртэй хөхний даруулга сонгоно

Хөх өөрийн зөв байрлалдаа очоогүй байхад гэдэс нэмж харагдуулдаг. Өөрт таарсан хөхний даруулга хөхийг өргөж гэдэс хөхний хооронд хоосон орон зай гаргана.

 

Нэг төрлийн өнгөнд тод өнгө нэмээрэй

Нэг өнгийг голчлоод дээр нь тод өнгө нэмээрэй: пиджак, банзал эсвэл топ. Асуудалтай газрыг нуух шилдэг арга юм.

 

А-загвартай даашинз сонгоорой

Элдэв нэмэлт гоё чимэглэлгүй трапец загвартай (60-аад оных шиг) эсвэл 20-иод оны үеийн загварын даашинз – гуалиг харагдуулахад ихээр нөлөөлнө.

 

Хувцсаа зөв товчилж бай

Товч гэдэсний доод хэсэг хүртэл байгаа эсэхийг анхаараарай. Хэдий жижигхэн гэдэстэй ч товч гэдэсний дээр товчлогдож дуусч байвал гэдсийг том харагдуулна. Тэгээд л хүн болгон таны “жижигхэн” гэдсийг харна.

 

Хөнгөн даавуунаас зугт

Хөнгөн даавуу нугаларч илүү бүдүүн харагдуулдаг. Тиймээс зузаан биетэй даавуун хувцас сонгохыг зөвлөж байна, таны биеийг яг л корсет шиг барих тийм л материал. Гэхдээ үслэг эдлэлээс зайлсхийнэ шүү.

 

Топыг товчлохгүй

Топыг товчилсноор та гэдэсний хил хязгаарыг тогтоож өгнө. Топын уртыг сонгохдоо гэдэс орчмоор нугаларахгүй байхаар тааруулна. Өөрөөр хэлбэл урт нь гэдэснээс бага зэрэг доош унжсан байна.

 

Зөв цүнх сонгоно

Цүнхний хэмжээ ч гэсэн биеийн харагдах байдалд нөлөөлнө: том цүнх аваарай – та илүү нарийхан харагдана. Жижиг биетэй бүсгүйчүүдэд харин дунд зэргийн хэмжээтэй цүнх барихыг зөвлөж байна.

 

Мат төрлийн даавуу сонгоорой

Гялалзсан материал дандаа анхаарал татаж, жижиг ч гэсэн өөг томруулдаг. Тийм учраас та мат төрлийн даавуу сонгоорой.

 

Цамц, даашинзаа зөв сонгоорой

Зөв загвар таныг аварна. Таны гэдсийг нуухаас гадна галбирыг засна. Мөн анхаарлаа хөхөндөө хандуулахаа мартаж болохгүй.

43
Ха ХаХа Ха
16
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
8
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zaya Tsend

    Zaya Tsend

    2017/05/06 at 18:28

    Манай дийлэнх хүүхнүүд Х тал шиг хувцаслаад бдгийн их сонин

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *