Манай гаригийн тухай бидний мэддэггүй 11 нууц

1

Та өөрийн амьдарч буй гаригийн тухай хэр их мэдэх вэ? Дэлхий заримдаа хурдан эргэх бөгөөд дотор нь хоёр дахь нар дүрэлзэж байдаг тухай сонссон уу?

Шинжлэх ухааны сэтгүүлүүдийн шинэхэн дугаарт гарсан зарим нэг сонирхолтой мэдээллүүдийг танд түүвэрлэн хүргэж байна.

Биднийг дан ганц нар дулаацуулдаггүй

Бидний дулааны эх үүсвэр Нар гэдэгт бид олон жил итгэж явсан. Нар унтарвал энэ дэлхий амь амьтангүй болж, хүн төрөлхтөн Дэлхийн хөрснөөс ор сураггүй мөхөх болно.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад Дэлхийн цөмийн хэм Нарны гадаргууны хэмтэй адилхан – 55000 С градус. Гэхдээ нэг асуудал бий: цөм хүртэл 3000 км. Одоогоор бид чинь 18 км л гүн ухаж чадаад байгаа.

 

Газар хөдлөлт цагийг хурдлуулдаг

Өдөрт 24 цаг байдаг гээд л биднийг итгүүлээд байсан. Дэлхий өөрийн бүслүүрээр бүтэн эргэхэд яг л ийм хугацаа болдог гэсэн. Гэхдээ дэлхий заримдаа хурдаг эргэдэг байна. Өдрийн урт нь бодитоор бол 23 цаг 56 минут 4 секунд ажээ.

Эргэх хурданд өөр бусад хүчин зүйлүүд ч нөлөөлнө. Жишээ нь, 2011 оны Японд болсон газар хөдлөлтийн дараа Дэлхий хурдан эргэж эхэлсэн буюу 2 секундээр богиноссон байна. 2015 он гэхэд эргээд хэвэндээ оржээ.

 

Динозаврууд тэс өөр Дэлхий дээр гишгэж байсан

Динозавруудын эзэгнэж байсан Дэлхий бидний өнөөдөр амьдарч байгаа Дэлхийгээс өөр байжээ. Галт уулын лав урсаж арал, хуурай газар болон биежсэнийг бид мэднэ. Энэ бол Дэлхийн шинэ төрх үүсэхэд нөлөөлсөн. Магма нь газрын гүнээс дээш гарч ирж биеждэг бөгөөд галт уулын суурийг тавьдаг.

 

Дэлхий яг бөөрөнхий биз?

Дэлхийг хавтгай биш гэдгийг хүн төрөлхтөн эртнээс тогтоосон. Гэхдээ Дэлхий бөв бөөрөнхий биш гэдгийг та мэддэг үү?

Манай гариг туйл хэсгээрээ хонхорхой бол Ази болон Австралийн дундуур товойсон. Техникийн хувьд Дэлхий бөөрөнхий, гэхдээ өөгүй бөөрөнхий биш юм.

 

Хүн – Дэлхийн эзэд биш

2017 онд дэлхийн хүн амын тоо 7,4 тэрбум хол давна. Нэг цайны халбаганы хэмжээтэй газрын хөрсөнд дэлхийн хүм амаас хэд дахин их микро организмууд байх ажээ.

Усанд хичнээн нян үржиж байдгийг мэдэх үү? Эд нар л Дэлхийн эзэд гэмээр. Эрдэмтдийн бүдүүлэг тооцоогоор бидэнтэй зэрэгцэн 1 000 000 000 000 000 000 000 000 000 000 нян амьдарч байна.

 

Сансрын хог хаягдал яасан гэж?

Бидний мэдэж байгаагаар 135 удаа сансрын аялал хийсэн байна. Тойрог замд байгаа сансрын хог хаягдлын тухайд: жижиг гаригуудын үлдэгдэл, пуужингийн хэсэг, 35 мянган км/цаг хурдтай яваа 2000 гаруй хиймэл дагуул.

“Gravity” киног санаж байна уу? Багийн гишүүдэд сансрын хог маш их саад учруулдаг шүү дээ.

 

Энэ их агаар хаанаас гарч ирээд байна?

Амазоны ширэнгэн ойн талбай 5,5 сая кв.км буюу хүчилтөрөгчийн 20%-ийг ялгаруулдаг. Бусад ширэнгэн ойн талбай бага: Төв Америк, Африк, Өмнөд Ази болон Австралид байрладаг ширэнгэн ойн нийт талбай Амазоны ширэнгэн ойн талбайтай адилхан.

Тэд дан ганц хүчилтөрөгч ялгаруулаад байгаадаа гайхагдах бус байгаль дахь эцэс төгсгөлгүй тойргийг бүрдүүлж өгдөг юм: микро организм, ургамал, мод. Жил ирэх тусам л ойн хэмжээ багасаад байгаагийн гол шалтгаан нь дэлхийн дулаарал, ой модыг их хэмжээгээр тайрах явдал ажээ.

 

Дэлхийн татах хүч өөрчлөгдөж болно

Физикийн хичээл дээр заалгаснаас санаж байвал манай гаригийн татах хүч газар болгон адилгүй. Экватороор зугаалж яваад гэнэт аль нэг туйл руу орвол таны жин 0,5%-иар багасна. Жишээ нь, Гузоны хоолойд татах хүч сул байдаг.

Энэ нь дэлхийн хөрсний давхарга, магмын хөдөлгөөн болон мөсөн уулын нөлөөнөөс шалтгаалж харилцан адилгүй байх ажээ.

 

Өмнөд туйлын туяа

Магадгүй та бүжиглэж байгаа мэт ногоон, ягаан тэр бүү хэл цэнхэр өнгийг амьдаар нь харсан азтан байж болно. Хойд туйл руу ойртох тусам хойд туйлын туяа гэнэ.

Харин өмнөд хэсэгт болж байгааг нь өмнөд туйлын туяа хэмээнэ. Нар салхины цочролд эс орж Дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэлийн үр дүнд уг туяа бий болно. Агаар мандлын дээд давхаргад туяа бий болж тэнгэрт гал асаж байгаа мэт харагддаг байна.

 

Усан ертөнц

Манай дэлхий 70% усаар бүрхэгдсэн. Эзлэх хувийн ихэнх нь Номхон далай. Бид далайгаас илүүтэй сансар огторгуйн тухай их мэдэж чадсан нь хачин юм. Өнөөдрийн хувьд усан ертөнцийн ердөө 5%-ийг л судалж үзсэн.

Усанд амьдардаг 210 гаруй амьд зүйлийн төрлийг олж тогтоосон байна: загас, мөөг, ургамал, микро биетүүд. Үүнээс гадна 20 сая гаруй үл мэдэгдэх амьд зүйл бий гэж эрдэмтэд таамаглах ажээ.

Дэлхийн далайн хамгийн гүн рүү орьё гэвэл Марианы хонгилын 11 мянган метрийн гүнд сэлэх хэрэгтэй. Энэ нь Эверестээс ч өндөр юм. “Титаник” киноны найруулагч Жеймс Камерон Марианы хонгил руу ганцаараа орсон анхны хүн хэмээгддэг ажээ.

 

Усгүй дэлхий

Дэлхийн гадаргууны 70% ус, тэр их усыг авбал Дэлхий яг л хатаасан усан үзэм шиг болно гэж үздэг. Үнэндээ үгүй бололтой.

Дэлхийн усыг цуглуулж том бөмбөрцөг хийвэл 700 км-ын радиустай л бөмбөрцөг гарна. Энэ нь сарны радиусаас ч бага юм шүү дээ.

83
ГоёГоё
74
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/05/05 at 11:08

    Би бол өөрөөр төсөөлдөг. Дэлхий голдоо хөндий тэнд Шамбалын орон байдаг, үлэг гүрвэл 10 мян жилийн өмнө устсан, бурхад гэдэг чинь улаан гаригийн оршин суугчид, дэлхий зуйван, г.м зөндөө олоон олон асуудал байна

  2. khosbayar

    2017/05/05 at 11:23

    tsum hurtel 3000 km gej deer bichsen bolowch door ni tengisiin gun ni 11000 km geh yum???

  3. Khosood

    2017/05/05 at 13:12

    11000 m shuu dee

  4. zochin

    2017/05/05 at 14:39

    bi ch bas dalaig taamagladag tend medehgui zondoo amitan bii magadgui lusiin dagina ch baij bolno

  5. Mashlai Khulan

    Mashlai Khulan

    2017/05/06 at 00:36

    Sodoko Sodoko

  6. Зочин

    2017/05/06 at 08:52

    Hahah iun Shambal, Lusiin dagina. Teneg gulugnuud

  7. Зочин

    2017/05/06 at 08:52

    Hahah iun Shambal, Lusiin dagina. Teneg gulugnuud

  8. bayasa

    2017/05/06 at 17:40

    ogtorguig usan yertontsoos baga sudalsan zugeer anduurj bichsen bololtoi angargiin horson hesgeesl ih sudalsan yum

  9. bayasa

    2017/05/06 at 17:41

    dalaigaas iluu angarag iin horson hesgiig l iluu sudalsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *