2017 оны 4-р сарын шилдэг ухаалаг гар утаснууд

0

Энэхүү жагсаалтанд Xiaomi, боломжийн үнэтэй Meizu болон Huawei, HTC зэрэг утаснаас гадна  OnePlus 5-ын сүүлийн үеийн мэдээлэл багтлаа.

Xiaomi Mi6

Хятадын ухаалаг гар утасны компани Mi6 загвараа шинээр худалдаанд гаргалаа. Уг утас нь цахилгааны хэмнэлттэй, 8 цөмт Snapdragon 835 процессортой анхны утас юм. Чийгний хамгаалалттай, 2 үндсэн камертай. Чихэвчний оролт гэж тусдаа байхгүй USB Type C-гээр орлуулжээ.

Үзүүлэлт:

  • 5,15 инчийн IPS дэлгэц, 1080*1920 нягтаршилтай
  • 8 цөмтэй Snapdragon 835 процессортой
  • 6 ГБ-ын RAM болон 64 ГБ-ын ROM
  • Хурууны хээ уншигч
  • 12 Мп үндсэн хоёр камертай, урд камер 8 Мп
  • 4G LTE, Bluetooth 4.2, Wi-Fi (802.11ac, 2×2 MU-MIMO), NFC, GPS, ГЛОНАСС, Beidou, USB Type-C
  • 3350 мА/цаг батерей
  • Android 7.1.1.

Уг утсыг хятадын дэлгүүрүүдээс 360 доллараар захиалах боломжтой.

Хэмнэлттэй шинэ хувилбарууд

Meizu E2

Full HD том дэлгэцтэй, хоёр СИМ дэмждэг шинэ загвар. Ухаалаг гар утасны шинэ ололт – хоёр өнгийн тусламжтайгаар 4 гэрэлтүүлэг асна. Санах ой, ажиллах хүчин чадлаараа өндөрт тооцогдож байна.

Үзүүлэлт:

  • 5,5 инчийн IPS дэлгэц нь 1080*1920 нягтаршилтай
  • 8 цөмтэй Mediatek MT6757 процессортой
  • 3 ГБ-ын RAM, болон 32 ГБ-ын ROM
  • 256 ГБ-ын microSD карт дэмжинэ
  • Хурууны хээ уншигч
  • Үндсэн камер 13 МП, урд камер 5 Мп
  • 4G LTE, Bluetooth 4.2, Wi-Fi (802.11 a/b/g/n), GPS, ГЛОНАСС;
  • 3400 мА/цаг батерей
  • Android 7.0.

189 ам. доллараар авч болно.

 

Huawei Enjoy 7 Plus

Huawei ээлжит хямдхан утсаа зах зээлд гаргалаа. Үнийн хувьд боломжийн бөгөөд үзүүлэлтээрээ ч бусдаас дутахааргүй байна. Хоёр ч өөр хүчин чадал бүхий санах ойтой хувилбарыг танд санал болгоно.

Үзүүлэлт:

  • 5,5 инчийн IPS дэлгэц нь 1280*720 нягтаршилтай
  • 8 цөмтэй Snapdragon 435 процессортой
  • 3 ГБ-ын RAM болон 32 ГБ-ын ROM
  • 256 ГБ-ын microSD карт дэмжинэ
  • Хурууны хээ уншигч
  • Үндсэн камер 12 МП, урд камер 8 Мп
  • 4G LTE, Bluetooth 4.1, Wi-Fi (802.11 b/g/n), GPS, ГЛОНАСС;
  • 4000 мА/цаг батерей
  • Android 7.0.

Huawei Enjoy 7 Plus утас 217 ам.доллараар зарагдаж байна.

 

HTC One X10

Дунд зэрэглэлийн One X10 хувилбарыг саяхан зах зээлд гаргалаа. Full HD дэлгэцтэй, бүтэн төмөр корпус бүхий ухаалаг гар утас.

Үзүүлэлт:

  • 5,5 инчийн Super LCD дэлгэц нь 1080*1920 нягтаршилтай
  • 8 цөмтэй Mediatek MT6755 процессортой
  • 3 ГБ-ын RAM болон 32 ГБ-ын ROM
  • 2 ГБ-ын microSD карт дэмжинэ
  • Хурууны хээ уншигч
  • Үндсэн камер 16 Мп, урд камер 8 Мп
  • 4G LTE, Bluetooth 4.2, Wi-Fi (802.11 a/b/g/n), GPS, ГЛОНАСС;
  • 4000 мА/цаг батерей
  • Android

HTC-гийн албан ёсны борлуулагчийн сайт дээр 335 ам.доллар гэж зарласан байна.

 

Удахгүй худалдаанд гарах ухаалаг утас

OnePlus 5

Сарын дундаас эхлээд OnePlus 5 ухаалаг гар утасны тухай мэдээлэл гарч эхэлсэн. Гэхдээ мэдээллийн эх сурвалж албан ёсных биш учраас зарим нэг ташаа мэдээлэл байж болох л юм. Бидэнд мэдэгдсэн үзүүлэлтүүдээс дурьдвал:

Үзүүлэлт:

  • 5,5 инчийн Super LCD дэлгэц нь 1440*2560 нягтаршилтай
  • 8 цөмтэй Snapdragon 835 процессортой
  • 8 ГБ-ын RAM
  • 8 ГБ-ын microSD карт дэмжинэ
  • Үндсэн камер 32 Мп
  • 3000 мА/цаг батерей
  • Android 7 Nougat дээр суурилсан OxygenOS

Одоогоор танд ийм л мэдээлэл өгч чадахаар байна. Утсыг та энэ жилийн хоёрдугаар улирлаас худалдан авах боломжтой болох ажээ.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/05/04 at 13:17

    yaaj beldsiin huawei8,9 ni haachchaad 7 orj bgan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *